x

Түгжрэлийг бууруулах зорилгоор гурван чиглэлд ЭКСПРЕСС автобус үйлчилнэ

Таван шараас хотын төв орохын тулд автобусаар их удаан явдаг тул утасныхаа сэрүүлгийг тавиад унтчихдаг тухайгаа оюутнууд ярьдаг. Харин одоо оюутнууд автобусанд нойр авах биш, гэртээ 10-15 минут илүү хугацаагаар унтаж амрах боломжтой болно. Зөвхөн оюутнууд ч гэлтгүй, Таван шараас Зүүн дөрвөн зам руу, эсвэл Таван шараас Хөгжим бүжгийн коллеж хүртэл маш яаралтай ирэх гэсэн хэн хүнд нийтийн тээврийн экспресс чиглэл нээгдэж байгааг дуулгахад таатай байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот албан даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар,  соёл, хариуцлагыг сайжруулах тухай” 02 тоот албан даалгаврын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газраас гурван экспресс чиглэл нээж байгаа юм.

Экпсресс 1 чиглэл  нь “Таван шар-Зүүн зам” гэсэн чиглэл буюу Энхтайваны өргөн чөлөөгөөр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл ердөө 10-хан зогсоолд зогсох шинэ төрлийн үйлчилгээ гэсэн үг л дээ. Тодруулбал, Таван шар, Хархорин, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар  эмийн сан, Баруун дөрвөн зам, Улсын их дэлгүүр, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд л зогсож, иргэдэд шуурхай үйлчилнэ. Ингэснээр оргил ачааллын үеэр хамгийн их ачаалалтай байдаг зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулж, ашиглалтын хурдыг нэмэгдүүлснээр иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг 15 минутаар багасгах юм байна.

Таван шар-Зүүн зам хүртэл “32 дугаар байр”, “Гуравдугаар эмнэлэг”, “ТБД андууд” гэх мэт тав, зургаан буудал дээр автобус зогсохгүй, алгасахад л иргэдийн цагийг ийн хэмнээд зогсохгүй оргил ачааллын үеэр Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах байж шүү дээ. Яарч сандарсан үед тэр олон зогсоолыг “үзэн ядмаар” санагдах үе бишгүй гардаг. Тэгвэл одоо олон хүний хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар нийтийн тээврийнхэн нэвтрүүлж эхэллээ. Ирэх даваа гаригаас нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрэх экспресс чиглэл бол үндсэн чиглэлээс гадна, нэмэлтээр явуулж байгаа шинэ үйлчилгээ гэдгийг иргэдэд сануулах нь зүйтэй болов уу.  

Экпсресс 2 чиглэлийн автобус нь “Таван шар-Бөмбөгөр-Хөгжим бүжиг” гэсэн маршрутаар үйлчилнэ. Энэ нь Таван шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар зорчих чиглэл бөгөөд Таван шар, 32 дугаар байр, Саппоро, 10 дугаар  хороолол, 25 дугаар эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогоолд зогсож, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх юм. Мөн л гурав, дөрвөн зогсоол алгассанаар Энхтайваны өргөн чөлөө болон Самбуугийн гудамжны ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 25 орчим хувиар буурч, хамгийн их зорчилт, эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломжтой болох юм. Мөн тухайн гудамж, замаар дайран өнгөрөхөд зарцуулах хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна гэдэг судалгааг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас хэдийн гаргажээ.

Экпсресс 3 чиглэл нь “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3” гэсэн босоо чиглэл аж. Өөрөөр хэлбэл, Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл ард иргэдэд шуурхай үйлчлэх бөгөөд 7 буудал, 17 дугаар сургууль, 32-ын тойрог, Хүнсний IV дэлгүүр, Хүнсний I дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогоолд л зогсох юм билээ. Ингэснээр босоо тэнхлэгтээ буюу Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурахын зэрэгцээ зорчилтын хугацаа ч бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасах гэнэ.

“Экспресс чиглэлд явж байгаа автобусыг яаж ялгах юм бол” гэж зорчигч та асуух гэж байна уу. “Экспресс 1: Таван шар-Саппоро-МУБИС-Зүүн дөрвөн зам”, “Экспресс 2: Таван шар-Саппоро-Бөмбөгөр-МУИС-Хөгжим бүжиг”, “Экспресс 3: Зунжин-7 буудал-Ард кино театр-120 мянгат” гэсэн том улаан бичигтэй хаягийг урдаа болон хажуудаа хадсан байгаа шүү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 4 цаг 37 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 44 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 55 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 6 цаг 5 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 6 цаг 19 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 51 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 7 цаг 1 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Шакира Бишкект тоглолтоо хийлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top