x

У.Хүрэлсүх: Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртээ анхаарал, халамж тавьж ажиллах ёстой

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс манай улсад болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй энэхүү арга хэмжээнд Ази, номхон далайн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож, өөрийн орны сайн туршлагаа ярьж, хэлэлцүүлж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ,

Ази, Номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  нэгтгэж, тэдний тулгамдсан асуудлууд болон хамтын ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, мэдлэг, туршлагаа солилцох боломж олгодог энэхүү конгрессийг эх орондоо зохион байгуулж байгаад Засгийн газрын тэргүүний хувьд баяртай байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх,

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар Та бүгдтэй хуваалцах ололт амжилт, туршлага сургамж арвин бий.

Бас та бүгдтэй зөвлөлдөх, та бүгдээс суралцах асуудлууд ч цөөнгүй байгаа. Та бүгдийн туршлага, зөвлөмж, шийдлийг бид хүлээн авч бодлого, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд бэлэн байна. Ийм ч зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн  хөгжүүлэх  Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгрессыг Ерөнхий сайд миний бие өөрийн ивээл дор зохион байгуулж байна.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 105,7 мянган иргэн амьдарч байна. Бид энэ хүмүүстээ анхаарал халамж тавьж, хүн бүрт хүрч ажиллах үүрэгтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллуулж байна.

Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг салбар бүрт ханган ажиллах, үндэсний зөвлөлд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхиий  дэд болон салбар зөвлөл бүх яам, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллаж байна.

Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хариуцах асуудал гэсэн хандлага өөрчлөгдөж, салбар дундын асуудал, бүхий л салбарт хамааралтай гэдгийг ойлгож, олон ажлыг санаачлан хийдэг боллоо.

Манай Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэднийг боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг төрийн бүх үйлчилгээнд хамруулахыг зорьж байна.

Иймд салбар дундын зохицуулалтыг хангахын тулд 2018 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийганх удаа байгуулан ажиллаж байна.

 

Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын асуудалд ихээхэн анхаарч ажилласны үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 15 нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас үзүүлж байна.

Эдгээр арга хэмжээнд жилд зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0,7хувийг эзэлж байгаа юм.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын баталгааг хангах, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн халамжийн арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг хамруулж байгаа төдийгүй тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг байнга нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Өнгөрсөн онд нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэврийг, энэ 6 дугаар сард байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асардаг эцэг эхчүүдэд олгодог тэтгэмжийг тус тус нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргээд байна.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг 2019 ондашиглалтад оруулж, 6 аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлээд байна.

Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн олон ажил хийж байгаа хэдий ч тэднийг ажил, орлоготой байлгах, сурч, боловсрох нөхцөлөөр бүрэн хангах, нийгмийн хамгааллын тусламж, үйлчилгээний хүртээмж, хэмжээг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй  иргэдэд хандах олон түмний хандлагыг эергээр өөрчилж нийгмийн болон орчны саад бэрхшээл, ялгаварлан гадуурхалтыг арилгах чиглэлээр хийх ажил, шийдвэрлэх олонасуудалд онцгой анхаарч хэрэгжүүлэн ажиллах ёстой.

Дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг сайжруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох, ажиллаж хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломжтой болно.

Иймд уг хүртээмжийг сайжруулах чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх, тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр бүс нутгийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай бид хамтран ажиллах сонирхолтой байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн эх орныхоо хөгжилд гар бие оролцох нөхцөл боломжийг хангах чиглэлээр Та бүгд бидэнтэй туршлагаа хуваалцан хамтран ажиллахыг хүсэж байна.

Энэ удаагийн Конгресс Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт ээлтэй нийгмийг бий болгохын төлөө Ази, Номхон далайн бүсийн улс орнууд бие биенийхээ мэдлэг, туршлагыг судлаж, биднийхамтын ажиллагаа шинэ түвшинд гарсан тодорхой үр дүн, ач холбогдол бүхий үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна.

Цаашид энэ чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж, өргөжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар бүх талаар хамтран ажиллах  эрмэлзэл төгс байгааг дахин нотолж байна гээд конгрессын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top