x

Завьт эргүүлийнхэн 3500 хүний амийг аварчээ

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд гэр бүл, хамт олноороо аялал зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй орхисноос, мөн согтууруулах ундаа хэрэглэснээс ус руу орж осолдох тохиолдол ихэсдэг. Ойрын өдрүүдэд усархаг бороо орсны улмаас гол усны түвшин нэмэгдээд байгаа билээ. Иймд НОБГ-ын харъяа Нийслэлийн “Аврах анги 105”-ын  албан хаагчид Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл Туул голын сав газраар  зохион байгуулж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр Туул голд завьт эргүүл ажиллуулдаг. Ингэснээр сүүлийн жилүүдэд нийслэлд усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо буурсан  дүнтэй байгаа юм.

УСАНД УРСАЖ ЯВСАН ДӨРВӨН  ХҮНИЙ АМИЙГ  АВАРСАН

Нийслэлийн “Аврах анги 105”-ын сургалт хариуцсан ахлах дэслэгч Б.Даваасүрэн “Завьт эргүүлийг бид ес дэх жилдээ Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд ард иргэдийн ихээр цуглардаг бүс болох Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Сонгино-Хайрхан дүүргийн Сонсголонгийн гүүр орчим тогтмол байршуулж, 80 гаруй  албан хаагчийн  бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа.

Мөн иргэдэд сэрэмжлүүлэх хуудсыг тогтмол тарааж, анхааруулга өгч ажиллалаа. Завьт эргүүлийн хугацаанд нийт найман удаагийн дуудлагаар 10 гаруй хүний амийг аварсан. Эргүүлийн үед голын усанд урсаж явсан насанд хүрсэн хоёр, бага насны хоёр нийт  дөрвөн  хүний амийг авраад байна.

Сүүлийн таван жилийн судалгаанаас үзэхэд хөдөлгөөнт эргүүл байрлуулснаас хойш ард иргэдийн голын усанд осолдох тоо 35 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гэвч хөдөлгөөнт эргүүл байрлуулж, сэрэмжлүүлэг сануулга өгсөөр байтал өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан хүний амь эрсдсэн харамсалтай үйл явдал боллоо. Осолдсон хүмүүсийн хоёр нь согтууруулах ундаа хэрэглэснээс, үлдсэн нь анхаарал болгоомж алдсанаас үүдэлтэй байсан” гээд  гол усны үерийн түвшин 5-45 см даван үерлээд байгаа энэ үед  голын эрэг дагуу аялж, зугаалахгүй байхыг анхаарууллаа.

 ИРГЭДЭД ШААРДЛАГА ТАВИХАД ДУРГҮЙЦДЭГ

ОБЕГ-ын ахлах ахлагч, аврагч М.Болдбаяр “Иргэдэд шаардлага тавихад  дургүйцэх, эсэргүүцэх хандлага ажиглагддаг. Тэр тусмаа архи, согтуурах ундаа хэрэглэсэн хүмүүс аврах ажиллагаанд саад болдог. Чулуу барьж дайрна, хэл амаар доромжилно. Энэ бол бидэнд тулгардаг хүндрэлтэй асуудал. Гэхдээ Цагдаагийн байгууллагатай хамтраад цагдаатай хамт явах болсноор энэ асуудал буурсан. Завьт эргүүлийг бид өглөөний 8:00 цагаас оройны 22:00  цагийн хооронд явуулж байгаа. Зарим тохиолдолд 24 цагаар ч байрлах тохиолдол бий” гэв.

АМЬ НАСАА АЛДСАН ХҮНИЙ ТОО 30 ХҮРЧЭЭ

ОБЕГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн Ш.Анхтуяа “Энэ он гарснаар 42 удаагийн осол гарч, 30 хүн амь насаа алдсан. Үүнээс дөрөв нь хүүхэд, 26 нь том хүн байгаа юм. Цаг уурын байгууллагын мэдээлснээр ирэх амралтын өдрүүдэд үргэлжилсэн усархаг, дуу цахилгаантай бороо орохыг анхааруулсан. Тиймээс иргэд гол усны эрэг дагуу зугаалахгүй байх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад түгээхийг дахин анхааруулж байна” гэлээ.

Албан хаагчид энэ сарын зургадугаар сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд моторт болон сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажиллах юм байна.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top