x

Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт Р.Багинда холбоотой гэх дүрс бичлэг устжээ

Малайзын Куала Лампур хотын захын ойролцоох ойгоос Монгол бүсгүйн цогцос юу ч үгүй болтлоо зэрэмдэглүүлсэн байдалтай 2006 оны аравдугаар сарын 19-нд олдсон байдаг. Бүсгүйн толгой руу нь буудаж, биед нь “С4” нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон билээ. Ийнхүү харамсалтайгаар амь насаа алдсан эмэгтэй бол Ш.Алтантуяа байв.

Эргэн сануулахад, Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт гурван шумбагч хөлөг нийлүүлэх нэг тэрбум еврогийн хэлэлцээ 2002 онд байгуулснаас түүх эхэлжээ. Ш.Алтантуяа 2004 онд Хонконгт Абдул Разак Багиндатай танилцсан байна. Багиндагийн тухайн үед аюулаас хамгаалахын ажилтан, Малайзын Стратегийн судалгааны төвийн захирал байв.

Багиндад орчуулга хийж өгдөг байсан Ш.Алтантуяа Багиндатай удалгүй амрагийн холбоотой болсон байна. Цаад зорилго нь шумбагч хөлөг худалдаж авах хэлэлцээ байжээ. Гэвч Нажиб Разак бүсгүйг амьдралдаа огт харж байгаагүй хэмээн мэдүүлэг өгсөн байдаг.

“Malaysia-today.net”-д өнгөрсөн даваа гаригт Ш.Алтантуяагийн амь насаа алдсан хэргийн талаар мэдээллийг шинэчлэн нийтэлсэн байв. Ингэхдээ “Улстөрч Рамкарпал парламентад Нажиб болон түүний эхнэр Росмах нар Ш.Алтантуяагийн амиа алдсан хэрэгт холбоотой” хэмээн мэдэгдсэнийг онцолсон байв.

Өнгөрсөн жилийн өдийд Малайзад энэхүү хэргийн шүүх хурал болж, буруутгагдсан этгээд “Намайг өршөөвөл бүх мэдээллийг ил болгоход бэлэн байна” гэж хүртэл мэдэгдсэн нь бий. Энэ хугацаанд Малайзийн орон нутгийн хэвлэлүүдэд Ш.Алтантуяагийн сүнс тухайн үеийн Ерөнхий сайд Нажиб Абдул Разак болон Малайзын тухайн үеийн шүүх засаглалын албан тушаалтнуудыг дагасан хэвээр байгаа хэмээх ёгт нийтлэлүүд ч ихээр цацагдаж байв.

Малайзын Дотоод хэргийн сайд Мухиддин Яассин Парламентад хийсэн мэдэгдэлдээ “Нажиб болон түүний эхнэр Росмах Мансор нар Ш.Алтантуяагийн амиа алдсан хэрэгт холбоотой нь нотлогдвол тэдний эсрэг хэрэг үүсгэнэ” хэмээн мэдээлжээ.

Түүнчлэн Малайзын парламентын гишүүн Рамкарпал Синх “Бизнесмэн Дийпак Жайкийшан, Ерөнхий сайд асан Нажиб болон түүний эхнэр Росмах нар Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтэй холбоотой гэж маш тодорхой мэдэгдсэн” гэжээ. Үүнээс өмнө бизнесмэн Дийпак гэгч интернэт сүлжээнд энэхүү хэргийн талаар дүрс бичлэг бүхий мэдээлэл тараасан ч энэ нь оргүй устаж алга болсон юм.

“Үнэндээ энэ нь зөвхөн Нажиб болон Росмах нарын нэр хүнд биш харин Малайз улсын нэр төр, шударга ёс, хуулийн хэрэгжилтийн талаар олон улсын хэмжээнд яригдаж буй асуудал юм” гэж тус сайтад “Malaysia-today.net” онцолсон байв.

Дийпак-ийн дүрс бичлэгт өгүүлснээр Нажиб болон Росмах нарыг Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт холбоотой  гээд, энэ хэргийн мөрдөн байцаалтыг дахин эхлэхэд тэдний хэн хэн нь яахаа мэдэхээ больсон талаар мэдээлсэн байжээ.

Гэвч Нажиб өөртэй нь холбогдсон Малайзын баялгийн сангаас алдагдсан хөрөнгийн эрэл хайгуулыг зогсоохыг оролдож, өөрийгөө ч өмгөөлсөөр байгаа билээ.

Нажиб монгол бүсгүйн амиа алдсан хэргийн мөрдөн байцаалтыг дахин нээхийг эсэргүүцвэл хамаг улс төрийн замналаа баллах байсан бөгөөд магадгүй Малайзын баялгийн сангийн маргаан ч дэгдэхгүй ч байсан юм билүү гэсэн маргаан өнөөдөр тус улсад өрнөж байна.

Тэгвэл үүнийг Нажиб улс төрийн дайснууд нь өөрийнх нь эсрэг олон улсын холбоотнуудыг ашиглаж нэр хүндэд нь халдаж байна хэмээн мэдэгдэж байлаа.

Гэвч “Аль Жазира” телевизэд өгсөн ичгүүртэй ярилцлага нь асуудлыг өөр өнцгөөс харахад хүргэсэн юм. Тэрбээр тус телевизийн хэцүү асуултуудад хариулж дөнгөхгүй байсан төдийгүй, Малайзийн баялгийн сан болох 1MDB-ийн асуудал, түүний банкны хувийн данснаас хийгдсэн 2.6 тэрбум рингиттийн хандивын талаар бас л хариулж чадаагүй юм.

Үүнээс гадна түүний эхнэр Росмах Мансор-ын 22 каратын 27.3 сая ам.долларын үнэ бүхий хүзүүний очир эрдэнийн зүүлт, Нажибийн дагавар хүү Ризал Азизийн дансанд орсон 200 сая гаруй ам.доллар, оргон зугатсан иргэн болох Жо Лоуг нэрлэж болно.

Жо Лоу нь авлига, гэмт хэрэг, нууц задруулсан болон мөнгө угаасан хэрэг, бас Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт холбоотой зэрэг 38 хэрэгт холбогдоод байгаа юм. Жо Лоу нь Лондонд сурч байхдаа Нажибийн дагавар хүү Азизтай дотно холбоотой болжээ. Нажибийн оролцсон энэ нэвтрүүлэг өнгөрсөн оны аравдугаар сарын 27-нд дэлхий даяар цацагдсан билээ.

Үүний дараа Нажиб Малайзын баялгийн сангаас алдагдсан мөнгө болоод Ш.Алтантуяагийн амиа алдсан хэргийн талаар “бүгдийг хэлэх” үүрэгтэй үлдэж байна хэмээн Malaysia-today.net сануулсан байлаа.

Үүнээс гадна Нажиб Разакийн бие хамгаалагч байсан Сирул Азхар Умар Ш.Алтантуяаг хөнөөсөн буруутгагдаад байгаа бөгөөд цаазын ялаар шийтгүүлээд байсан билээ. Гэвч Сирул Австралид орогнол хүссэн ч тус улсаас албадан гаргахаар болсон юм. Тэрбээр “Надад эх орноос минь өршөөл үзүүлбэл захиалагчийн нэрийг зарлана” гэж хэлж байсан билээ.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (66.181.161.43)
    Ene hereg hurdan sniidegdeesei bilee de. Aaw n sn huutsulduh um. Mongoliin tur tuslamj demjleg uguh heregtei.
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 5 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 5 цаг 43 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 5 цаг 54 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 4 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 7 цаг 18 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 7 цаг 50 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 0 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top