x

У.Хүрэлсүх: Кино, урлагийг дэмжих Үндэсний хороо байгуулах тухай хуульчлах нь зүйтэй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Монгол Улсын кино урлагийн салбарыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төсөлд оруулах уран бүтээлчдийн саналыг хүлээж авах уулзалт хэлэлцүүлэгт оролцов.

Хэлэлцүүлэгт киноны уран бүтээлчдийн мэргэжлийн холбоод, кино бүтээгч студи, продакшний найруулагч, зохиолч, жүжигчид гээд 150 орчим төлөөлөл оролцож, саналаа хэлж, хуулийн төсөлд оруулах нэгтгэсэн саналаа Ерөнхий сайд болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчид бичгээр өгөв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол хүнийг бий болгох суурь бол соёл урлаг, боловсрол, түүний дотор кино урлагийн хүч нөлөө үлэмж их юм. Кино урлагийн хөгжил нь монгол хүний сэтгэхүй болоод техник технологийн хөгжлийг авчрах нэг гарц, киногоор дамжуулж бид дэлхийд танигдах боломжтой.

Иймд төрөөс кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд нэн тэргүүнд Кино урлагийг дэмжих тухай хууль батлуулах, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Кино урлагийн зөвлөл байгуулах, Кино үйлдвэр барих, Кино урлагийг дэмжих сан байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж, зарим ажлыг эхлүүлээд байна гэв.

Энэ хүрээнд “Кино урлагийг дэмжих тухай” зургаан бүлэг 15 зүйлтэй хуулийн төслийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УИХ-ын даргад өргөн мэдүүлснийг  ажлын хэсгийн гишүүд танилцуулж, хуулийн төслийн талаар оролцогчдын санал шүүмжлэлийг сонсож, хэлэлцүүлэг явуулав.

Хэлэлцүүлэгт оролцогчид кино, урлагийн салбарын харилцааг зохицуулах анхны хууль батлагдах нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байсан ч тодорхой хэд хэдэн асуудал дээр байр суурь зөрөлдсөн. Иймд тус тусын саналыг судалгаанд тулгуурлан боловсруулж, бичгээр хуулийн төслийн ажлын хэсэгт өгч идэвхитэй оролцоог хангаж ажиллахын зэрэгцээ үр дүнд нь амьдралд ойр “амьд хууль”-тай болох нь чухал гэдгийг Ерөнхий сайд зөвлөв. Мөн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдах Кино, урлагийг дэмжих тухай хуулийн төслийн  ажлын хэсэгт мэргэжлийн уран бүтээлчдийнхээ саналыг тусгаж  ажиллахад идэвхитэй оролцохыг уриалсан.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд  хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар Кино, урлагийн салбарыг хөгжүүлэх, хөл дээр нь босгоход онцгой анхаарч байгаа.  Кино уран бүтээлчидтэй хоёр дахь удаа уулзаж хэлэлцүүлэг өрнүүллээ. Та бүхний идэвхитэй оролцоо, олон ургалч санал, хэлэлцүүлгийн дүнд Кино урлагийн салбарт нэгдсэн удирдлага хэрэгтэй байна гэдэг нь харагдаж байна. Иймд Кино урлагийг дэмжих Үндэсний хороо байгуулах талаар хуульчилж өгөх нь зүйтэй гэж үзэж байна гэсэн юм. Түүний саналыг уран бүтээлчид дэмжиж, ажлын хэсэгт уламжлахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top