x

Нийслэлийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгээр өвчилжээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авсан гэдэг нь шинжилгээгээр батлагджээ. Халдвар авсан хүүхдүүдийн 38 нь халдварын эсрэг эмчилгээний эм ууж байгаа юм байна. 15 дугаар сургууль нь 1710 сурагчтай. Тус сургуулийн барилга “сургалтын үйл ажиллагаа явуулахад хангалтгүй” гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байжээ.

Нийслэлийн 15 дугаар сургууль нь 1974 онд баригдсан бөгөөд барилга нь агаарын солилцоо сул явагддаг, орчин нөхцөл хангалтгүй гэх мэт олон асуудал тулгардаг байна.

Халдвар 2017 онд тус сургуулийн нэгэн багшаас дамжин халдварласан гэж эцэг эхчүүд үзэж байгаа юм байна. Үүнээс үүдэн олон тооны сурагч сүрьеэгийн халдвар авчихаад байгаа ч одоог болтол хичээллэсээр байгаа аж.

Ё.Баатарбилэг: Хаана ямар хариуцлага алдсаныг тогтооно

Энэ асуудалд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн сургуулийг карентин тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Олон нийтийн дунд явж байгаа мэдээлэлд үндэслэн дур мэдэн шийдвэр гаргаж болохгүй. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захиралтай холбогдон мэдээлэл авсан. Тэндээс баг ажиллаж, шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх процесс үргэлжилж байгаа. Эрүүл мэндийн яам холбогдох мэдээллийг хийж байгаа. Цаашид хэрхэх асуудал шийдвэрлэгдээгүй байна. Боловсролын салбарт байгаа асуудлын нэг нь сургуулийн орчин нөхцөл. Нэг ангид 30-40 хүүхэд хичээллэж байгаа. Эмч нарын баг сургууль дээр ажиллаж байгаа. Хаана ямар хариуцлага алдсаныг тогтоосны дараа хариуцлагын тухай яригдана” гэв.

Д.Сарангэрэл: 38 хүүхэд, нэг багшийн асуудал бий

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Надад өгсөн мэдээллээр өвчтэй багшид эрүүл гэсэн бичиг хийж өгсөн гэсэн мэдээлэл алга. Үүссэн асуудалтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн баг сургууль дээр ажилласан. 2015 оноос хойш 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн тохиолдол гарч байгаа юм байна. Хүүхдүүдийг оношлоод эмчилгээнд оруулах гэж байгаа. ХӨСҮТ-ийн захирлын өгч буй мэдээллээр эцэг, эхчүүд уушгины сүрьеэгийн эмчилгээнд эмзэглэж байгаа, эмчилгээ хүнд явцтай, эм нь хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэлтэй байгаа юм байна. ХӨСҮТ-ийнхний мэдээллээр 38 хүүхэд, нэг багшийн асуудал бий” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 4 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 43 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 54 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 6 цаг 4 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 6 цаг 18 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 50 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 7 цаг 0 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Шакира Бишкект тоглолтоо хийлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top