x

ХХААХҮ сайд Ч.Улаан: Өнөөдрөөс махны үнэ тогтворжиж эхэлнэ

ХХААХҮЯ-наас өнөөдөр нөөцийн бэлтгэсэн махны нийлүүлэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод мах хангамжийн ажилд асуудал үүсч, махны үнэ огцом өсөж байгаа асуудалд олон нийт бухимдалтай байгаа билээ.  

Энэ асуудлаар болон бэлтгэсэн махны нийлүүлэлтийн зах зээл дээрх нөхцөл байдлын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Нийслэлийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 мянган тонн мах байдаг. Энэ махнуудыг гурван сувгаар дамжин хангадаг. 

  1. Улсын нөөцийн махыг нийслэлийн 127 дэлгүүр буюу цэгээр дамжигдаж буй нийлүүлэлт

  2. “Хүчит шонхор” худалдааны захаар дамжин зах зээлд шууд нийлүүлэгдэж буй махны нийлүүлэлт  

  3. Хувийн хэрэглээгээр дамжин махны хэрэглээ хангагдаж байна.

Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 15 наас эхлэн улсын нөөцөөс 127 хүнсний дэлгүүрээр мах борлуулж байгаа ба өдөртөө 30 орчим тонн мах тогтмол борлогдож байна. Ингэхдээ зах зээлийн дундаж ханшнаас 20-25 хувийн хямдралтай үнээр худалдагдаж байна. 

Цаашид бид нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ойрын өдрүүдэд урьд өмнө нь нийлүүлэгдэж байсан нөөцийн махнаас хоёр дахин их махыг зах зээлийн дундаж үнээс 20-25 хувийн хямд байхаар нийлүүлэхээр ажиллаж байна. Мөн амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах ажлыг нийслэлийн удирдлагатай ярилцсан. 

Сүүлийн хоногт хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөллөөр зах зээл дээрх махны нийлүүлэлтэд саатал гарсан гэж үзлээ. Үүнд, цаг агаарын нөхцөл байдал, зан заншил, шатахууны үнэ, малын махны гарал үүсэл баталгаатай болоогүй зэрэг шалтгааны улмаас зах зээл рүү нийлүүлдэг махны хангамжийн нийлүүлэлт саатсан байна. Тиймд өнөөдрөөс эхлэн зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа махны хэмжээ нэмэгдэж байна.

Мөн махны хангамжид дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд их хэмжээгээр авч байгаа нь нөлөөлж байгааг талаар судлахад технологийн шинжтэй алдаа зөрчил гарсан. Тиймд цаашид дулааны аргаар боловсруулах махны хэмжээг дотоодын зах зээлтэй уялдуулан ковоттой болгож шийднэ. Мах боловсруулах үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлынхаа хэмжээнд мах бэлддэг байх журмыг хэрэгжүүлнэ.

Манай улсад дулааны аргаа мах боловсруулах үйлдвэрүүдэд махаа нийлүүлэх зөвшөөрөлтэй 14-15 итгэмжлэгдсэн мах бэлтгэх үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг сайжруулж, дулааны аргаа мах бэлтгэж байгаа үйлдвэрүүд экспортоор гаргаж буй махныхаа тодорхой хэмжээг дотооддоо нийлүүлсэн байх шаардлага тавина. Өнөөдрөөс эхлэн зах зээл дээрх махны үнэ тогтворжиж эхэлнэ" гэв. 

Харин хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох "Улаанбаатар хотын хэмжээнд 15,000 тонн мах нөөцлөх зоорь бий. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 8,000 тонн мах экспортод гарсан. Монголчуудын жилийн махны хэрэгцээ 310,000 орчим тонн махны хэрэгцээ байдаг гэдгийг норм стандартын дагуу гаргасан байдаг. 

Махны үнийг 2018 оны мөн үетэй харьцуулахад хонины мах 17 хувиар, ямааны мах 28 хувиар үхрийн цул болон ястай мах 14 хувиар ,адууны мах 11 хувиар тус тус нэмэгдсэн байна. 2018 онд 70,000 орчим тонн мах, махан бтээгдэхүүн экспортонд гаргасан. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 8,000 орчим тонн мах экспортонд гаргаад байна" хэмээн хэллээ. 

Бэлтгэсэн мах худалдаалж буй хүнсний дэлгүүрийн жагсаалт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 4 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 42 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 53 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 6 цаг 3 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 6 цаг 17 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 49 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 59 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Шакира Бишкект тоглолтоо хийлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top