x

УИХ-ын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2018.04.27) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд танилцууллаа.

Тогтоолын төсөлд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8. 4 дэх хэсэгт заасны дагуу “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг 2017 оны Засгийн газрын 295 дугаар тогтоолоор баталсантай холбогдуулан “Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцохоор тусган боловсруулжээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо уг тогтоолын төслийн үзэл баримтлалын талаар хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг нэгдэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Танилцуулга болон санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, зарим зүйлийг тодруулсан юм. Түүнчлэн Монгол Улсын түүх, соёлын өв, дурсгалыг улс орнуудад түгээн сурталчлах чиглэлээр зохион байгуулалттай ажиллах, хосгүй үнэт өв, дурсгалуудаа хадгалж, хамгаалах асуудлыг онцгой анхаарч төсвийг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны салбарын хөгжлийг төрөөс дэмжин, төсвийн хуваарилалтыг нэмэгдүүлэх, технологи, иновацийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх арга хэмжээг Засгийн газраас дэмжих шаардлага бий гэдгийг гишүүд хэлж, тодорхой саналуудыг гаргаж байлаа. Үүний дараа уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад гишүүд 69.5 хувийн саналаар дэмжсэн юм. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Засгийн газраас 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг мөн хуралдаанаар шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Тогтохсүрэн танилцуулав.  

Оюуны өмчийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг бие даан байгуулснаар Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан оюуны өмчийн эрхүүдийг баталгаатай эдлүүлэх, иргэний оюуны бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх үндсэн эрх бүрэн хангагдах боломжтой болно хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцээд гишүүдийн олонх нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй эсэхээр санал хураалаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.1 хувь нь Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг бие даан байгуулах агуулга бүхий Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр Улсын Их Хурлын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 59 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 9 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 15 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 17 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 21 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 25 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 28 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 33 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 36 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 2 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 8 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 16 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 20 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 28 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 31 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 36 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 44 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 5 цаг 48 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 5 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top