x

Сургууль, цэцэрлэгийн орчны аюул эрсдлийг барилгын насжилт тэргүүлж байна

“Сургуулийн цогц аюулгүй байдал” салбар дундын зөвлөлдөх уулзалтаар сургууль, цэцэрлэгийн орчны эрсдэлийн судалгааг танилцуулж, эрсдэлтэй хүчин зүйлсийг бууруулах арга замуудын талаар хэлэлцлээ.

Эрсдэлт хүчин зүйлсийг барилга, байгууламжийн аюултай байдал тэргүүлж байна.

2018-2019 оны хичээлийн жилийн байдлаар ерөнхий боловсролын 803 сургууль сургалтын үйл ажиллагаа явуулсан бөгөөд төрийн өмчийн 656 ерөнхий боловсролын сургуулийн 1,026 барилга байгууламжийн 60 хувь (616) нь 30-хаас дээш жилийн насжилттай, үүнээс 22 хувь (226) нь 45-аас дээш жилийн насжилттай барилгатай байна.

Төрийн өмчийн сургуулиудад хийсэн эрсдэлийн үнэлгээгээр нийт сургуулийн 11.9-13.5 хувь нь их эрсдэлтэй, 71.0-75.0 хувь нь дунд эрсдэлтэй, 12.0-18.0 хувь нь бага эрсдэлтэй гарчээ. Урьдчилсан байдлаар нийт барилгын 27 хувь (276) нь 7-9 баллын газар хөдлөлтөд тэсвэргүй болсон ажээ. Тиймээс салбарын яамны зүгээс шинэ барилга барихаас илүүтэй хуучин барилгуудаа засах, хүчитгэх, эрсдлийг нь бууруулахад хөрөнгө оруулалтын бодлогоо чиглүүлж байна.

Мөн үер, ой хээрийн болон объектийн түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, усны осол, цасан болон шороон шуурга, аянга цахилгаан, аадар борооны үед хүүхдүүд хэрхэн өөрийгөө хамгаалах, бусдад анхан шатны тусламж үзүүлэх, хаана, хэнд хандах, хэрхэн урьдчилан сэргийлэх бэлтгэл, дадалтай болгох зэрэг асуудлыг оролцогчид хөндөж байна.

Уулзалтыг “Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын стандарт” (2019), “Аюулгүй амьдрах ухааны сургалтын хөтөлбөр” (2018)-ийг хэрэгжүүлэх чиглэлээр нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох, бусад салбарын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор БСШУСЯ, Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийг ивээх сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Энэ нь 2016 оны 11 дүгээр сард “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал” Үндэсний бодлогын анхдугаар чуулганыг зохион байгуулснаас хойш чуулганы зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн ажлаа дүгнэх цаашид хамтран хийх ажлаа тодорхойлох салбар дундын хоёр дахь томоохон арга хэмжээ юм гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top