x

Онцгой байдлын байгууллага үүсч нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ой тохиож байна

Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсч нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ойн түүхэн өдөр тохиож байна.

2003 оны 06 дугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж байсан юм.

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулж байсан түүхтэй.

  • Түүхийн энэ хугацаанд гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, Онцгой байдлын байгууллага, түүний харьяа анги, салбарыг олон улсын байгууллагын жишигт ойртуулан орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх, эрх зүйн орчин нэгэнт тогтлоо.
  • Онцгой байдлын албаныхан бид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нэг томоохон илрэл нь 15 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 17012 эрдэнэт хүний амь нас, 310.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
  • 15 жилийн хугацаанд аврах, гал түймэртэй тэмцэх материаллаг бааз, хүч хэрэгслийн хувьд өсөн бэхжиж, гамшгаас хамгаалах техник, тоног төхөөрөмжийн нөхөн хангалт 21.1 хувиар өсөж, парк шинэчлэлт 60-70 хувьд хүрэхийн зэрэгцээ 2004-2019 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 40 гаруй анги, салбар шинээр байгуулагдаж тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн хүний нөөцөөр эгнээгээ тэллээ.
  • Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор Онцгой байдлын байгууллагын салбар нэгжийг баруун, зүүн, өмнөд, хойд, Улаанбаатар гэсэн таван бүсэд хуваан гамшгаас хамгаалах удирдлага, зохицуулалтыг бүсчилсэн хэлбэрт шилжүүллээ 
  • Гамшгаас хамгаалах тухай хуулийг 2017 онд шинэчлэн батлуулснаар Онцгой байдлын байгууллагын хүрээнд хууль, эрх зүйн олон шинэчлэлүүд хийгдэж, гамшгаас хамгаалах менежментээс гамшгийн эрсдэлийн менежмент рүү шилжиж, алба хаагчдын эрхзүйн байдал, нийгмийн  баталгааг хангах дүрэм, журмуудыг шинээр болон шинэчлэн боловсруулаад байна. 
  • Түүхийн 15 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагаас хоёр генерал цолтон, 5 үйлчилгээний гавьяат ажилтан, нэг “Ардын багш” төрөн гарсан бөгөөд Төрийн дээд одон медаль болоод Онцгой байдлын байгууллагын шагналаар нийт 2300 алба хаагч шагнагдсан байна. Энэ нь Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, эрэлхэг зоригт баатарлаг аврагчдад Монгол улсын төр, засгаас үзүүлж буй үнэлгээ, хүндэтгэл юм.
  • Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг үнэлэх хүрээнд   “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийг батлан гаргалаа.
  • Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу Онцгой гавьяа байгуулсан гурван алба хаагчид тус бүр 16 сая төгрөгийг олголоо.
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын хүрсэн ололт амжилтыг Азийн улс орнуудад таниулж Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг дэлхийн 60 гаруй орны 3000 шахам төлөөллийг оролцуулан эх орондоо амжилттай зохион байгуулсан нь Онцгой байдлын албаны нэр хүндийг олон улсын түвшинд харуулсан түүхэн үйл явдал болсон юм.
  • Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2011 онд Япон Улсад тохиолдсон газар хөдлөлтөөс үүдэлтэй цунамигийн гамшгаас эрэн хайх, аврах ажиллагаанд анх удаа оролцож олон улсад үүрэг гүйцэтгэх эхлэл тавигдсан. Мөн 2012 оноос эхлэн НҮБ-ын мандат дор олон улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд нийт 230 гаруй алба хаагч халуун цэгт үүрэг гүйцэтгэсэн байна.
  • Түүхийн хугацаанд ололт, амжилтаас гадна эрэлхэг дайчин нөхдөө алдсан гашуун сургамж бас бий. Энэ хугацаанд Онцгой байдлын байгууллагын 28 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн юм. Эх орныхоо аюулгүй байдал, ард түмнийхээ амар амгалан амьдралын төлөө алтан амиа алдсан аврагч дайчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж мэхийн ёслоё.

 Онцгой байдлын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top