x

Энхийг дэмжих ажиллагааны инженерийн ротын техник хэрэгслийг хүлээн авлаа

Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн инженерийн техник хэрэгслийг хүлээн авах ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний 015 дугаар ангид боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хурандаа Х.Батсайхан, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Э.Гансүх, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайд ноён С.Клечески, Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Майкл Доршнер болон албаны хүмүүс оролцлоо.

Батлан хамгаалах яам, АНУ-ын Батлан хамгаалах яам, Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын хамтын ажиллагааны хүрээнд хүлээлгэн өгч буй эдгээр техник нь хоёр улсын Засгийн газар, Батлан хамгаалах яамд хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж байгаа аж. Түүнчлэн инженерийн техник, хэрэгслийн эхний хэсгийг өнөөдөр хүлээн авсан бол үлдэгдэл 23 нэгж техник, хэрэгслийг хүлээн авснаар Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахаар бэлтгэж буй инженерийн ротын техникийн хангалтын тодорхой хэсэг бүрдэх юм.

Дээрх арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийг тууштай дэмжиж бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлсээр ирсэн. Энэ инженерийн техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ нь хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаанд нэгэн шинэ хуудсыг нээж байгаа үйл явдал боллоо” гэж хэмээв.







iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 34 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 11 цаг 38 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 11 цаг 43 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 11 цаг 48 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 12 цаг 6 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 12 цаг 16 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 12 цаг 29 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 12 цаг 36 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 13 цаг 33 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 13 цаг 43 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 13 цаг 55 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 14 цаг 6 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 14 цаг 59 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс...
Top