x

Олон улсын стандартад нийцсэн авто замын болон гудамж талбайн тэмдэг тэмдэглэгээ хийж байршуулна

Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Тээврийн цагдаагийн албанд ажиллаж, замын түгжрэлийг бууруулах, олон улсын чанар стандартад нийцсэн авто замын болон гудамж талбайн тэмдэг тэмдэглэгээ хийж байршуулах, явган хүний гарц, орцыг зөв зохицуулах гэх мэт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажлуудыг эхлүүллээ.

Уг уулзалтад нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, Автозамын хөдөлгөөн зохион байгуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан болон даргын зөвлөлийн гишүүд оролцов.

Уулзалтын эхэнд Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдал, шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хотын Захирагчид танилцуулсан.

Энэ үеэр автомашины түгжрэлийг бууруулах, Улаанбаатар хотод нэмж хэд хэдэн байршилд нүхэн гарц байгуулах, мөн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэн зөвхөн Их тойруу орчмын нутаг дэвсгэрийг “тольддог” бус, илүү өргөн хүрээг хамруулдаг болгох зэрэг асуудлаар санал солилцсон юм.

Хотын захирагч С.Амарсайхан энэ үеэр Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, өнөөдрөөс эхлэн авто замын тэмдэг, тэмдэглэгээний ажлыг олон улсын стандартын дагуу чанартай, хурдан шуурхай, хариуцлагатай хийж эхлүүлэхийг чиглэл болголоо.

Мөн замын дагуух гэрэлтүүлгүүдийг нэмж, явган хүний гарцуудыг нэг бүрчлэн анивчдаг гэрэлтэй болгох зорилгоор “Гэрэлтэй гарц” төслийг хэрэгжүүлэх, шинээр төмөр зам доогуур нүхэн гарц гаргах, ингэхдээ өндөрлөг газраас тухайн орчны авсан зурагт үндэслэн, ямар газарт нэмж байгуулах шаардлагатай гэдгийг сайн судалж байж ажлаа хэрэгжүүлэхийг даалгав.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Химийн хорт бодис хууль бусаар хадгалсан гадаадын иргэн, хуулийн этгээдийг торгожээ 47 мин Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ 48 мин Зэвсэгт хүчний ангид цэргүүд маргалдаж нэг нь бэртсэн асуудлаар ЗХЖШ мэдээлэл хийлээ 50 мин Сувилахуйн "Асаргааны баг"-ийн туслах сувилагчдыг чадавхжуулах сургалт боллоо 50 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ 52 мин Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулна 54 мин О.Цогтгэрэл: Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар сайн дураараа чөлөөлөгдөж, шалгуул 1 цаг 18 мин "Монголын Геологи хайгуул чуулга уулзалт-2026" эхэллээ 2 цаг 32 мин Нийслэлд хэрэгжиж буй төслүүдийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг нээлттэй мэдээлэхийг үүрэг болголоо 2 цаг 37 мин Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам барихаар төлөвлөжээ 2 цаг 38 мин Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко БНАСАУ-д айлчилж байна 2 цаг 44 мин Дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг "Ягаан өдөр"-ийн тухай 2 цаг 45 мин Орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарч, дадлага сургуулилалт хийнэ 2 цаг 46 мин Шар усны үер, халиа тошинд өртөх эрсдэлтэй 1024 өрх байна 2 цаг 47 мин Иран дайсагнаагүй орнуудын хөлөг онгоцыг Ормузын хоолойгоор нэвтрүүлнэ 3 цаг 40 мин Усны нөөцийг хамгаалах, хууль эрх зүйн зохицуулалтын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа 5 цаг 21 мин УИХ: Хууль боловсруулах ажлын хэсгүүдийн хуралдааны тов 5 цаг 21 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 5 цаг 25 мин Гуравдугаар сарын 26-наас 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 5 цаг 29 мин Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсний дараа Ираны арми АНУ-ыг "өөртэйгөө хэлэлцээр хийж байна" гэж мэдэгдэв 19 цаг 48 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top