x

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаазаар авах ялын эсрэг хүний эрхийн зөвлөлийн 41 дүгээр чуулганд оролцлоо

Цаазаар авах ялын эсрэг олон улсын хараат бус Комисс (International Commission Against Death Penalty)-оос НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 41 дүгээр чуулганы үеэр долоодугаар сарын 2-ны өдөр Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протокол батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан өндөр түвшний арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар М.Бачелет нээлтийн үг хэлж оролцсон ба тус комиссын Ерөнхийлөгч, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар асан Н.Пилэй, Дэд ерөнхийлөгч, ШХУ-ын Ерөнхийлөгч асан Р.Дрэйфус, комиссарууд болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Нэмэлт II протоколыг төсөлсөн проф. М.Б.Боссит, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Африкийн Шүүхээс гадуур, шүүн таслах ажиллагааны эрхийг хангаагүй, дур зоргоор цаазаар авах асуудлаарх Ажлын хэсгийн Ерөнхийлөгч С.Кайтеси нар илтгэгчээр оролцлоо.

Уг арга хэмжээ нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын Нэмэлт II протоколд нэгдээгүй орнуудыг нэгдэх, нэгдсэн орнуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахад уриалах зорилготой болно. Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протоколд хүний жам ёсны, салшгүй эрх болох амьд явах эрхийг хамгаалж буй гэдэг утгаараа гэрээнээс гарах тухай заалт анхнаасаа тусгагдаагүй болно. Иймд гэрээнд нэгдсэн улс хүлээсэн үүрэг хариуцлагаасаа ухрах боломжгүй билээ. Өдгөө Нэмэлт II протоколд 87 улс нэгдэж, дэлхийн 150 улс цаазаар авах ялыг хуульчлан халж эсхүл хэрэгжүүлэхгүй байгаа ажээ.

Манай улс Цаазаар авах ялын эсрэг олон улсын хараат бус Комиссыг Дэмжих бүлгийн гишүүн, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд цаазаар авах ялыг халахад уриалах зорилготой тогтоолыг Бельги, Бенин, Коста Рика, Мексик, Молдов, Франц, Швейцар Улстай хамтран санаачлан авч явдаг улсын хувьд уг арга хэмжээнд хамтран зохиогчоор оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.26.194.39)
    Амиа аргалах замаа амархан олно доо энэ нөхөр. Тийм ч амархан бууж өгөхгүй л болов уу.
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.142.182)
    ЭНЭ СОЛИОТЫГ ЦААЗААР АВАХ ХЭРЭГТЭЙ
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.10.22.75)
    Хүний гэрэл сүүдэр хоёрыг хамтад нь харж байваас үнэн тодорно.Ганцхан сүүдрийг нь томруулж хараад асуудал шийдэх гэвэл өнөөх хэлмэгдүүлэл гээч болж магадгүй.
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Иргэн (202.9.43.56)
    Муу цөөн хүмүүсийг хамгаалах сайн олон түмнийг хамгаалан амар тайван аз жаргалтай амдруулах 2 ын альныг ямар зорилготой сонгодог юм бол
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Oyun (223.38.61.131)
    Ene mongold bish odoo oron 2 damjij yran dongodoj yawdag boljee
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 38 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 10 цаг 42 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 10 цаг 47 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 10 цаг 53 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 11 цаг 10 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 11 цаг 20 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 11 цаг 33 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 11 цаг 40 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 12 цаг 37 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 12 цаг 47 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 12 цаг 59 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 13 цаг 10 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 14 цаг 3 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр...
Top