x

Сонсголонгийн гүүрний баруун уулзварт хүнсний зоорь, худалдааны цогцолбор байгуулна

Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотын асуудлыг хот дангаараа шийдэхэд хүндрэлтэй болсон учраас Засгийн газар, яамдтай хамтран ажиллаж, бодлого, зорилт, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай хэмээн үзэж, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон тус яамны холбогдох газрын дарга нартай уулзалт зохион байгуулжээ. 

Уулзалтаар газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мал эмнэлэг, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын асуудлуудаар мэдээлэл хийж, санал солилцоод, зарим чиглэлээр талуудын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Түүнчлэн Улаанбаатар хотын баруун, зүүн хоёр талд 21 аймгуудтайгаа холбосон хүнсний хангамж, түгээлт, нийлүүлэлтийн томоохон цэг байгуулах саналыг хотын дарга гаргажээ. Энэ асуудлаар салбарын сайд холбогдох газар, хэлтсийнхэнд судалж, саналаа нэгтгэн боловсруулахыг даалгасан байна. 

Мөн талууд Улаанбаатар хотод төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулах талаар болон нийслэлд махны үнийг тогтворжуулах боломжийн тухай, 2020 оны хаврын мах бэлтгэл, нөөцлөх ажлыг зохион байгуулах асуудлаар харилцан санал солилцжээ. Сонсголонгийн гүүрнээс баруун гар тийш эргэх уулзвар хүртэлх 10 га газарт 20 тонн хүнсний бүтээгдэхүүн хадгалах агуулах зоорь, худалдааны цогцолбор байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун хэлжээ. Уг төслийн хөрөнгө оруулалтыг хаанаас шийдэхээ хэлэлцэж байгаа бөгөөд төсөл хэрэгжсэнээр төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийн худалдаан дахь ченжийн тогтолцоог халах бүрэн бололцоотой, төрийн худалдан авалтыг нэг дороос хийж, баталгаатай эрүүл, аюулгүй хүнсээр нийслэлийн хүн амыг хангах боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.4)
    Ta nar dotoodiin aj ahuigaa demjihgvi gadni hvmvvst 50 ga gazaraa uguud iimerhvv ym hiij baigaa ymuu
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 4 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 43 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 54 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 6 цаг 4 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 6 цаг 18 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 50 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 7 цаг 0 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Шакира Бишкект тоглолтоо хийлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top