x

"Хүнсний 20"-ын нүхэн гарц 31 жилийн дараа шинэчлэгдлээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, "Хүнсний 20"-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэх ажил 2019 оны дөрөвдүгээр сарын 25-наас эхэлсэн юм.

Бүтээн байгуулалтын ажлыг “Элит констракшн” ХХК хийж гүйцэтгэн, өчигдөр дуусгасан байна.

Шатны орц гарцад шинэ бүхээг хийж, нүхэн гарцын дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн, шахуурга суурилуулжээ. Мөн дээврийн ус нэвчилтийг зогсоон, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэн, дөрвөн камер байрлуулсан ба шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулсан байна. Энэхүү шинэчлэлийн ажилд 130 орчим сая төгрөг зарцуулжээ.

Цаашид камерийн хяналтыг 24 цагаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын зохицуулах төвөөс хянах аж.

Анх 1988 онд Авто замын ерөнхий газрын харьяа Гүүр барилгын контор энэхүү нүхэн гарцыг барьж байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгээгүй, таазнаас нь ус шүүрдэг, ус зайлуулах худгийн шахуурга ажиллагаагүй болсон, оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй байв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр "2015 онд уг нүхэн гарцыг Сүхбаатар дүүргийн Тамгын газарт 870 гаруй мянган төгрөгийн өртөг бүхий үндсэн хөрөнгөөр шилжүүлсэн. Гэвч ашиг, орлого байхгүйн улмаас зардлаа дийлэхгүй байна гээд эзэнгүй хаясан. Үүнээс ч өмнө 1990-ээд оноос хувь хүмүүс энд ямар нэг зөвшөөрөлгүйгээр худалдаа үйлчилгээ явуулах болсон юм.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер, хөрөнгө оруулсан "Элит" констракшн гурвын гурвалсан гэрээний үндсэн дээр ашиглалт засвар үйлчилгээг нь хамтран хариуцна. Гадна болон дотор талын зар сурталчилгааны орлогоор цэвэрлэгээ үйлчилгээг зохицуулна. Өмнөх шиг худалдаа үйлчилгээний мухлаг, хувь хүмүүсийн наймаа хийх газар байхгүй. Зөвхөн хүн зорчих зориулалттай. Улаанбаатар хотод зам дагуух нүхэн гарц гурав байдаг бөгөөд үлдсэн хоёрыг нь ч мөн засварлах судалгаа хийнэ” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top