x

Нөөцийн махны эрэлт их, нийлүүлэлт бага байна

Энэ жил махны үнэ өмнөх оноос даруй нэг дахин үнэтэй байгаа нь хаврын тарчиг цагт иргэдийг бухимдуулаад байна. Мөн үүний зэрэгцээ хямд үнэтэй нөөцийн мах олдоц бага байгаа нь асуудал дагуулсаар байна. Хэдийгээр нөөцийн махыг Нийслэлийн 67 цэгт худалдаалж буй мэдээллийг салбарын яамнаас өгсөн ч ердөө цөөн хэдхэн цэгт өдөрт бага тонноор худалдаалж байгаа аж.

Манай сурвалжлах хэсэг 32-ын тойрогт байрлах “Сансар” худалдааны төвд энэ сарын 9-ны өдрийн өглөөний 10:00 цагийн үед очиход мах нь дууссан байв. Өдөрт ирж байгаа мах нь тухайн нутаг дэвсгэрийн худалдан авагчдад хүрэлцэхгүй эхний хэдэн хүмүүс худалдаж аваад дуусдаг гэж худалдагч нар, махгүй хоцорсон иргэд ярьж байлаа.

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Баасандулам “Нөөцийн мах худалдаанд гарсан гэсэн. Ер тааралдахгүй байна. Хаагуур борлуулагдаж байгааг нь мэдэгдэхгүй байна. Сая энд ирсэн дууссан гэж байна” гэв. Өнгөрсөн онд 12 мянган тонн мах нөөцөлсөн бол энэ жилийн тухайд гурав дахин бага буюу 4,000 тонныг бэлтгэсэн нь ийнхүү олдоц бага, нийлүүлэлт муу байна.

Бид Баянзүрх дүүрэгт байрлах “Тэнгэр” бөөний худалдааны төвд очиж, нөөцийн махны борлуулалттай танилцсан юм. Эднийд өглөөний 08:00 цагаас оройн 19:00 хүртэл нөөцийн мах зарж байгаа цөөхөн газрын нэг гэнэ. Харин хямд маханд дугаарласан иргэдийн дараалал үүссэн байлаа. 1990 оны үеийн картын бараанд дараалалд зогсож буй дүр зураг харагдсан юм.

Иргэд ярихдаа “Энэ жил нөөцийн мах ховор байна. Баянгол, Сүхбаатар, дүүргээс хайж явсаар энд худалдаалж байгаа гэхээр нь ирлээ. Энд дараалалтай ч хоёр уут махыг 26 орчим мянган төгрөгөөр авч байна. Хөргүүр, хөргөчиндөө нэлээн нөөцөлсөн хангалттай байх шиг байна. Гэхдээ хотын нэг захаас нөгөө зах руу ирж авч байгаа нь хүндрэлтэй байна” гэж байв.

Энд нөөцийн үхрийн мах кг 7,200, хониных 6,000, ямааных 5,500 төгрөгийн үнэтэй байна. “Тэнгэр” бөөний төв долоодугаар сарын 15-ныг хүртэл нөөцийн мах борлуулна гэлээ. Энэ жил Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд “Баатарууд Тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” компаниуд нийт 4,000 тонн мах бэлтгэсэн байна.

Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг хоёр болон гурван кг-аар ангилан савласан байв. Энэ нь бөөнөөр авах боломжийг хаасан аж. Үхрийн ястай махыг 7,200, хонины ястай махыг 6,000, ямааны ястай махыг 5,500 төгрөгөөр зургаан дүүрэгт 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхэлсэн. Цаашид хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан худалдаалах цэгийн тоог өсгөж 67 цэг болгожээ.

Махны борлуулах үнийг зах зээл дэх жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд байна. Үхрийн ястай махыг 2,442, хонины ястай махыг 2,734, ямааны ястай махыг 900 төгрөгөөр тус тус зах зээлийн үнээс хямд борлуулж байгаа аж. Нөөцийн мах хямд болохоор орлого багатай иргэдэд боломжийн үнэтэй, амт чанар сайн байна гэв. Гэхдээ махны үнэ буурахад нөөцийн мах нөлөөлөхгүй байгааг иргэд шүүмжилж байв.

Харин салбар яамнаас энэ тухай тодруулахад нөөцийн мах хэвийн нийлүүлэгдэж байгаа. Гэхдээ махны нөөц бага байгаа учраас 4, 5, 6, 7 дугаар сард хувааж гаргах хуваарьтай байгаа тул нэрлэсэн цэгүүдэд нийлүүлэлт бага байгаа гэсэн юм. Өнөөдөр үхрийн мах бусад газруудад ястай, цулаас хамаарч 9,500-13,500 төгрөгийн үнэтэй байна.

Ийнхүү нөөцийн мах зарж буй цэгүүдэд нөөцийн мах бага нийлүүлж өглөөнийн 10:00 цаг гэхэд дуусдаг бол зарим газарт нь хуваарийн дагуу ирэх саруудад нийлүүлэгдэх бол заримд нь 19:00 цаг хүртэл борлуулж байна.

ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 4 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 42 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 53 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 6 цаг 3 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 6 цаг 17 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 49 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 59 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Шакира Бишкект тоглолтоо хийлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top