x

Энэ сарын 27-ноос эхлэн ЖДҮХС зээл олгох төслүүдийг хүлээн авна

-ЖДҮХС-гаас зээл олгох шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд гаргахгүй болсон- 

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/50 дугаар тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт МҮХАҮТ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Жижиг, дунд үйлдвэр, худалдааны манлайлал төрийн бус байгууллагуудаас төлөөлөл орсон. Журмыг боловсруулах, батлуулах үе шатыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулж санал авсан. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйл заалтын дагуу 2019.03.01-2019.04.01-ны хүртэл тус яамны цахим хуудас болон ЖДҮХС-гийн цахим хуудас, ikon.mn сайтаар дамжуулан санал авсан.  Иргэн, ААН-ээс  нийт 1321 санал ирсэн байна. Мөн тус хуульд заасны дагуу ххэлэлцүүлгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ХХААХҮЯ-нд зохион байгуулж, хэлэлцүүлэгт нийт 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, дээрх журмын төслийн талаар өөрсдийн саналыг илэрхийлсэн. Дээрх хэлэлцүүлгээс гаргасан саналыг нэгтгэн боловсруулж,  УИХ-ын Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо,  Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Авилгатай тэмцэх газар танилцуулан санал авч баталсан. Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж хуульд заасны дагуу 2019.05.09-ний өдрийн Захиргааны хэм хэмжээний актын 14 дүгээр эмхтгэлд хэвлэгдэн гарснаар хүчин төгөлдөр мөрдөхөөр болж байна. Мөн Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох legalinfo.mn цахим хуудсанд байршсан байна.

2019 оны Улсын  төсөвт-д 47 тэрбум төгрөг төсөвлөсөн. Сангийн журам шинэчлэгдсэнээр 2019 оны 5-р сарын 27-ноос зургадугаар сарын 10-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд төслүүдийг хүлээн авна. Зээлийн санхүүжилтийг банк болон ЖДҮХС-гаас олгоно. Зээл авах иргэн, ААН-үүд ХХААХҮЯ болон орон нутгийнхаа Хөдөө аж ахуй газрын Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэнд төслөө өгөх юм. Энэ удаа 20.5 тэрбум төгрөгийг 21 аймагт, 26.5 тэрбум төгрөгийн зээлийг Улаанбаатар хотод олгоно. Орон нутагт 20-200 сая хүртэлх төгрөг, нийслэлд 20 саяас 1 тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгох юм.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ,  ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

ЖУРАМД ОРСОН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

  1. Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй.

  2. Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.

  3. Төсвийн хөрөнгөөс зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.

  4. Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй 7 гишүүний 4 нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил  үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын төлөөлөл байна.

  5. Хөнгөлөлттэй зээлийн зарим эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.

  6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол зээл олгохгүй.

  7. Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах  шаардлагыг бий болгосон.

  8. Хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр салгаж, тодорхой болгосон.

  9. Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд  төсөл бичих хугацаа олгох зохицуулалтыг хийсэн.

  10. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж хариуцлагыг нэмэгдүүлсэн.

  11. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн эрсдэлийн даатгалд жил бүр заавал хамруулна.

  12. Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох.

  13. Төсөл сонгон шалгаруулалтыг онооны системээр үнэлнэ.

  14. Дээд хэмжээ -  ЖДҮХ сан  1.0 тэрбум хүртэлх

Дээд хэмжээ- Орон нутаг 200.0 сая хүртэлх

Доод хэмжээ- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 20.0 сая

Доод хэмжээ- Орон нутаг 20.0 сая хүртэлх

Эх сурвалж: ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 4 цаг 34 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 41 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 52 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 6 цаг 2 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 6 цаг 16 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 48 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 58 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Шакира Бишкект тоглолтоо хийлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top