x

Айл хооронд татсан цахилгааны гэмтэлтэй утаснаас болж хүүхэд тогонд цохиулж амиа алдлаа

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Цайз” захын орчим бага насны хүүхэд тогонд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Ерөнхий боловсролын сургууль амарсан тул хүүхдүүд ихэвчлэн орон сууцын гадаа, гудамж талбай, хашаандаа тоглож өдрийг өнгөрүүлж байгаа. Тэгвэл олон жилийн эдэлгээнд гэмтсэн, мэргэжлийн бус хүн холбосон, шалбарсан зэрэг цахилгааны утсыг шалгаж, засаагүйгээс болж бороо ороход богино холбоо үүсэх эрсдэл бий болжээ.

Үүнийг нь мэдэхгүй хүүхдүүд тоглож байгаад санаандгүйгээр тогонд цохиулж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаагийн нэг жишээ энэ аж.

Хүү ээж, ах, дүүгийн хамт амьдардаг байжээ. Осол болсон өдөр хүү нагац эгчийнх рүүгээ ээжийгээ дагаж явсан байна. Ингээд ээж нь гэрт байх зуур хүү айлын хүүхдүүдтэй тоглож байгаад цахилгаанд цохиулжээ. Хашаанд хоёр гэр байсан аж. 

Нэг айлаас нөгөөх рүү цахилгаан татаж, утсыг газраар явуулж, залгаа хэсэг дээр нь төмөр тавьж “хамгаалсан” байж. Улмаар бороо орж, газар норсны дараа тоглож явсан хүү бүдэрч унан төмөрт хүрснээр цахилгаанд цохиулсан бололтой. Тухайн үед хамт тоглож байсан хүүхдүүд болсон үйл явцыг харжээ.

Цагдаагийн байгууллагаас “УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх дүүрэг дэх салбарт шалтгаан нөхцөлийг арилгуулах албан мэдэгдэл хүргүүлжээ. Хэрэг гарсны дараа тус салбарын ажилтнууд очиж цахилгааны гэмтлийг засварласан байна. Одоогийн байдлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж, үхэлд хүргэсэн шалтгааныг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа аж. 

Шинжээчийн дүгнэлт гарч, хэргийн нөхцөл байдал тодорхой болсны дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэний буруутай үйлдлээс болж цахилгааны гэмтэл үүссэнийг эцэслэн тогтоох процессоор явах гэнэ.

Ер нь ахуйн ослоос болж үр хүүхэд нь хохирсон тохиолдолд эцэг, эхэд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалтгүй. Харин Зөрчлийн хуулиар хараа хяналт алдсан гэх үндэслэлээр торгох зохицуулалт байгааг алба хаагчид хэлсэн юм. Он гарснаас хойш таван эцэг, эхэд зөрчлийн хуулиар хариуцлага тооцжээ.

Хэргийн талаар “УБЦТС” ТӨХК-иас тодруулахад “Хэргийн талаар мэдээлэл авсан. Гэхдээ энэ тухай мэдээлэл өгөх боломжгүй” хэмээж байна. Ер нь мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар “УБЦТС” компани тоолуурын шит хүртэл хэсгийг хариуцдаг байна. Үүнээс цааших хэсгийг айл өрх хариуцдаг аж.

Мөн шинээр тог татаж байгаа айл өрхүүдэд техникийн нөхцөлийг хангасан холболт хийж өгөх үүргийг дээрх байгууллага хүлээдэг аж. Айлуудын цахилгааны утасны гэмтэл, доголдлыг шалгах, хянах мэргэжлийн хүний орон тоо байдаггүй. Тоолуурын заалт тэмдэглэдэг хүн л бий аж. 

Тиймээс тоолуурын шитнээс дотогш буюу хашаа, гэр доторх цахилгааны аюулгүй байдлыг хувь хүн, өрх айл өөрөө хариуцна гэсэн үг юм. Харамсалтай нь монголчууд цахилгааны холболт хийхэд мэргэжлийн хүнд ханддаггүй, өөрсдөө дур мэдэн хийдэг. 

Олон жил болсон цахилгааны утсыг шалгадаггүй, ил гарсан утсыг гялгар уут зэргээр уяж аргацаадаг, эсвэл тоосго зэрэг зүйл тавьж өнгөцхөн ханддаг нийтлэг зөрчил байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Үүнээс гадна хашаандаа айл буулгаж түрээслүүлдэг хувь хүмүүс олон тооны цахилгааны утас татдаг явдал нь аюулгүй байдлыг хангадаггүй нийтлэг зөрчил байгаа аж.

Ялангуяа,алслагдсан гэр хороололд “хулгайгаар" цахилгааны утас татдаг. Утсаа мэдэгдүүлэхгүйн тулд газарт булдаг. Энэ нь эргээд аюултай нөхцөл байдал үүсгэх эрсдэл түгээмэл аж.

Тогонд цохиулж амь насаа алдсан тохиолдол зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Өнгөрсөн оны зургаадугаар сард 11 дүгээр хороололд байрлах "Дэлгэр" төвийн нэгдүгээр давхрын эмийн сангийн төмөр хаалганаас ил гарсан цахилгааны утсанд бага насны хүүхэд санамсаргүй хүрч, тогонд цохиулж газар дээрээ амь насаа алдсан тохиолдол гарсан юм. 
Мөн өнгөрсөн нэгдүгээр сард угаалгын машинаа засаж байгаад тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тиймээс хур бороо элбэгтэй байгаа энэ үед эрсдэлээс сэргийлэхийг УБЦТС-аас дараах анхааруулгыг хүргэж байна. Таны ойр орчимд цахилгааны хазайсан тулгуур шон, xэт унжсан шугамын утас байгаа бол ойртож болохгүй. Өөрийн тань болон ойр байдаг айлын цахилгааны оруулгын утас шалбарсан, гэмтсэн бол мэргэжлийн байгууллагаар яаралтай засуулж, аюулгүй болгох ёстой. Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байх, цахилгааны тоолуурын хайрцаг, самбарт ойртож болохгүй. 

Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 7004-7004 утас, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө яаралтай мэдэгдэх, ойртохгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй аж.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.99)
    Evii evii haramsaltai.
    2019 оны 06 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top