x

Хар тамхи, мансуурахтай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1967 онд анх энэ өдрийг мансууруулах бодис хэрэглэх болон түүний хууль бус эргэлттэй тэмцэх (International Day against Drug Abuse and Illicit Trafficking) олон улсын өдөр болгон зарласан юм.

Энэ өдөрт зориулан манай улсад өнөөдөр ЦЕГ-аас Буянт-Ухаа, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд боомт болон Орхон аймгийн Баян-Өндөр суманд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ухуулах нөлөөллийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн Монгол Улсын иргэдийг гадны улс оронд зорчихдоо энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох болон хүний гуйвар, мөнгө амласан ачаа тээшийг авахгүй байх, авсан тохиолдод сайтар шалгаж мэдээлэх талаар сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэх юм.

Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэргэжилтнүүдэд зориулан хар тамхи, мансуурах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд анхаарах талаар мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулна. Энэ өдөрт зориулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн төвөөс нээлттэй хаалганы өдрийг худалдааны “Энхжин” төвд зохион байгуулах аж.

Баримтууд:

-Героиныг ханиалгахын эсрэг эм гэж анх бүтээсэн ба 1971 он хүртэл немецийн эмийн сангуудад чөлөөтэй худалдаж байжээ.

-Кокаин нь зүрхний цахилгаан идэвхижилд нөлөөлдөг ба тэр нь эрүүл хүнийг ч зүрхний шигдээс болгож магадгүй.

-Нидерланд улс одоо марихуаны хэрэглээгээр хамгийн бага төвшинтэй, мансууруулах бодисны улмаас үүдэлтэй үхлээр хамгийн доогуур үзүүлэлтэй орон болжээ.

-ЛСД анх 1938 онд гарч ирсэн ч түүний мансууруулах шинж чанарыг 1943 онд тогтоожээ.

-Нэг тонн кок модны навч цуглуулж байж нэг кг кокаин гарган авдаг. Навчийг хүхрийн хүчил, ацетон, бензин, аммиак, давсны хүчил, эфирээр боловсруулдаг ажээ.

-Нэг грамм кокаины өөрийн өртөг нь хэдхэн цент боловч түүнийг 100 доллараар худалддаг байна.

-Каннабис (олс өвс) өнөөдөр нэхмэлийн үйлдвэрт дээр үеийнх шигээ хэрэглэгддэггүй. Тэр нь анх хөвөнг орлож байжээ.

-Роберт Луис Стивенсон "Доктор Жекилл, мистер Хайд" романыг зургаан өдөр, зургаан шөнийн дотор бичихдээ кокаины мансууралд байв. Стивенсоны эхнэр нь кокаины согтууралд тийм их текст бичсэнд гайхаж байлаа. 60 мянган үг бичсэн байж. Тэр өмнө нь сайндаа л өдөрт 1000 үгтэй байдаг байжээ.

-Экстезийг анх сүлжээний маркетингаар тараасан юм. Энэ пирамидыг үүсгэгч Майкл Клегг хэдхэн жилийн дотор экстазийг маш хүртээмжтэй болгож өгсөн байв. Түүнийг бар, клубуудад дэлгүүрийн ердийн бараа шиг картаар төлөн авч болох байв.

-Зигмунд Фройд кокаиныг эхлээд эмнэлэг талаас нь судлаад тэр түүнийг анх 1884 онд хэрэглэж үзээд үйлчилгээнд нь гайхсан байв. Энэ бодис түүнийг сэтгэл санааны дарамтаас салгаж, өөрт нь итгэл өгчээ. Тэр ид шидэд нь итгэсэн бөгөөд дараа нь түүний хамаарлаас гарахын тулд их цаг зарцуулжээ.

Өнөөдөр мөн дэлхийн Тамлан байцаалтын хохирогчдыг дэмжих олон улсын өдөр тохиож байна.

НҮБ-ын Эдийн засаг ба нийгмийн зөвлөлийн зөвлөсний дагуу зургадугаар сарын 26-ныг Тамлан байцаалтын хохирогчдыг дэмжих өдөр (International Day in Support of Victims of Torture) болгох шийдвэрийг 1997 онд гаргажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top