x

Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар хэлэлцлээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2017 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мэдээлэл хүссэн. Энэ дагуу өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар түгээмэл тархацтай ашигт малтмалын харилцааг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчин, хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олголтын өнөөгийн байдлын талаархи мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өглөө.

 Тус хуралдаанд байнгын хорооны гишүүдээс гадна УУХҮЯ, БОЯЖЯ, АМГТГ, МХЕГ, НЗДТГ зэрэг төрийн болон иргэний нийгмийн байгууллагын зарим төлөөлөл оролцов.

Сайд Д.Сумъяабазар хуралдааны эхэнд өгсөн танилцуулгадаа “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль баталснаас хойш /2014.04.21-ээс/ улсын хэмжээнд давхардсан тоогоор 237 аж ахуйн нэгжид нийт 310 түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл  олгосон. Үүнээс хайгуулын 296, ашиглалтын 14 түгээмэл тархацтай  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Уул уурхайн кадастрын компьютержсэн системд /УУККС/ бүртгэгдсэн. Хамгийн их тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг олгосон байна” гэв.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/443 дугаартай “Тогтоол хэрэгжүүлэх талаар чиглэл өгөх тухай” албан тоотоос хойш УУККС-д ямар нэгэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг орон нутгаас бүртгээгүйг дурдлаа.

Танилцуулгын дараа Өргөдлийн байнгын хорооны гишүүд түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар холбогдох сайд, мэргэжилтнүүдээс асуулт асууж, хариулт авсан юм. Ингээд УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааныг дүгнэж, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын 1.1 дэх дэд заалтад өөрчлөлт оруулах тухай санал хураалгахад УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа.

 

“1.1.Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх,” гэж заасан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 57 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 2 цаг 7 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 2 цаг 13 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 3 цаг 15 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 3 цаг 19 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 3 цаг 22 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 3 цаг 26 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 3 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 3 цаг 31 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 3 цаг 34 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 6 цаг 0 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 6 цаг 6 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 6 цаг 14 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 6 цаг 18 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 6 цаг 26 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 29 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 6 цаг 34 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 6 цаг 42 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 46 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 8 цаг 3 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top