x

Ц.Дамдинсүрэнгийн гэрэлт хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүллээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүллээ. 

Хотын Захирагч С.Амарсайхан нээлтийн үеэр “Үндэсний бичиг соёлын өдөртэй зэрэгцэн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуайн гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг нээж байгаадаа сэтгэл өндөр байна. Ц.Дамдинсүрэн гуай бол ХХ зууны Монголын том соён гэгээрүүлэгч хүн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан энэ ажлыг бодитоор хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллан, НИТХ болон НИТХ-ын Тэргүүлэгчдэд асуудлыг хөндөн тавьж шийдвэрлүүлснээр Улаанбаатар хотын ЗАА-наас шаардлагатай төсөв хөрөнгийг гаргаж, өнөөдрийн энэ сайхан хөшөө дурсгалыг сүндэрлүүллээ” хэмээв. Мөн тэрбээр “Хэл, соёл, түүхээ дээдэлдэг, түгээн дэлгэрүүлдэг ард түмэн, улс орон өөрийн гэсэн үнэ цэнэтэй, үнэт зүйлтэй байдаг. Хилээ хамгаалж, соёлоо дээдлэх нь энэ улс орны хамгийн үнэ цэнэтэй зүйл. Нийслэл хот 380 жилийн ойгоороо соёлын өвийг хамгаалах, хадгалах, хойч үедээ таниулан мэдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана. Энэ ажлын нэг нь өнөөдрийн энэхүү үйл явдал болж байна. Цаашдаа нэрт зохиолч, эрдэмтдийн хөшөө дурсгалыг босгоод зогсохгүй, хийж бүтээсэн өв соёлын ажлууд, эхлүүлсэн үйлсийг нь залуу хойч үедээ сурталчлан таниулах ажлуудыг хийсээр байх болно” гэж онцоллоо.

Ц.Дамдинсүрэн нь Монгол хэлний дүрмийг үндэслэгч, “Монголын нууц товчоо”-г орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлэн хэвлүүлсэн, Монгол Улсын Төрийн дууллын үгийг зохиож байсан гээд өнө хожид дуурсах алдартай, нэрт соён гэгээрүүлэгч нэгэн билээ. Нэрт зохиолчийн мэндэлсний 111 жилийн ой энэ онд тохиож буй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 7 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 18 цаг 11 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 18 цаг 16 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 18 цаг 22 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 18 цаг 40 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 18 цаг 49 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 19 цаг 2 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 19 цаг 10 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 20 цаг 6 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 20 цаг 16 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 20 цаг 28 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 20 цаг 39 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 21 цаг 32 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ...
Top