x

“Улаанбаатар марафон-2019” тэмцээн явагдах замын маршрутыг гаргажээ

“Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн 6 дахь удаагийн тэмцээнийг тавдугаар сарын 18-нд зохион байгуулах бөгөөд тэмцээн явагдах замын маршрутыг гаргажээ.

Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохион явуулдаг уламжлалтай.

Нийслэлийн нийтийн биеийн тамир спортын хороо /ННБТСГ/-ноос “Автомашингүй өдөр”-ийг спортоор хичээллэн гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд нэгдэхийг уриалж байна.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо “Улаанбаатар марафон - 2019” олон улсын гүйлтэд оролцох гадаадын оролцогчдыг бүртгэх, баталгаажуулах, хувиараа оролцохоор онлайнаар бүртгүүлсэн гадаад оролцогчдын бүртгэл, баталгаажуулалтыг зохицуулах, оролцох хуваарь, зам маршруттай танилцуулах, гарааны талбайд хүргэх, энгэрийн дугаар, футболк, малгай, уут, чип зэрэг асуудлыг хариуцах юм байна.

ННБТСХ, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо хамтран "Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлтийн тэмцээнд ажиллах шүүгч нарт зориулан сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд 150 гаруй зэрэглэлтэй шүүгч ажиллана. Мөн 500 орчим оюутан сайн дураар ажиллах аж.

 

Дашрамд, “Улаанбаатар марафон”-д оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд анх 2014 онд 16 мянга гаруй, 2015 онд 18 мянга, 2016 онд 27 мянга, 2017 онд 30 мянга орчим, 2018 онд 30 мянга хол давсан иргэн хамрагдсан юм. Нийслэлчүүдээс гадна орон нутгийнхан болон гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид ч оролцох болсон. Мөн сүүлийн жилүүдэд олон улсад танигдсан нэртэй тамирчид ирж бүртгүүлэн оролцож байгаа нь “Улаанбаатар марафон”-ы нэр хүнд олон улсад өсч буйн нэг тод жишээ билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 5 цаг 37 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 5 цаг 45 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 5 цаг 56 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 6 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 7 цаг 20 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 7 цаг 52 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 2 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top