x

Х.Баделхан: Цэвэрлэх байгууламжаас үнэртдэг лагийн үнэр харьцангуй багасна

Хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар болон бусад албаныхантай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар “Харгиа” цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдал, Эмээлтийн болон Налайхын үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх, иргэдийг орон сууцжуулах ажлыг нэмэгдүүлэх, 100,000 айлын орон сууц барих болон томоохон төсөл хөтөлбөрүүдийн асуудлаар санал солилцов.

Хотын захирагч С.Амарсайхан “100 мянган айлын орон сууцыг барих нь Нийслэлийн төдийгүй Монгол Улсын хувьд үнэхээр чухал асуудал. Маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Зарим нь тооцоо судалгаатай,  зарим нь судалгаа тооцоогүй. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул байдаг. Цаашдаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтарсан байдлаар асуудлуудаа шийдвэрлэх боломжууд бүрдэж байна.

Бид Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг гаргаад ажиллаж  байна. Үүнтэй 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн Улаанбаатар хотын төвлөрөл, нягтралыг сааруулахад Налайх, Багануур, Эмээлтийн үйлдвэр, технологийн паркууд маш чухал нөлөөтэй учир та бүхэнтэй хамтран бусад шийдлүүдийг гарган ажиллах хэрэгтэй байгаа юм. Үүнд Засгийн газар, салбарын яамны оролцоо чухал. Хотын асуудлыг хот дангаараа шийдвэрлэхэд хүндрэлтэй болсон. Тийм учраас УИХ, Засгийн газартай хамтарч, тулгамдсан асуудал болох эрх зүй, эдийн засаг, аж ахуй, дэд бүтцийн асуудлууд дээр бодлого үйл ажиллагаагаа нэгтгээд ажиллах нь чухал байна” хэмээн онцолж байв.

972 айлын орон сууцны ажлуудыг хурдацтай эхлүүлэх тал дээр саналаа нэгтгэж, ажиллахаар боллоо

Мөн тэрээр 100 мянган айлын орон сууцыг барихын тулд одоо чөлөөлөгдсөн газраа ашиглах, цаашлаад нөхөн төлбөр олгож иргэдээс газрыг авах, дээр нь хотоос зайдуу газруудад байгальд ээлтэй дэд бүтцийг нь бий болгож орон сууц барих зэрэг олон хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой гэв.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “100 мянган айлын орон сууцны хөтөлбөр дээр манай яам, хотын захиргаатайгаа хамтраад маш хурдан ажиллах хэрэгтэй. Үүнтэй холбоотой асуудлыг Ерөнхий сайдтай уулзаад асуудлаа бэлдэж тавиад шийдүүлэх зөв юм. Хоёр талаас нийлээд өргөн хүрээнд ажиллах Ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхбаатараар ахлуулан  байгуулъя. Энэ ажлын хэсэг тодорхой төлөвлөгөө гарган ажлаа хэрэгжүүлээд Ерөнхий сайдад танилцуулья. 

Дараагийн шийдвэрлэх ёстой асуудал бол цэвэрлэх байгууламжийн асуудал юм. Бид шинэ цэвэрлэх байгууламж барихаар гэрээгээ байгуулж, компаниа сонгосон байгаа. Энэ бол урт хугацааны асуудал. Ойрын хугацаанд цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах ажил хийгдэж байгаа. Технологийн горим алдагдсан гээд байгаа усгүйжүүлэх төхөөрөмжийн тендерийг зарласан, суурилуулж байгаа. Ирэх зургаадугаар сард ашиглалтад оруулна, ингэсгээр цэвэрлэх байгууламжаас үнэртдэг лагийн үнэр харьцангуй багасна” гэв.  

Уулзалтын үр дүнд хотын Захирагч С.Амарсайхан, БХБ-ын сайд Х.Баделхантай хот байгуулалт, орон сууц, дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүд болох 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр болон 972 айлын орон сууцны ажлуудыг хурдацтай эхлүүлэх тал дээр саналаа нэгтгэж, ажиллахаар боллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 5 цаг 37 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 5 цаг 45 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 5 цаг 56 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 6 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 7 цаг 20 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 7 цаг 52 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 2 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top