x

Сүхбаатарын талбайн авто зогсоол амралтын өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг эзэмшиж байсан "UB Construction" компанийн ажиллуулж байсан зогсоолын үйлчилгээг нийслэлийн өмчит "Улаанбаатар АЗЗА" ХХК өнөөдрөөс түр ажиллуулахаар болжээ.

"UB Construction" компани дээрх газарт иргэдийн амарч тухлах усан оргилуур бүхий цогцолбор барих нэрийдлээр 2006 онд гэрээ хийж эзэмшжээ. Гэвч 13 жилийн турш тухайн газрыг зориулалтын бусаар ашиглаж, гэрээний заалтыг зөрчсөн тул Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тус компанийн газар эзэмших зөвшөөрлийг нь цуцлах захирамж өнгөрсөн сарын 23-нд  гаргасан. Тиймээс тухайн газарт иргэдийн амарч, тухлах таатай нөхцлийг цогцоор нь бүрдүүлэх төслийн уралдаан зарлахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ хугацаанд дээрх газрыг "Улаанбаатар АЗЗА" ХХК хуулийн дагуу хариуцахаар болсон бөгөөд зогсоолын үйлчилгээг иргэдийн эрх ашигт нийцүүлэн түр ажиллуулж, орлогоо нийслэлийн төсөвт төвлөрүүлэх аж. 2016 онд байгуулсан гэрээгээр “UB constraction” компани төлбөртэй зогсоолын орлогоос 30 хувийг нь нийслэлд төвлөрүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл нэг ч төгрөг хотын төсөвт орж ирээгүй байна.

Төслийн уралдааныг Нийслэлийн Засаг даргын санаачилгаар мэргэжлийн байгууллагуудын дунд 14 хоногийн хугацаанд зарлаж, шалгарсан төслийн дагуу бүтээн байгуулах ажил эхлэх юм байна. 

НИТХ-ын 66 дугаар тогтоолын дагуу тус зогсоолд нэг тээврийн хэрэгсэл 30 минут нь 500, нэг цаг нь 1000 төгрөг гэсэн тарифаар 07.30-10.30 цагийн хооронд үйлчлүүлэх юм. Харин амралтын өдөр иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 5 цаг 38 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 5 цаг 45 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 5 цаг 56 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 6 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 7 цаг 20 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 7 цаг 52 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 2 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top