x

“Уриа” эсрэгээрээ хэрэгжиж, авлигачдыг цагаатгаад эхэллээ

АТГ-ынхан 2017 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр МХЕГ-ын 10 гаруй алба хаагчийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, нэгэн амралтын газарт бусдаас их хэмжээний авлига авч байх үед нь баривчилсан.

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын албан хаагчид 700-гаад сая төгрөгийн авлига авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгуулж шүүхэд шилжсэн байдаг.

Сануулахад, энэ хэргийн талаар албаны эх сурвалж “…Э.Аззаяа, Н.Баярсайхан нар улсын хилээр өндөг, мах, бяслаг зэрэг хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар бараг тэрбум төгрөгийн авлига авсан нь баримтаар тогтоогдсон.Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230,800,000 төгрөг, 152,177 ам.доллар, 70,000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан. Хадгалж байсан мөнгөнийхөө эх үүсвэрийг нийт 21 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс 126 удаагийн үйлдлээр 700 гаруй сая төгрөгийг авлигын хэлбэрээр авснаа мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн. Дээрх мөнгийг хэрхэн олсноо МХЕГ-ын газрын дарга, хэлтсийн дарга нар тайлбарлахгүй байсан тул АТГ-аас дээрх газартай хамтран ажилладаг аж ахуйн нэгж, иргэдийг шалгаж, эд мөрийн баримт цуглуулах замаар илрүүлж, авлига авдаг байсныг нь баримтаар нотолж, хэргийг нь хүлээлгэсэн. Албан тушаалаа урвуулан ашиглаж авч буй авлигадаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнээсээ шалтгаалан тариф тогтоосон байсныг эх сурвалжууд нотолж байгаа. Тэд ингэж олсон мөнгөө хувааж авахаас гадна доод албан тушаалтнууддаа хувь хүртээх замаар хууль бус үйлдлээ бүлэглэн хийдэг байсан нь тогтоогдсон ” гэж байлаа.

Гэвч уржигдар Э.Аззаяа, Н. Баярсайхан болон Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын Мэргэжлийн хяналтын байцаагчдын хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон. Шүүх “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж үндэслэл Н.Баярсайханд 40 сая төгрөгийн торгууль ногдуулж шийдсэн байна.

Ердөө хоёр жилийн өмнө бөөн дуулиан шуугиан болж, баригдах үедээ өмднийхөө шуумагт боодол 100-тын доллар хүртэл нуучихсан байсан Мэргэжлийн хяналтын байгууллагын авлигачин байцаагчдын хэрэгт ийнхүү шүүхийн шийдвэрээр цэг хатгалаа.

Энэ хэргийг ингээд хааж байгаа юм чинь авлигын бусад хэрэг “арын хаалга”-аар ороод алга болох нь тодорхой боллоо гэж нийгэм тэр чигээрээ шүүмжилж байна.

Уг нь “…Aвлигатай хатуу тэмцэнэ” гэж Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ханцуй шамлаж, нударга зангиддаг.

Гэвч бодит байдал дээр тэдний “уриа” эсрэгээрээ хэрэгжиж, авлигачдыг цагаатгаад эхэллээ.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • са (66.181.160.8)
    Нотлох баримттайгаар нь барихаар хөөн хэлэлцэгүй гээд сулаад явуулах юм яах вэ ерөнхийлөгчөө...
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • са (66.181.160.8)
    Нотлох баримттайгаар нь барихаар хөөн хэлэлцэгүй гээд сулаад явуулах юм яах вэ ерөнхийлөгчөө...
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.57.95.159)
    Boliosooi.Avilgachdiig zagaatgana gedeg chini baij bolmgyui shuu
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Атг-н дарга асан (64.119.22.79)
    Шүдгүй Арслан гэжугаа
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 5 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 5 цаг 43 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 5 цаг 54 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 4 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 7 цаг 18 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 7 цаг 50 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 0 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top