x

"Жигжид" зуслан дахь Цагдаагийн II хэлтсийн барилгыг буулгаж, шинээр барина

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн балансад бүртгэлтэй "Жигжид" зуслан дахь хэсгийн барилгыг буулгаж, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинийг барих асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуучин байрыг буулгаж, шинийг барих болсонтой холбогдуулан нэг сая 28 мянган төгрөгийн үнэ бүхий хуучин барилгыг нийслэлийн өмчөөс хасах саналыг нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.

Тус хэсгийн байранд найман албан хаагч 24 цагаар жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг аж. Иргэд зуслангийн бүсэд улирал харгалзахгүй байнга оршин суух болсонтой холбогдуулан сүүлийн жилүүдэд гэмт хэрэг, зөрчийн дуудлага мэдээлэл нэмэгдэж байгаа аж. Тиймээс тухайн хэсгийн хүчийг нэмэгдүүлж, байрыг шинэчлэн байнгын ажиллагаатай болгох шаардлага тулгарчээ. Нийслэлийн МХГ-аас хуучин байранд үйл ажиллагаа явуулж болохгүй хэмээн акталсан байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Өмч, хөрөнгө татвар төлөгчдийн хөрөнгөөр бий болдог. Тиймээс шууд акталж байх, эсэхэд анхааралтай хандаж байгаарай” гэсэн юм. Тэргүүлэгчдийн олонхын саналаар тухайн барилгыг өмчийн бүртгэлээс хаслаа.

Улаанбаатар хотын хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх саналыг дэмжих тухай асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын болон Төв аймгийн Батсүмбэр, Архуст, Эрдэнэ, Баянжаргалан сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг БНМАУ-ын АИХТ-ийн 1982 оны 131 дүгээр зарлигаар баталсан байдаг. Харин 1996 оны дөрөвдүгээр сард УИХ-аас 24 дүгээр тогтоол гаргаж, дээрх зарлигийг хүчингүй болгожээ. Тогтоолд "Нийслэлийн хилийн цэсийг баталсантай холбогдуулан Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумын хилийн цэсийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасугай" хэмээн заасан ч Засгийн газраас дээрх сумдын хилийн цэсийг шинэчлэн УИХ-д өргөн мэдүүлээгүй байна. УИХ-ын 24 дүгээр тогтоолоор баталсан хилийн цэс нь Төв аймгийн Эрдэнэ сумтай давхацсан тул Их хурлаас 1998 онд 42 дугаартай тогтоол гаргажээ. Тус тогтоолын заасан заалтын улмаас Эрдэнэ сумын хилийн цэс сэргэж, маргаан үүсчээ.

УИХ-ын 24 дүгээр тогтоолын дагуу газрын нэгдмэл сангийн тайланд нийслэлийн нутаг дэвсгэр 470.4 мянган га талбайтай гэж бүртгэдэг аж. Үүнд Налайх дүүрэг болон Эрдэнэ сумын хилийн цэсийн давхцалтай 54 мянган га газар нутаг багтдаг ажээ.

Тэгвэл Эрдэнэ сумын газрын нэгдмэл сангийн тайланд тус газар нутгийг тусгаагүй байдаг гэнэ. Өнгөрсөн хугацаанд Налайх дүүргийн Засаг дарга уг асуудлаар Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ. 2018 оны арваннэгдүгээр сард Налайх дүүрэг, Эрдэнэ сумын хилийн цэсийн асуудлыг судалж, тодорхой санал боловсруулах үүрэг бүхий Дэд ажлын хэсэг байгуулжээ. Налайх дүүргийнхэн 1996 оны 24 дүгээр тогтоолын барих санал гаргасан бол Эрдэнэ сумынхан маргаантай хэсгийн 31.8 мянган га-ыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хувиарилж, үлдсэнийг өөрсдийн газар нутагтаа авах санал Ажлын хэсэгт хүргүүлсэн байна. Гэвч талууд тодорхой шийдэлд хүрээгүй учир Үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн аж. Тэргүүлэгчдийн хуралдаанаар тухайн асуудлыг шийдвэрлэх саналыг дэмжлээ.

Зарим барилгыг нийслэлийн өмчид бүртгэв 

Барилга, хот байгуулалтын сайдын 126 дугаар тушаалаар баталсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ыг үндэслэн нийлэлийн Засаг дарга 2017 онд "Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах тухай" захирамж гарган Хан-Уул дүүргийн V хорооны нутаг дэвсгэр дэх Арьс ширний 80 айлын орон сууцны Х байрны 20 айлын орон сууцыг буулгаж, "40 айлын орон сууц"-ны барилгыг дахин төлөвлөж барилгажуулахаар болсон билээ.

Улмаар гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт "Нью Биг Фиш констракшн" компани шалгарсан тул 2017 онд нэг тэрбум 248 сая 980 мянган төгрөгөөр ажил гүйцэтгэх байгуулжээ. Харин тухайн барилгын усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан холбооны шугам сүлжээ 857 сая 112 мянган төгрөгөөр барьжээ. Гүйцэтгэгч байгууллагууд барилгын ажлаа дуусгасан тул Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс өнгөрсөн онд цахилгаан хангамж, цэвэр, бохир усны болон холбооны шугамын барилгыг хамт ашиглалтад оруулах дүгнэлт гаргажээ. Тиймээс Хан-Уул дүүргийн V хорооны нутагт барьсан хоёр тэрбум 75 сая төгрөгийн өмчийг нийслэлийн өмчид бүртгэн авч, "Ахмадын орон сууц-1" ОНӨААТҮГ-ын дансанд тусгуулах ашиглалт, хамгаалалтыг нь хариуцуулахаар төлөвлөжээ.

Тэргүүлэгчид хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Тус төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай. Хотын зах орчимд төслийн хэрэгжилт хангалтгүй байна” хэмээн шүүмжилж байв. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөх ажлын явц тааруу байгаа. Байрлал сайтай газруудад дөхин төлөвлөлт явуулаад, хотын зах орчимд хийхгүй байгаа нь үнэн. Ажлын професст нь дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Хувийн хэвшил яагаад уг ажил руу орохгүй байна вэ, ямар арга хэмжээ авах вэ гэдгийг нягтлах шаардлагатай. Нийслэлийн төсвөөр хоёр давхар 40 айлын орон сууц барьснаас хувийн хэвшилтэй хамтраад есөн давхар барилга барьж болохгүй байсан юм уу. Цаашид энэ чичглэлд анхаарах хэрэгтэй. Тиймээс холбогдох байгууллагад тэмдэглэлээр үүрэг өгөөрэй” гэсэн юм. Тэргүүлэгчдийн хуралдаанаас уг барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах шийдвэр гаргалаа.

Мөн хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлын хүрээнд нийслэлийн өмчид бүртгэн авах хөрөнгийн өртгийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв. Баянзүрх дүүргийн XXVII хорооны Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтсийн цогцолбор барилгыг гүйцэтгэгчээр шалгарсан “Мотметалл” ХХК 2,012,184.5 сая төгрөгийг авч, ажлаа гүйцэтгэлгүй орхижээ. Тиймээс 2016 онд тус ажлыг өөр байгууллага гүйцэтгэх болсон байна. Тэргүүлэгчид холбогдох албаныхан цаашид ийм алдаа гаргаж болохгүй гэдгийг сануулаад тогтоол баталлаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 5 цаг 38 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 5 цаг 46 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 5 цаг 57 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 7 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 7 цаг 21 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 7 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 3 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top