x

Нүүрс худалдаа нууц хэлбэрт шилжжээ

Улаанбаатарын агаарын бохирдол аюултай зэрэгт хүрээд буйг олон улсын судлаачид анхааруулсаар байгаа. Агаарын бохирдлын 80 гаруй хувийг гэр хорооллоос гарах яндангийн утаа эзэлж байгаа ажээ. 2018 оны байдлаар Улаанбаатар хотод 300 мянга орчим өрх амьдардгаас 220 мянга орчим өрх түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг.

Тэгвэл Засгийн газраас Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ сарын 1-нээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр өнгөрсөн онд гарсан билээ. Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал мэдэгдэхүйц хэмжээгээр буурч, агаарын бохирдол 30-50 хувь буурна хэмээн үзэж Засгийн газар энэхүү шийдвэрийг гаргасан юм.

Тэгвэл энэхүү шийдвэр гэр хороололд хэдэн алхмын зайтай байрладаг мод, нүүрс борлуулах цэгүүдэд хэрхэн хэрэгжиж буйг сурвалжиллаа. Налайх явах замд нүүрс борлуулагч “Нүүрс зарахыг тавдугаар сарын 1-нээс хориглосон, сүүлийн хоёр гурав хоногт цас ороод хүйтэрч байгаа болохоор иргэд нүүрс их асууж байгаа. Далд хийсэн нүүрсээ гарган ирж, хориотой учраас бага зэрэг нэмэгдэлтэй үнээр зарсан. Бидэнд түүхий нүүрс зарвал арга хэмжээ авна, торгоно гэдэг мэдэгдэл ирээгүй. Ер нь энэ тал дээр иргэд ч тэр, борлуулж байгаа бид ч тэр ямар ч мэдээлэл алга” гэсэн юм.

Үүнээс 500 метрийн зайтай байрлах мод нүүрсний цэгийн борлуулагчаас нүүрс байгаа юу хэмээн асуухад “ Хориглочихсон шүү дээ” гэснээ араас хэдэн шуудайг авах юм, энэ хавиар нүүрс байхгүй байгаа, багануурын нүүрс шуудай нь 4,500 гэж байна тэгээд авах юм уу хэмээж байлаа. Уг нүүрсний цэгийн арын хашаанаас суудлын машиндаа гурван шуудай нүүрс ачин авч буй иргэн Л “Нүүрс зарахыг хориглосон гээд энэ хавийн нүүрс зардаг газрууд бараг тавдугаар сарын 1-нээс хойш нүүрс зарахгүй мод л зараад байсан.

Сая цас орж хүйтрээд гэрээ модоор галласан чинь амархан шатаад илчгүй юм. Багануурын нэг шуудай нүүрсийг 4,500 төгрөгөөр худалдан авсан” гэлээ. Түүний араас дахин хоёр ч суудлын машинтай иргэн зогсож, нүүрс авч яваа харагдана. Цас орж, эрс хүйтэрсэн учраас машинтай иргэдэд арын хашаанаасаа ийнхүү нэмэгдсэн өртгөөр нүүрсээ борлуулж байлаа.Энэ мэтчилэн мэдээлэлгүйн улмаас зохиомлоор үнийг нь нэмэн, иргэдэд чирэгдэл учруулаад байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Нарангэрэл “Тавантолгой түлш компанийн шахмал нүүрс борлуулах эрхтэй 107 цэг байдаг байна.

Ирэх есдүгээр сарын 1-нээс албан ёсоор сайжруулсан шахмал түлш 560 гаруй цэгээр худалдаалагдана. Тэр хүртэл түүхий нүүрс түлсэн, хадгалсан иргэд, ААН-үүдийг дүүрэг, хороодын хэсгийн ахлагч, МХЕГ-ын байцаагч нар хамтран хяналт шалгалт хийж арга хэмжээ авна. Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж байгаа. Нэг шуудай нь 3,750 төгрөг буюу нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулна” гэсэн юм.

Шахмал түлш үйлдвэрлэх албан ёсны эрхтэй зургаан үйлдвэр байгаагаас одоогийн байдлаар Тавантолгой түлш компанийн нэг, хоёрдугаар үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна.Налайхад байрлалтай дөрвөн үйлдвэр нь “Энержи ресурс” компани угаасан нүүрс тээвэрлэхийг түр зогсоосны улмаас өдгөө үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон байна. Одоогийн байдлаар 60 мянган тонн шахмал нүүрс нөөцөлжээ.

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн нэг жилийн түүхий нүүрсний хэрэглээ 1.2 сая тонн байдаг байна. Тэгвэл энэ түүхий нүүрсний хэрэглээг 600-700 мянган тонн шахмал түлшээр орлуулах боломжтой аж. Багануурын нэг шуудай нүүрс 3-4 цагт бүрэн шатаж дуусдаг бол мөн адил хэмжээний шахмал түлш 7-8 цагт бүрэн шатдаг байна.

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Ч.Гантулга “Сайжруулсан түлшийг хүртээмжтэй хүргэх, хомсдол үүсгэхгүй байх үүднээс их хэмжээгээр худалдаалахгүй байхаар шийдсэн. Нэг өрхөд 2-6 тонн сайжруулсан түлш худалдаалах урьдчилсан тооцоолол гарсан. Өрх бүрт карт тарааж, усны, автобусны карттай адил системээр цэнэглээд явна. Түүгээрээ 540 гаруй цэгээс түлшээ худалдаж авна” гэлээ.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 4 цаг 40 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 48 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 59 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 6 цаг 9 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 6 цаг 23 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 55 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 7 цаг 5 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Шакира Бишкект тоглолтоо хийлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top