x

Хүний гуйвар болон мөнгө амласан ачаа тээш авахгүй байхыг сэрэмжлүүлж байна

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас холбогдох байгууллагуудтай хамтран зургаадугаар сарын 26-ны өдөр тохиох “Хар тамхи, мансууралтай тэмцэх” дэлхийн өдрийг тохиолдуулан Буянт-Ухаа, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтууд болон Орхон аймгийн Баян-Өндөр суманд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ухуулга, нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа.

Гадаад улсад зорчихдоо энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох мөн хүний гуйвар болон мөнгө амласан ачаа тээш авахгүй байх, авсан тохиолдолд сайтар шалгахыг анхааруулж байна.

Мөн Монгол Улсын иргэдийг гадаад улсад зорчихдоо энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох мөн хүний гуйвар болон мөнгө амласан ачаа тээш авахгүй байх, авсан тохиолдолд сайтар шалгах тухай сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэв.

Зорилтод бүлгийн иргэдэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, ажилтнуудтай хамтран хор хөнөөлийн талаарх сургалт мэдээллийг зохион байгуулахын зэрэгцээ тухайн аймгуудын хилийн боомтод ажиллаж буй хууль сахиулах байгууллагын алба хаагчдад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд анхаарах асуудал сэдвээр мэргэшүүлэх сургалтыг тус тус зохион байгуулжээ.

Энэ төрлийн гэмт хэргийн статистикийг харвал 2018 онд 199 гэмт хэрэгт 402 хүн холбогдон шалгагдсан бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 96гэмт хэрэгт 188 хүн холбогдон шалгагдаж байна.

Урд оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 7,3 хувиар буюу 7 нэгжээр, холбогдогч 1,1 хувиар буюу 2 нэгжээр өсчээ.

Нийт холбогдогчийн 87,2 хувь буюу 164 нь эрэгтэй, 13,8 хувь буюу 24 нь эмэгтэй бол 86 хувь нь 19-35 насны залуучууд, 4,7 хувь буюу 9 нь насанд хүрээгүй хүн байна.

Гэмт хэрэгт холбогдогчдын 54,2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй бол боловсролын байдлаар нь үзвэл 67,5 хувь нь бүрэн дунд, 23,4 хувь нь дээд, 6,3 хувь нь бүрэн бус дунд, 1 хувь нь тусгай дунд боловсролтой.

Гадаад улсын 7 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоноос ХБННУ-4, БНСУ-1, Франц-1, Энэтхэг-1 байна.

Орон нутагт 2019 оны хагас жилийн байдлаар 13 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнд,

  • Орхон аймагт 8,
  • Сэлэнгэ аймагт 1,
  • Булган аймагт 1,
  • Төв аймагт 1,
  • Дорнод аймагт 1,
  • Өмнөговь аймагт 1 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс мэдээллээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top