x

УИХ-ын гишүүд хэвлэл мэдээллийнхний төлөөлөлтэй уулзав

Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, З.Нарантуяа, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалах, хэвлэл мэдээллийн эрхзүйн орчныг сайжруулах асуудлаар Хэвлэл мэдээллийн эвсэлийн төлөөлөлтэй Төрийн ордонд уулзлаа. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа уулзалтын эхэнд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан Глоб Интернэшнл төвийн санаачлагаар байгуулагдсан Хэвлэл мэдээллийн эвсэлд МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо болон түүний гишүүн байгууллагууд, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, МҮОНРТ, Ийгл телевиз, Монгол HD телевиз, Медиа групп, news.mn зэрэг байгууллагууд нэгдсэн. Тус эвсэл дотоодын болон олон улсын хэм хэмжээ, хууль тогтоомжийн тухай мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө, арга зүйгээр хангах, эрхзүй, аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байгаа” хэмээн танилцуулав. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Хэвлэл мэдээллийн эвслийн зүгээс санаачлан, Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэстэй хамтран зохион байгуулж буй энэхүү уулзалтад Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интернэшнл төв, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Медиа групп, Монгол телевизийн төлөөлөл болон ХБНГУ-ын Дойче Велла академийн Монголыг хариуцсан мэргэжилтэн оролцож салбарын эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өгч, тэдгээрийг шийдвэрлэх гарцын талаар санал солилцох зорилготой гэдгийг тэрбээр тэмдэглэн хэлсэн. 

Уулзалтын үеэр талууд Зөрчлийн тухай хууль дахь гүтгэх, доромжлохтой холбоотой хариуцлагын зохицуулалт оновчтой эсэх талаар, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх, өргөн нэвтрүүлгийн талаарх асуудлыг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлын талаар санал солилцсон юм. Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдорж хэлэхдээ “1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дахь төрийн байгууллага өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглох заалт орон нутагт зөрчигддөг. Үүнийг шийдвэрлэх эрх зүйн орчин байхгүй. Иймд хязгаарлагдмал зах зээлд үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаарх эрх зүйн зохицуулалтын шинэчлэл нэн чухал байна” гэлээ. Түүнчлэн орон нутаг дахь хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих шаардлага бийг хэлж байв. Эрх зүйн зохицуулалт, ёс зүй, мэргэжлийн чадавхийг бэхжүүлэх гээд хэвлэл мэдээллийн салбарт шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий гэдгийг Глоб интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал дурдаад Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциудаар хүлээсэн үүргээ биелүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийх шаардлагатай байгааг хэлсэн юм. Тухайлбал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын тухай илтгэлийг хэлэлцэх явцад үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой асуудлаар найман улсаас  зөвлөмж ирүүлснийг Монгол Улсын Засгийн газар хүлээн авсан. Ингээд 2015 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 204 тоот тогтооолоор тэдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлан, Улсын Их Хуралд Лобби бүлэг байгуулагдан ажиллаж эхэлсэн гэдгийг сануулав. Түүнчлэн хэвлэл мэдээллийн эрх чөлөөг илүү баталгаажуулах үүднээс эрх зүйн шинэтгэл хийх, хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг хөхиүлэн дэмжсэн бодлого батлан, баримтлах, олон улсын хэм хэмжээний дагуу хэвлэл мэдээллийн салбарт ил тод байдлыг хангасан механизм бий болгох тэргүүтэй ЮНЕСКО-гийн Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлтүүдэд суурилсан Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээнд суурилсан зөвлөмжийн талаар тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд тус төвийн зүгээс эдгээрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм. 

Хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл нэгдэн эрх зүйн орчноо сайжруулах, шинэчлэх асуудлыг хөндөж буйд нэн талархалтай хандаж буйгаа Улсын Их Хурлын гишүүд илэрхийлж, ажил хэрэгчээр хамтран ажиллахаа илэрхийлэн, гарц шийдлийн талаар Хэвлэлийн эвслийн төлөөлөлтэй санал солилцсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 56 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 2 цаг 6 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 2 цаг 12 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 3 цаг 14 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 3 цаг 17 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 3 цаг 21 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 3 цаг 25 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 3 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 3 цаг 30 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 3 цаг 33 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 59 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 6 цаг 5 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 6 цаг 13 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 6 цаг 17 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 6 цаг 25 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 28 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 6 цаг 33 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 6 цаг 41 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 45 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 8 цаг 2 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top