x

Х.Баасансүрэн хамба Бурхан багшийн дүйчин өдрөөр аялгуут бясалгал хийнэ

"Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай..." хэмээн дуулж буй бичлэгийн эзнийг бид хэдэн жилийн өмнөөс мэдэх болсон. Зүрх, сэтгэлээсээ л дуулсан тэрхүү бичлэг хэдхэн өдрийн дотор цахим ертөнцөд хэдэн мянгаар тоологдох хандалтыг авсан байжээ. Тэрхүү бичлэгийн эзэн нь Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэн байсан нь сонин.

Энгийнээс энгийн, эглээс эгэл байсан түүнийг монголчууд хүндэтгэх болсон билээ. Тэгвэл тэрбээр “Орчлонг хайрлаарай” дуугаар UBS телевизийн “Сайн уу, Сайнаа” нэвтрүүлэгт орж, сэтгэлээ нээн ярилцахдаа дууг анх олны хүртээл болгосон “МУГЖ С.Батсүхтэй хамтран дуулсан нь цахим ертөнцөд бас л шуугиан тариад байна. Энэхүү нэвтрүүлэгт орохдоо тэрбээр Бурхан багшийн их дүйчин өдрөөр буюу тавдугаар сарын 18-нд 19.00 цагаас “UB palace”-ийн урилгаар Мянган бурхан бүгдийн адис жанлав бүрдсэн Жанрайсэг бурханы шидэт зүрхэн тарнийг хөгжөөх “Зүрхийг тань дайлъя” нэртэй АЯЛГУУТ БЯСАЛГАЛ-ыг  хийхээр болжээ. Энэ өдөр сайны зүг хөтлөх үгийг сонсож,сайхан энергээр сэтгэлээ дүүргэн,бурхан багшийн зүрхэн тарнийг Монголоор аялгуулан бясалгацгаах гэнэ.

Хамба Х.Баасансүрэн нэгэнтээ “Миний аз жаргалын шалгуур маш бага. Тийм болохоор байнга л аз жаргалтай байдаг. Амьсгалж байгаа нь, өглөө бүр нар мандаж байгаа нь, шувууд жиргэж байгаа нь, мод цэцэглэж, хөхөө донгодож буй нь, бороо шиврэх нь, нойтон хувцас биед мэдрэгдэх нь жаргалтай санагддаг. Аз жаргалын шалгуур өндөр байхын хэрээр аз жаргал багасна” гэсэн нь бий. Хэрхэн аз жаргалтай, сайн сайхан амьдрах талаар суралцуулах энэхүү бясалгал, лекцийн тасалбарыг “UB palace”-ийн кассаас болон “1900-1905” дугаарын утсаар захиалан үнэгүй хүргүүлэн авах боломжтой аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 4 цаг 39 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 47 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 58 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 6 цаг 8 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 6 цаг 22 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 54 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 7 цаг 4 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Шакира Бишкект тоглолтоо хийлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top