x

НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форст хүний эрхийг хамгаалах маршийн талаар туршлага судлахыг хүсэв

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай өнөөдөр НҮБ-ын Тусгай илтгэгч, ноён Мишель Форстыг хүлээн авч уулзан, хүний эрхийг хамгаалагчдын асуудлаар мэдээлэл солилцлоо.

Тусгай илтгэгч Мишель Форст нь тавдугаар сарын 11-13-ны хооронд Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалтай танилцаж, зөвлөмж гаргахаар ирсэн бөгөөд манайд ажилласан тухай тайлангаа 2020 оны гуравдугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43 дугаар чуулганд танилцуулах аж.

Уулзалтын эхэнд тэрбээр Европын олон оронд уламжлал болсон Хүний эрхийг хамгаалах маршийг Улаанбаатар хотод зохион байгуулдаг, эсэх талаар болон иргэдийн жагсаал цуглаан хийх асуудлыг хэрхэн хүлээж авдаг тухай нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайгаас тодруулж асуулаа. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд  нүүлгэн шилжүүлэх үеэр эрх нь зөрчигдөж, хохирч болзошгүй иргэдийг хэрхэн хамгаалдаг талаар хотын удирдлагаас сонирхож, мэдээлэл авсан юм.

Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай “Манай улсын ард иргэд эрх чөлөөний мэдрэмж сайтай хүмүүс гэж би хувьдаа боддог. Эвлэлдэн нэгдэж чаддаг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Иргэдийн жагсаал цуглаан хийх эрх нээлттэй байдаг. Холбогдох дүрэм, журмаа л мөрдөөд, харьяа дүүргийнхээ Цагдаагийн газарт урьдчилж мэдэгдэн Засаг даргаасаа зөвшөөрөл авдаг.

Дэд бүтэцтэй холбоотой асуудлын тухайд гэвэл иргэдийн эзэмшил газрыг зах зээлийн ханшаар худалдаж авах байдлаар тохиролцдог. Газрыг эзэмшиж байгаа тохиолдолд суурь үнээр нь худалдаж авдаг гэх мэт зохицуулалт бий. Харин хүний эрхийг хамгаалах чиглэлээр төр,  засгаас гаргасан бодлоготой уялдуулан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Цаашид энэ чиглэлээрх олон улсын бодлого, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг судлаад хамтарч ажиллахад бэлэн байна” хэмээн сонирхсон асуултад нь хариуллаа.

Уулзалтын төгсгөлд Тусгай илтгэгч Мишель Форст НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43 дугаар чуулганд танилцуулах тайланд маш хэрэгтэй мэдээлэл өгсөнд талархаад, Европын орнуудад хэрэгжүүлдэг Хүүхдүүдийн уур амьсгалын марш, Хүний эрхийг хамгаалах маршийн талаарх мэдээ материалаа манай руу хүргүүлж туршлага судлахыг хүслээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 4 цаг 38 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 46 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 57 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 6 цаг 7 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 6 цаг 21 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 7 цаг 3 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Шакира Бишкект тоглолтоо хийлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top