x

SOS: Улаанбаатарын барилгуудын 80-90 хувь цуурч эхлээд байна

-300 гаруй барилгын зургийг олон нийтэд ил болголоо-

Монголын Зам, барилгын материалуудын химийн инженерүүдийн холбоо ТББ-ын мэргэжлийн инженерүүдийн санаачлагаар 1996 оноос хойш ашиглалтанд орсон орон сууцны барилга байгууламжуудад үзлэг, шалгалт хийхэд Улаанбаатар хотын нийт барилга байгууламжуудын 80-90 хувь цууралт бяцралт үүсч, цаашид он удаан жил ашиглах боломжгүй болж байгааг илрүүлээд байна.

Тус ТББ, УИХ-ын гишүүн А.Сүхбатын ажлын албаныхантай хамтран ан эвдрэлт, цууралт үүсээд байгаа 300 гаруй барилгын зургийг баримтжуулан олон нийтэд мэдээлж эхлээд байна. /Цууралт үүссэн барилгуудын талаарх мэдээллийг дор хавсаргав/

Үүний шалтгаан нь маш энгийн 1990-ээд оноос хойш Монголын бараг бүх барилгын компаниуд Туул голоос олборлосон элс, хайргыг ашиглан барилга барьж буй. Гэтэл голын тохойн ийм элс хайрга, стандартын шаардлага хангахгүй, барилгын даацыг дийлэхгүй байдаг аж.

Та одоо ч гэсэн ойр тойрныхоо барилгыг анзаарч хараарай. Энгийн нүдээр харахад л илт цууралт, ан цав үүссэн байх вий. Олон жилийн өмнөөс Улаанбаатарын барилгын дийлэнх нь газар хөдлөлт болбол нурах аюултай гэж анхааруулж ирсэн. Гэтэл өдгөө эхнээсээ баригдаад 10 орчим жилийн нүүр үзэж байгаа барилгууд газар хөдлөлт ч болоогүй байхад хар аяндаа цуурч эхэлжээ. Энэ бол хэдэн жилийн дараа барилга газар хөдлөлт болоогүй байхад ч нуран унах аюултай гэсэн үг.

Та өөрийн амьдарч буй барилгаа анхааралтай сайн хараарай. Хэрвээ цууралт үүссэн байх юм бол нурах аюултай гэсэн үг. Энэ бол уг нь таны өмч хөрөнгө, аюулгүй амьдрах орон гэр тань. Гэтэл өчнөөн хөрөнгө мөнгөөрөө барьсан барилга тань жил ирэх тусам суулт, цууралт өгч үнэгүйдэж байна. Цаашилбал нурж унаж, амь нас эрүүл мэндээрээ хохирох ч эрсдэл байна. Аймшигтай байгаа биз. Яг ийм цууралт, суулт, ан цавтай байшингууд байвал бидэнд хандаарай. Монгол улсад өнөөдөр гамшиг үүсгэж болзошгүй байгаа энэ асуудлыг хамтдаа хөндөн тавьж, тэмцэцгээе, амь нам эрүүл мэндээ хамгаалцгаая. Хэрвээ таны байр орон сууц болон ойр тойрны тань барилгууд ан цав, цууралт үүссэн байгаа бол 99110960 утсанд хандаарай. Мөн зургаа комментоор илгээгээрэй.

Бүгдээрээ хамтдаа Монгол улсад барилгын стандартыг сайжруулахыг шаардан амь нас эд хөрөнгөө хамгаалцгаая.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу. Энд ан цав, цууралт, суулт үүсээд байгаа 300 гаруй барилгын зураг байгаа. 

Цуврал-1: Бетон зуурмагийн үйлдвэрүүд Туул голын шороогоор барилга бариулж, улс орныг сүйрүүлж байна!!!

Цуврал-2: Бетон зуурмагийн үйлдвэрүүд Туул голын шороогоор барилга бариулж, улс орныг сүйрүүлж байна!!! 

Цуврал-3: Бетон зуурумагны үйлдвэрүүд Туул голын шороогоор олон давхар орон сууц бариулж, ард иргэдийг хохироож байна!!! 

АНХААР!!! Ан цав, цууралт, бяцралт, эвдрэлд орж, ашиглах боломжгүй болж байгаа орон сууцнууд-фото цомог

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (66.181.188.118)
    Шаагаад бай. Дарханы 400 га элсний лизензээ үнэ хүргэх гэж эргүү Сүхбатыг дагздаад гүйж явааг чинь мэдэхгүй гэж бодоо юу.
    2019 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (113.154.41.171)
    Barilga muu baigaa ni unen. Gehdee 80-90 huvi gdg hetruuleg. Niigem g naiman bus bailgaj bolohgui! yaj 80-90 ni gdg toog gargav?
    2019 оны 06 сарын 29 | Хариулах
  • Zochin (202.9.43.91)
    gemgvi irgediig hohirooj bhgvi shvvdee bgaa heden mongoo hamaad l deer ni zeelee awaad l orson bgaa tuhain hvleej awsan hyaltiin mergejilten barisan kampond haritslaga tootsoj huuliin bguulgad ni ogood shvvdvvl
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • зочин (150.129.141.62)
    мэргэжлийн хяналт улсын комиссийн ажилдаа хариуцлаггүй хандсан авилага авсан нөхөдөд , элсэн барилга барьсан эзэд нэртэй луйварчин нарт/ шоронд хорьж/ хариуцлага тооцож байж дараа дараагийн ажилууд цэвэрших байх шүү
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Ж.Баяраа (202.9.43.158)
    Барилгын шинжлэх ухаан бол агуу шинжлэх ухаан, гэхдээ суурь шинжлэх ухаан нь геологийн шинжлэх ухаан. Геологийн шинжлэх ухаандаа минералогийн шинжлэх ухаан нь барилгын материалын үйлдвэрүүдийн суурь шинжлэх ухаан юм. Энэ хоёр шинжлэх ухааныг 1990-оноос хойш Монгол улс ор тас хаяж орхигдуулснаас улс оронд маань нөхөж баршгүй гарз хохирлууд учирсаар байна. Уулын чулууг дуурайлгаж хийдэг дуураймал чулуун бүтээгдэхүүн буюу цутгамал төмөр бетон болон бетонон хийц эдлэлүүд, бүрэн цутгамал орон сууцны барилгууд, зам гүүр, инженерийн барилга байгууламжууд авто зам, асфальтан зам, явган хүний бетонон зам зэрэг онц чухал хийц эдлэлүүдэд ордог Кварцын элсийг орчин үеийн техник технологиор угааж баяжуулж, барилгын бетон зуурмагтаа хэрэглээгүйгээс барилга орон сууцууд нь хэдэн хэсэг салж, цуурч, асфальтан зам нь дээгүүр өнгөрч байгаа авто машинуудынхаа даацыг даахгүй бут үсэрч, явган хүний зам нь явган хүнээ даахгүй элэгдэж хорогдож эвдэрч байна. Үүнийг шинжлэх ухаан, техник технологийн хоцрогдол гэдэг. Үүнээс болж улс оронд асар их хохирлууд амссан тохиолдлууд зөндөө бий.
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.60)
    Бүгэд л хана доод б1 давхаруудад ан цав үүссэн байна лээ шдээ
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.31.45)
    Сухбат сонгуулиар ярьж явах сэдэвтэй болж авч байгаа ухаантай юм уу.
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • D (66.181.161.69)
    Barij baihad n yagaad heleegui yum be
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • D (66.181.161.69)
    Barij baihad n yagaad heleegui yum be
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top