x

Монгол Улсад 28 агаарын хөлөг байгаагаас 12 нь нислэгт тэнцэх зөвшөөрөлтэй

ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба/НААХЗА/-ныхан үйл ажиллагаагаа танилцуулах өдөрлөг зохион байгууллаа.

Тус алба нь анх 1996 онд “Аюулгүй байдал, мэргэжлийн бодлогын алба” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулийн 8.7-д заасны дагуу иргэний нисэхийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг ИНЕГ-ын мэргэжлийн хяналтын чиг үүрэгтэй нэгж юм. Өдгөө тус алба нь Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын, Нислэгт тэнцэх чадварын, Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн, Аэродром, агаарын навигацийн хяналтын  гэсэн 4 хэлтэстэй, 40 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

ИНЕГ-ын Дэд дарга бөгөөд НААХЗА-ны дарга С.Манлай өдөрлөгийн эхэнд албаныхаа үйл ажиллагааг товч танилцуулсан юм.

Тэрбээр “НААХЗА нь Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх, иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангуулах, Монгол Улсын иргэний агаарын хөлгийн бүртгэлд агаарын хөлгийг бүртгэх, бүртгэлээс хасах, Иргэний агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэх болон иргэний нисэхийн үйлчилгээний байгууллага, хувь хүн, иргэний нисэхэд ашиглах бүтээгдэхүүнд зөвшөөрөл, гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, хүчинтэй хугацааг сунгах, үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавих, Иргэний нисэхийн хууль, дүрэм журам зөрчигчдөд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг явуулж байна” гэлээ.

Өнөөдрийн байдлаар “ИНД-119”-ийн дагуу дотоодын 8, “ИНД-129”-ийн дагуу гадаадын 10 авиакомпани “Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ”-гээр гэрчилгээжжээ.

Түүнчлэн “ИНД-137”-ийн дагуу Хөдөө аж ахуйн зориулалтай нислэгийн үйл ажиллагаа эрхлэгч 2 байгууллага, “ИНД-145”-ын дагуу Агаарын хөлгийн техник үйлчилгээний дотоодын 6, гадаадын 9 байгууллага, “ИНД-144”-ийн дагуу шатахуун хангамжийн 3 байгууллага, “ИНД-139”-ийн дагуу Аэродромын гэрчилгээтэй 13 нисэх буудал, Аэродромын түр зөвшөөрөлтэй 6 нисэх буудал гэрчилгээжиж иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулах эрхээ НААХЗА-аар баталгаажуулсан байна.

Түүнчлэн Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн 28 агаарын хөлөг байгаагаас гадна ИНД-21, 47-ийн дагуу 12 агаарын хөлөг нь Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, зөвшөөрөлтэй гэдгийг Нислэгт тэнцэх чадварын хэлтсийнхэн танилцууллаа. Улсын хэмжээнд нисгэгчийн үнэмлэхтэй 131 нисгэгч байдаг бол Нислэгийн удирдагчийн үнэмлэхтэй 186 нислэгийн удирдагч байдаг аж. Агаарын хөлгийн техник, үйлчилгээний ажилтны үнэмлэхийг “ИНД-66”-ын дагуу 133 мэргэжилтэн эзэмшиж байна.

Өдөрлөгийн үеэр нисэхийн салбарын мэргэжилтнүүд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авагдах тохиолдол цөөнгүй гарч байгааг Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийнхэн танилцуулж байсан.

Тухайлбал, 2019 он гарсаар эхний хагас жилийн байдлаар 13 ажилтан дээрх хуулийн холбогдох зүйл заалтаар арга хэмжээ авагдсан гэдгийг хэллээ. Мөн өдөрлөгийн үеэр нисэхийн салбарын нарийн мэргэжилтнүүд тэр дундаа Нислэгийн хөдөлгөөн удирдагч нарт тавигддаг англи хэлний шаардлага, шатлал, шалгалтын асуудлыг хүний нөөцийн бодлоготой уялдуулан эргэж харах шаардлага байгааг ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрынхан дурдаж, санал хэлж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 37 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 10 цаг 42 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 10 цаг 46 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 10 цаг 52 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 11 цаг 10 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 11 цаг 20 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 11 цаг 33 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 11 цаг 40 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 12 цаг 37 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 12 цаг 47 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 12 цаг 59 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 13 цаг 10 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 14 цаг 3 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр...
Top