x

Улаанбаатар хотноо 43 орны хөгжлийн бэрхшээлтэй иргэд чуулна

Ерөнхий сайдын ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах үндэсний зөвлөлийн тэргүүн С.Чинзориг, Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус конгрессыг Улаанбаатар хотод зохион байгуулах Засгийн газрын энэ оны 124 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолд үндэслэн Ерөнхий сайдын захирамжаар, дээрх конгресст бэлтгэх үндэсний хороог байгуулж, ХНХ-ын сайд ахалсан байна. Бэлтгэл хангах хорооны үндсэн ажил бүрэн дууссан хэмээн ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээллийн эхэнд онцлов.

Тэрбээр, “Энэхүү конгресст оролцохоор 43 орны 600 орчим төлөөлөл бүртгүүлсэн. Үүнээс 400 гаруй нь дотоодын төлөөлөгч байна. Нийт оролцогчдын 40 гаруй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд тэдний тулгамдаж буй асуудлыг бүс нутгийн хэмжээнд хэлэлцэхээс гадна улс орнууд туршлага солилцох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх конгрессын нээлтэд оролцож үг хэлнэ. Мөн Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар хэрэгжүүлж буй ажил, үр дүн, цаашдын зорилго, бүс нутгаас авах туршлага гэсэн Үндсэн илтгэлийг хэлэлцүүлнэ” хэмээв.

Конгрессын бэлтгэл ажлын хүрээнд энэ оны нэгдүгээр сараас "www.apcbid2019.mn" вэб сайтыг ажиллуулж, конгрессыг сурталчлах, оролцогчдыг бүртгэх, илтгэлийн хураангуйг хүлээн авах зэрэгт ашигласан байна. Вэб сайтаар дамжуулан 43 оны 160 орчим төлөөлөгч бүртгүүлсэн. Эхний зочид өнөө өглөө Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Мөн веб сайтаар дамжуулан гадаад, дотоодын 109 илтгэл хүлээн авснаас 72-ыг нь конгресст хэлэлцүүлэхээр сонгосон байна.

Бэлтгэл ажлыг хангах хороо ГХЯ-аар дамжуулан Ази, номхон далайн бүсийн орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн сайд, олон улсын байгууллагын удирдлага нарыг конгресст урьжээ. Тэдгээрээс БНСУ-ын Хөдөлмөрийн дэд сайд конгресст илтгэл тавих юм байна. Мөн Бутаны Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга оролцоно. Түүнчлэн Камбожи, Пакистан, Австралийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан яамны дээд албан тушаалтнууд хүрэлцэн ирэх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top