x

Уулзварыг чагталж түгжрэл үүсгэсэн жолооч нарт хариуцлага тооцно

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-д “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа, эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж заасан. Энэ бол бидний сайн мэдэх дүрэм.

Өөрөө хэлбэл, хэдийгээр ногоон гэрэл дохио ассан ч таныг угтаж авах уулзвар шингээлт муу, та нэмэгдэж ороход уулзвар чагтлагдах хэмжээнд байгаа тохиолдолд иргэнийг тухайн уулзвар руу орохыг хориглосон утга бүхий заалт юм. Үүнийг зөрчсөнөөр уулзвар дээрх түгжрэл дээд цэгтээ хүрдэг.

Харин энэ сарын 20-ноос эхлэн хяналтын камерын автомат системийг ашиглан уулзвар дээрх түгжрэлийг бууруулах ажил эхэлнэ. Жолооч нар зөвшөөрсөн гэрэл дохиогоороо зорчиход л асуудал гарахгүй, харин зөрчвөл хариуцлага ноогдуулах процесс явагдана гэсэн үг. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 20,000 төгрөгөөр торгох аж.

Гэхдээ 15.7-д заасанчлан Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй байхаар программчилжээ. 

Нийслэл хотын удирдлагаас замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах, түгжрэлгүй зорчих зорилгоор хэрэгжүүлэх ажлууд үүгээр эхэлж байна. Энэ бол замын хөдөлгөөнд оролцогч та бүхний хувьд шинэ зүйл биш, харин дээрх дүрмийн заалтыг хэрэгжүүлж бодит үр дүнд хүрэх боломж нь үүгээр эхэлж байна гэдгийг ойлгоцгох нь чухал хэмээн албаныхан тайлбарлалаа.

Замын хөдөлгөөний удирдлагын төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 4 цаг 36 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 43 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 54 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 6 цаг 4 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 6 цаг 18 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 50 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 7 цаг 0 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Шакира Бишкект тоглолтоо хийлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top