x

А.Сүхбат: Улаанбаатар тэр чигээрээ сүйрэх эрсдэл бий болоод байна

Зах зээлийн нийгэмд шилжих завсрын үеэс эхлээд Монголд барилгын стандарт нормыг мөрдөөгүйгээс өнөөдөр Улаанбаатарын барилга, байшингийн 80-90 хувь нь суулт, цууралт үүсэн хар аяандаа нурж унах байдал үүсээд байгаа талаар Монголын Зам, барилгын материалуудын химийн инженерүүдийн холбоо ТББ-ын мэргэжлийн инженерүүдийн санаачлагаар УИХ-ын гишүүн А.Сүхбатын ажлын албатай хамтран 1996 оноос хойш баригдсан барилгуудад үзлэг шалгалт хийж, 300 гаруй баримт цуглуулаад байгаа талаар цувралаар мэдээлсэн билээ.  

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар Туул голд зөвшөөрөлгүй хайрга, элс олборлож байгаа компаниудын ажилтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өгсөн. Эдгээр компаниуд Туул голын экосистемд нөлөөлөөд зогсохгүй, стандарт шаардлага хангахгүй элс хайргаар барилга барьснаас Улаанбаатар тэр чигээрээ нурах аюулд орохоор байна.  Ингээд УИХ-ын гишүүн А.Сүхбатын анхааруулгыг хүргэж байна.

А.Сүхбат: 20 давхар барилга нурвал яах вэ. Ард иргэд, улс орон л хохирно.

УИХ-ын гишүүн А.Сүхбат “Голын хайрга бол барилгын материал биш. Гэтэл манайд голын хайргаар барилга барьж хүний амьд явах эрхийг ноцтой зөрчиж байна.

Барилгын материалыг баяжуулж, зарим элементийг нь өсгөж, заримыг нь бууруулж байж стандартад нийцсэн түүхий эд болгодог. Түүнээс биш говийн элсийг түгээмэл тархацтай гээд барилга барьж болохгүй. Голын хайрга голдоо л хэрэгтэй. Голын усны төвшинг барьж байдаг байгалийн чулуулаг. Голын хайрганы хатуулаг 450 марктай. Зам, барилгын ажилд 1200-аас дээш маркын хатуулагтай дайрга хэрэглэх ёстой. Гэтэл амьдрал дээр хэрэгждэггүй. Жишээ нь кварцийн элсэнд агуулагдах тоос тоосонцор 0.1 хувь байдаг. Үүнийг угааж баяжуулж гаргаж авна. Бетон бол байгалийн чулууг дуурайлгаж хийсэн зүйл. Хатуулаг стандартаараа хийвэл 500-600 жилийн насжилттай байдаг. Бетоны 60 хувьд кварцийн элс орно. Кварцийн элс нь Сэлэнгийн Хонгор сум, Төв аймгийн Батсүмбэр, Сүхбаатар аймгийн Алтан элсэнд л байдаг. Төмөр, цементтэй бүрэн уялдаж өндөр маркийн бетон гаргадаг гэсэн үг. Гэтэл манай Туул голын хайрга 10-30 хувийн шороо, тоостой, органик бохирдолтой. Кали, кальц, натри агуулагддаг. Эдгээр нь бетон хийцээ иддэг. Орчин цагийн амьдрал бетон хийцэн дээр тогтдог болсон. 20 давхар барилга нурвал яах вэ. Ард иргэд, улс орон л хохирно. Харин барьсан компани ашгаа олоод арилаад өгнө.

Өнөөдөр надад 300 гаруй барилгын стандарт шаардлага хангахгүй байна гэсэн мэдээлэл зураг ирсэн байгаа. Үүний дотор та бидний мэддэг супер барилга Шангри-Лагийн хана, зоорийн давхар цуурсан байгаа. Энэ чинь л стандартын барилгын дүүргэгч материал ашиглаагүйг хэлээд байгаа юм.  Барилгын ан цав бол аюул. Зургаан баллын газар хөдлөлтийг даах байшин Улаанбаатарт цөөн. Туул голын хайрга ашигласны тод жишээ энэ юм” гэв.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгонд 20 гаруй карьер байдаг. Алтанбулаг сумын Засаг даргын захирамжтай 15 гээд нийт 35 карьер байдаг. Өдөрт дунджаар 400 гаруй машин 1-5 удаагийн давтамжтай явдаг. Энэ хавраас тээвэрлэлт 3-4 дахин нэмэгдсэн. Үүнээс болж Бөхөн, Түргэний голууд ширгэж, ундны усгүй боллоо. Мөн 17 төрлийн эмийн ургамал ургадаг байсан бол одоо байхгүй болсон. Хуурайшилт, тоосжилтын талаар ярилтгүй. Нэг ч аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийдэггүй гэдгийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга, Туул тосгоны захирагч А.Одбаяр хэллээ.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт, хайгуулын 298 тусгай зөвшөөрөл бий. Үүнээс 94 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүнээс 54 нь шүүхэд хандаж, 34 аж ахуйн нэгжтэй Эвлэрлийн гэрээ байгуулж, нөхөн сэргээлтээ хийгээд хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгосон ч өнөөдрийг хүртэл нэг ч аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийгээгүй. Эдгээр 34 аж ахуйн нэгжийн гэрээг сунгахгүй. Нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны дүнд эвдэрсэн талбайн хэмжээг 2018 оны байдлаар тодорхойлоход 72 аж ахуйн нэгж, байгууллагын 110 ухагдаж эвдэгдсэн талбай, 13 эзэнгүй орхигдсон талбай багтсан бөгөөд нийт 1652.6 га талбайг эвдэгджээ. Иймд нийт ухагдаж эвдэгдсэн газрын тооллого судалгааг үндэслэж, нийслэлийн нутаг дэвсгэрт ухагдаж эзэнгүй орхигдсон газруудад нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийлгэнэ” гэж мэдэгдсэн.

Гэвч одоогоор энэ дүгнэлтийн мөрөөр ямар ажил хийгдэж байгаа нь тодорхойгүй хэвээр л байна. Онцлон сануулахад энэ бол нийт Улаанбаатарчуудын эд хөрөнгө, амь насыг эрсдэлд оруулахаар байдал үүсээд байгаа юм.

Тиймээс асуудлыг эцэст нь хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлж байна.

Таны барилга, орон сууцанд ан цав, суулт үүсээд байгаа бол 99110960 утсанд хандаарай. Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү. 

SOS:Улаанбаатарын барилгуудын 80-90 хувь цуурч эхлээд байна

Цуврал-1: Бетон зуурмагийн үйлдвэрүүд Туул голын шороогоор барилга бариулж, улс орныг сүйрүүлж байна!!!

Цуврал-2: Бетон зуурмагийн үйлдвэрүүд Туул голын шороогоор барилга бариулж, улс орныг сүйрүүлж байна!!! 

Цуврал-3: Бетон зуурумагны үйлдвэрүүд Туул голын шороогоор олон давхар орон сууц бариулж, ард иргэдийг хохироож байна!!! 

АНХААР!!! Ан цав, цууралт, бяцралт, эвдрэлд орж, ашиглах боломжгүй болж байгаа орон сууцнууд-фото цомог

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Dr. Adity (197.210.227.110)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсний дараа Ираны арми АНУ-ыг "өөртэйгөө хэлэлцээр хийж байна" гэж мэдэгдэв 7 цаг 36 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлийг ухаалаг камераар илрүүлж байна 7 цаг 38 мин Татан буугдсан банк болон Хөгжлийн банкнаас 127.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 7 цаг 38 мин Засгийн газар эдийн засгийн хямралаас сэргийлэх төлөвлөгөөг хэлэлцлээ 7 цаг 39 мин Арвайхээр сумын 4 дүгээр сургууль “Мянган ном” төслийг хэрэгжүүлж байна 7 цаг 40 мин Бүх багийг үүрэн холбооны сүлжээнд бүрэн холбох төлөвлөгөөг хэрэгжүүлнэ 7 цаг 40 мин Налайх дүүрэгт дулааны станц, эмнэлэг барих болон эдийн засгийн тусгай бүс байгуулахыг даалгав 7 цаг 41 мин "Дэлхийн адууны өдөр"-ийг жил бүрийн долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэнэ 7 цаг 42 мин Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүд 7 цаг 43 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ 10 цаг 7 мин Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторын бүтээн байгуулалт 25 хувьтай үргэлжилж байна 10 цаг 13 мин Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зарим нутгаар цас орж, шуурга шуурна 10 цаг 24 мин Татварын байцаагчид хахууль өгөхийг завдсан иргэнийг 3 сая төгрөгөөр торгожээ 10 цаг 25 мин Баянхошуу, Шархад дэд төвд 5000 айлын орон сууц барих төсөл хэрэгжиж байна 10 цаг 28 мин "Чингис хаан" нисэх буудал руу 24 цагаар үйлчлэх автобусны чиглэл, цагийн хуваарь 12 цаг 4 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 12 цаг 10 мин Халхголд автомашин яндангийн өвс шатаж хээрийн түймэр гарсан хэрэгт ял шийтгэл оноов 12 цаг 19 мин Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах “Алдрын цом” тэмцээнд "Хөх Монгол" клуб тэргүүллээ 12 цаг 20 мин ОХУ болон Вьетнам улс атомын цахилгаан станц барих хэлэлцээрт гарын үсэг зурлаа 12 цаг 23 мин Монгол Улсад оны эхний гурван сард 126 мянга гаруй жуулчин иржээ 12 цаг 27 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв
Top