x

Охиноос англиар юм асууж, мэдэхгүй гэх тоолонд зодсон гэв

Долоон настай охиныг нагац ах нь зодож, улмаар гарынх нь хуруунуудыг цавчин халуун усаар түлж тамласан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад гарсан тухай бид өмнө мэдээлсэн. Охины хөл түлэгдсэн, мөн толгойн хэсэгт иртэй зүйлээр зүссэн байснаас гадна зүүн гарын дунд, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг нь тасалж яргалжээ.

Хэрэг гарсан орой буюу энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө охиныг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, 02.00 цагийн орчимд яаралтай хагалгаанд оруулсан байна. Хагалгаа 13 цагийн турш үргэлжилж, гарын гурван хурууны шөрмөсийг залгасан ч нэг хурууг залгах боломжгүй болсон учир тайрчээ. Охины гэр бүлийнхэн болсон явдалд ихээхэн цочирдсон, хүүхдийн биеийн байдалд маш их санаа зовж байгаа ч болсон явдлын талаар тайлбар хийхээс татгалзаж, хуулийн байгууллагын шийдвэрийг хүлээж байна.

Хохирогч охин эхээс гурвуулаа. Бага дүү нь эмнэлэгт хэвтсэн тул ээж нь сахих шаардлагатай байжээ. Тиймээс охиныг сургуулиас нь авч өгөхийг нагац ах “Ш”-ээс гуйсан гэнэ. Нагац ахын гэр нь охины сургуультай ойрхон болохоор заримдаа хичээлээс нь авдаг байж. Хэрэг гарсны дараа охин нагац ахаасаа зугтаж, гудамжинд уйлаад явж байхад нь иргэдийн дуудлагаар цагдаагийн алба хаагчид очсон байна. Цагдаа, түргэн тусламж зэрэг шахуу ирж хоёр тийш нь авч явсан тул “Ш”-тэй уулзаж амжаагүй талаар гэр бүлийнхэн нь ярьсан байна. 

“Ш” нь архи хэтрүүлэн хэрэглэх зуршилтай. Гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр ч согтуу байсан аж. Өнөөдрийн сонинд мэдээлснээр охин маш их цочирдсон, сэтгэл зүйн байдал хэцүү, унтаж чадахгүй байгаа гэнэ. “Ш” нь нүдний шил зүүдэг тул охин нүдний шилтэй эмч орж ирэхээр айн цочиж "ээж, аавыг" дууд хэмээн айн чичирч байгаа гэнэ. Хохирогчийн хэлснээр нагац ах нь хүчирхийлэх ямар нэг үйлдэл гаргаагүй бололтой. Харин англиар янз бүрийн зүйл асууж мэдэхгүй гэх тоолонд зодсон гэнэ.

Охины гэр бүлийнхэн итгэж найддаг, ойр дотны хүн ийм балмад үйлдэл гаргасанд итгэж чадахгүй байна гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • учир утгагүй архиддаг тэгээд ухаан санааг нь бүр уусгачихсан хүн биш араатан болчоод бна ш дээ архи аа нэвширтэл уудагаа хэзээ болихийн болдоо бурхан минь (202.55.191.194)
    архины л гай
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • зочин (202.126.89.17)
    хэзээ нэг монгол шиг монгол болох юм болдоо
    2019 оны 05 сарын 18 | Хариулах
  • Buugii (66.181.161.113)
    Ийм байхаар эмэгтэйчүүд, эхчүүд бид эр хүнд яаж итгэх юм бэ? Төрсөн нь ингээд тамлан зовоогоод байхаар, Муу хар архичингийн гарыг нь таслах юмсан. Архи уухаа л болицгоох хэрэгтэй юмсан. Хөөрхий охин үр хурдан эдгээсэй
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • зочин (202.126.89.165)
    бас нэг хүүмүүсээр өрөвдүүлэх дэсэн арга хүүхэд л хохирч бна
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • арай ч дээ (183.177.100.10)
    пизддаааааааааааааааааааааа яасан нийгэм бэ
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • хуулиа чангатга (202.21.126.238)
    Энэ одоо яг юу болоод байгаан бэ? Өчнөөн олон бага насны хүүхдүүд хамаатан садан, хойд эцэг гэгч нэртэй яргачин, алуурчдын гарт өдрөөс өдөрт хохирсоор байна. Нийгэмд ийм харгис зүйлүүд ар араасаа гарсаар байхад хууль хяналтын байгууллагууд нь урьдчилан сэргийлэх ямар ажил хийж байгаан? хууль тогтоох байгууллага нь хэзээ ч шийдэгдэхгүй нэг нэгнийхээ бөгсийг ухаж байхаар энэ мэт хүүхдийн хэрцгийлэлтэй тэмцэж, хуулийн заалтаа чангатгамаар юмсан. монголд хууль хэтэрхий сул байгаа учраас иймэрхүү харгислал улам газар авсаар байна.
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 4 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 42 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 53 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 6 цаг 3 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 6 цаг 17 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 49 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 59 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Шакира Бишкект тоглолтоо хийлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top