x

БЗД-т сайжруулсан түлш худалдаалах 3 цэг ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж эхэллээ. Тус тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 05 сарын 15-ны өдрөөс Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш борлуулах 10 цэг нээгдэж, иргэдийг сайжруулсан түлшээр хангаж эхэлсэн билээ.

Иймд дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт 28 хорооны Засаг даргад тус тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо. Тодруулбал, дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 27 дугаар хорооны Дунд Дарь-Эхийн 1 дүгээр гудамжид, 23 дугаар хороо сургуулийн 1462А болон 22 дугаар хороо Өлзийтийн 11-159 тоотод тус тус сайжруулсан түлш борлуулах цэг нээгдсэн байна.

Түүхий нүүрсийг нэвтрүүлэх, хэрэглэхийг хориглосноор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн байгууллага хамтран Тахилт, Гүнт, Налайх, Морингийн даваа зэрэг нийт 7 цэг дээр хяналтын пост 24 цагаар ажиллуулж байгаа юм.

Түүнчлэн цаашид сайжруулсан түлш борлуулах цэгийг нийслэлийн хэмжээнд 107 байршилд нээж, 1000 тн-оос дээш багтаамжтай 6 агуулах, борлуулах төвүүд албан ёсоор ажиллахаар болсон байна.

Иймд та бүхэн түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан түлшийг хэрэглэн агаар орчны бохирдлоос урьдчилан сэргийлнэ үү. 

Сайжруулсан шахмал түлш борлуулах борлуулалтын цэгүүдийн байршил, холбоо барих хүн, утасны дугаарыг нь хүргэж байна.

1. СХД, 28-р хороо, Хөтөлийн өргөн чөлөө (Т. Энхтайван) Утас: 89896990

2. СХД, 22- хороо, Тахилтын сургуулийн 1-р гудамж /122 сургуулийн ард/ Таван Толгой Түлш компанийн борлуулалтын цэг 

3. БГД, 22-р хороо, Зүүн Нарангийн 15-04 (Ц. Бямбаа) Утас: 99143253

4. Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, Гялгар зах (А. Эрдэнэжаргал) Утас: 88019801

5. Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булагийн 1 - 24А тоот, Нарантуул-2 захын баруун талд (В. Сүрэнхорлоо) Утас: 96651133

6. Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Чингэлтэйн гудамж 17 - 139 тоот (Б. Алтанзул) Утас: 99992089

7. Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Дунд дарь эх 1-р гудамж - 770 тоот (М. Батсанал) Утас: 99233299

8. Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлзийт 11-159 тоот (Ч. Жанлав) Утас: 99157340

9. Баянзүрх дүүрэг, 23-р хороо, Сургуулийн 1462А тоот (Б. Бат-Отгон) Утас: 88751313

10. ХУД, 7-р хороо,  Жаргалантын 1/1 (Л. Баярсайхан) Утас: 94040899

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Тэмүүжин (202.126.88.162)
    Мэдээлэл маш хангалтгүй байна
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 15 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 17 цаг 19 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 17 цаг 24 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 17 цаг 29 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 17 цаг 47 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 17 цаг 57 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 18 цаг 10 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 18 цаг 17 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 19 цаг 14 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 19 цаг 24 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 19 цаг 36 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 19 цаг 47 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 20 цаг 40 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ...
Top