x

Согтуудаа юу хийж байгаагаа ч мэдээгүй дүүгийнхээ хуруунуудыг тасалсан байна хэмээн мэдүүлжээ

Согтуурсан үедээ долоон настай нагац дүүгээ хүнд гэмтээж дөрвөн хурууг нь тасдсан этгээдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс саатуулан шалгаж байна. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр 51 настай иргэн Ш нь долоон настай нагац дүү охиныхоо дөрвөн хурууг тасдсан, хөлийн хэсгийг түлсэн, мөн толгойн нь хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг гарсан юм. Охин зугтаж гараад гудамжинд зогсож байхад нь иргэд цагдаагийн байгууллагад анх мэдээлсэн байна.

Хэрэг гарсан даруйд тухайн этгээдийг 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон бөгөөд өнөөдөр цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа прокурор, шүүхийн байгууллагад хүргүүлэхээр болжээ. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тэд нэг хашаанд амьдардаг байсан ба хэрэг гарах үед охины ээж бага хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж байсан байна. Тэрбээр аав, ээжийг нь эзгүйд архидан согтуурсан үедээ нагац дүүгээ сүхээр цохиж хуруунуудыг нь тасалсан байна. 

Гэмтэн Ш нь цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө "Хэрэг гарах үед би маш их архи ууж, согтуурсан байсан. Өөрийгөө хянах чадваргүй, юу хийж байгаагаа ч мэдээгүй. Нэг мэдсэн чинь дүүгээ гэмтээж, хуруунуудыг нь тасалсан байна лээ. Маш их гэмшиж байна" гэжээ. 

ГССҮТ-ийн эмч нар өчигдөр нийт 11 цагийн мэс засал хийж охины 4 хурууг залгажээ. Гэвч хохирогч охины нэг хуруу эмчдэгдэх боломжгүй байгаа ба улмаар гурван хурууг амжилттай залгасан байна. Охин өдгөө ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. 

Цагдаагийн байгууллагаас тухайн этгээдэд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасны дагуу Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэхүү зүйл заалтад хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. 

ГССҮТ -ийн Бичил мэс заслын эмч Д.Даваажаргал "Долоон настай охин ирсэн. Тухайн хүүхдийн баруун гарын нэг хоёрдугаар хурууны нэг хоёрдугаар үеэрээ бүрэн тасарсан. Зүүн гарын гурав, дөрөвдүгээр хуруу нэг хоёрдугаар үеэрээ тасарсан гэмтэлтэй. Дээрээс нь баруун хөлийн гуяны урд хэсгээрээ түлэгдсэн шархтай. Мөн толгойн тус газраа хөнгөн шархтай ирсэн. Тухайн хүүхдийн хурууны тайрагдсан мөч нь хэр удаан хугацаанд сэргэх нь янз бүр байдаг. Энэ хүүхдийн хуруу нэг төвшинд хурц үзүүртэй зүйлээр тайрагдсан байсан учраас эргэн залгахад сэргэх магадлал өндөртэй. Баруун гарын нэг хоёрдугаар хуруу залгагдсан байгаа. Хагалгааны дараа хурууны өнгө зүс гайгүй тэжээлтэй сэргэх магадлал 90%-тай байгаа. Харин зүүн гарын гуравдугаар хурууны нэгдүгээр хэсгийнхээ урд хэсгээрээ тасарсан. Тэр хэсгээрээ үхжил үүсээд эхэлсэн байсан учраас тайрагдсан байгаа. Дөрөвдүгээр хуруу хагалгааны явцад залгагдсан. Тэгэхээр гурван хуруу 80-90%-тай залгагдсан бөгөөд нэг хурууг урд хэсгээрээ тайрагдсан. Одоогийн байдлаар охин хагалгааны дараах биеийн байдалтай Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • mongol (178.62.99.221)
    согтууруулах ундаа үйлдвэрлэж ТВ ээр сурталчилдаг төрийн нэрээр хамгаалагдсан луйварчид буруутай
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.89.174)
    Өөрийнх нь хуруунуудыг адилхан тасдаж хая адилхан тэр өвдөлтийг мэдрүүлэх хэрэгтэй нялх амьтан шүү дээ яаж чадаж байнаа хүн биш ийм юмнууд хорвоогийн тоос хөдөлгөж явах хэрэг байхгүй алчих юмсан
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • Hu (59.153.112.252)
    Novsh yumaa tsaaziin yliig sergeegeechee
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • Үхсэн новш (202.9.44.231)
    Муу лалар ясан гэж тэр бяцхан охиныг ингэж бгаа гичий вэ 8 жил хорьж яадын гөлгийг адилхан хурууг нь таслаад нохойд хаяж өг
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • a (64.119.19.195)
    Yooo yu weee ene chini.hvn vv svg vv odoo bolimoor yumaa hvvhdiin hvchirhuulel deer ylaa changatgaldaa tsaaziin yl sergeewel taarna shdee
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 4 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 42 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 53 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 6 цаг 3 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 6 цаг 17 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 49 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 59 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Шакира Бишкект тоглолтоо хийлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top