x

У.Хүрэлсүх: Засгийн газар оюунлаг хүн, оюуны шилдэг бүтээлийг дэмжинэ

Төрийн ордонд “Оюуны өмч, инноваци-Хөгжлийн форум” эхэллээ. Манай улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагад 1979 онд нэгдсэнээс хойш оюуны өмчийн эрх эзэмшигчийн эрхийг хамгаалах олон улсын тогтолцоонд орсоор байна. Энэ жилийн Оюуны өмчийн өдрийг Монгол Улсын Засгийн газар “Өөрчлөлтийг хөтлөгч хүч: шинийг санаачлагч, бүтээл туурвигч эмэгтэйчүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс хүргэж байна.

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо

Оюуны өмчийн салбарын ажилтан, албан хаагчид аа,

Зохиогч, уран бүтээлч, шинийг санаачлагч,  зохион бүтээгчид ээ,

Оюуны өмчийг дэмжигч эрхэм нөхөд өө,

Та бүхэнд Оюуны өмчийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе.

Монгол Улсын өнөөгийн хөгжил үе үеийн шинийг санаачлагч, инженер, зохион бүтээгч, зохиогч, уран бүтээлчдийн хүчин чармайлтын үр дүнд бий болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.

Ийм учраас Засгийн газар та бүхэнтэй оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар улс орон хэрхэн хөгждөг тухай, бидэнд ямар асуудал, боломж байна, үүнд УИХ, Засгийн газар ямар бодлого баримталж ажиллах нь зүйтэй болохыг хэлэлцэж байна.  

Иргэдийнхээ барагдашгүй далай болсон оюуны өмчийг дээдлэн хүндэтгэж,  нийгэм, эдийн засгийн асуудлыг дэвшилтэт техник, технологи, оюуны өмч, инновацид суурилан шийдвэрлэхийг манай Засгийн газар  зорьж байна.

Оюуны бүтээл туурвигчдыг дэмжин урамшуулж, тэдний бүтээлийг амьдралд нэвтрүүлэн, контент үйлдвэрлэл, программ хангамж, инноваци, үндэсний брэндийг дэмжсэнээр эдийн засаг дан ганц уул уурхайгаас хараат байхаа болино.

Засгийн газраас саяхан баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д  тусгасны дагуу эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэлд өртөмтгий байдлыг бууруулахад чиглэсэн алхмыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхийг зорьж байна. Үүний тулд эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгууртай болох зорилтыг хэрэгжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбар дундын уялдааг ханган, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийг зорилго болгосон. Үүнийг хэрэгжүүлэхэд Та бүхний идэвх санаачилга, зүтгэл их чухал. Утаа, хүнсний аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг цахимжуулах болон бусад бүх салбарын хөгжилд оюуны өмчийн үүрэг чухал.

Бид дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд уламжлалт ахуй соёл, түүх, хөдөө аж ахуйн салбар  гол үүрэг гүйцэтгэх ёстой гэдэгтэй санал нэг байна.

Ухаалаг төрийн үндэс нь мэргэшсэн төрийн албан хаагч мөн. Тиймээс оюуны өмчийг хамгаалах салбарт ч мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэхэд анхаарна.

Улс орон, ард түмнийхээ өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд оюуны бүтээл туурвигч та бүхний  бүтээсэн шилдэг бүтээлд Засгийн газар хөрөнгө оруулалт хийж, худалдан авч нэвтрүүлэх, инноваци нэвтрүүлсэн, контент экспортолсон, экспортод чиглэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн иргэн, аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлье.  

Дэлхийн улс орнууд түүний дотор бидний хоёр хөрш оюуны өмчид суурилсан хөгжлийн бодлогоо тодорхойлж хэрэгжүүлж байгаагаас бид суралцах ёстой.  

“Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө хүчээ нэгтгэж, хамтдаа зүтгэе” гэсэн уриагаар форумыг нээж  байгааг хүлээн авна уу гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 57 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 2 цаг 7 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 2 цаг 13 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 3 цаг 15 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 3 цаг 18 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 3 цаг 22 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 3 цаг 26 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 3 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 3 цаг 31 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 3 цаг 34 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 6 цаг 0 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 6 цаг 6 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 6 цаг 14 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 6 цаг 18 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 6 цаг 26 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 29 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 6 цаг 34 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 6 цаг 42 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 46 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 8 цаг 3 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top