x

Жудаггүй бөхчүүдийг жудагтай болгоход сануулга багадна, Ц.Магалжав дарга аа

Үндэсний бөхийг монголчууд үзэх дуртай. Бөхчүүддээ ч хайртай, тэднийг хүндлэхийн дээдээр хүндэлж ирсэн. Цаашид ч хүндлээд явах нь ойлгомжтой. 

Гэвч үндэсний бөхөд байдаг цөөхөн хэдэн асуудал энэхүү спортын нэр хүндийг шавартай хутгах нь. Эхнийх нь бөхчүүдийн жудаг, ёс зүй. Хоёр дахь нь допинг. Гурав дахь нь найраа. Ийм гурван сэдвийн хүрээнд амтай болгон ярьж байна. Мэдээж энэ тухай яригсдын олонх нь сонирхогч. Тэр хэрээр алдаа дутагдал гаргасан бөхчүүдийг шүүмжлэх бус доромжилж байна.

Сүүлийн үед бөхчүүдийн ааш авир ч дийлдэхээ больж. Хамгийн сүүлийн жишээ уржигдар болсон арслан цолны хүндэтгэлийн барилдаан. Улсын харцага Б.Бат-Өлзий учраа бөхөө өшиглөхийг завдсан. Бөхийн өргөөнд, цэнхэр дэлгэцээр олон ч хүн харж эсэргүүцлээ илэрхийлсэн. Үнэндээ аймгийн арслан Б.Сумъяабат санаатайгаар татаагүй нь ойлгомжтой. Манай бөхчүүд унахдаа унаснаа хүлээн зөвшөөрч сураагүй учраас найдвартай унагаах гэж л дөрөв хөллөсөн байхад нь татаж өвдөглүүлсэн байх. Харин үүнд Б.Бат-Өлзий харцага эгдүүцэж, бөхийн дэвжээг зодооны ринг болгох шахлаа. Ууртай, омголон байж болно. Гэхдээ хаана, хэзээ гаргах вэ гэдэгт суралцмаар.

Түүнчлэн бямба гаригт болсон аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд Өвөрхангайн Цэдэнсодном арслангийн үйлдлийг бас дурдъя. Хөлийн цэц бол бүх шийдвэрийг гаргах ёстой, гэхдээ үнэн зөвөөр. Харамсалтай нь, өнөөдөр хөлийн цэцийн шийдвэрийг үл хүндэтгэсэн байдал олонтаа гарах болж. Бүр доромжилж, занах нь энүүхэнд ажээ. Учраа бөхөө ширүүлэх нь ч дүүрч. Бөх бол тулааны нэг төрөл гэж зарим нь тайлбарладаг. Тэглээ гээд ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг болчихвол үндэсний бөхийн нэр хүнд өснө. Нэг бөх алдаа гаргалаа гэхэд манайхан нийтээр нь бөхчүүдээ муулж, шүүмжлэх болсон. Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино гэдэг үгний тод жишээ энэ.

Тэгвэл үүнээс салахын тулд Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд, ёс зүйн хороо нь сахилгын арга хэмжээгээ чангатгамаар. Тухайлбал, уржигдар болсон барилдаанд Б.Бат-Өлзий харцагын гаргасан үйлдэлд МҮБХ-ныхон арга хэмжээ авахдаа сануулга өгч, давааных нь урамшууллыг өгөөгүй аж. Өнөөдрийг хүртэл Б.Бат-Өлзий харцага ч бөхөд хайртай ард түмнээс уучлалт гуйсангүй. Ерөөсөө бөхийн зүлэг ногоон дэвжээг зодооны талбар мэтээр ойлгож, сэтгэн учраа бөхдөө хүндэтгэлгүй хандсан бөхчүүдийг тодорхой хугацаанд барилдаанд оролцуулахгүй байвал ямар вэ.

Жишээлбэл, улсын харцага Б.Бат-Өлзийг зохисгүй үйлдэл гаргасных нь төлөө давааны мөнгө хасахаас гадна 2-3 барилдаанд оролцох эрхийг нь хасах гэх мэтээр. Хэрвээ ийм зүй тогтолд шилжвэл бөхчүүдийн ёс зүй одоогийнхоос дээрдэх магадлалтай. Түүнээс биш сануулаад л, торгоод л өнгөрөөвөл хариуцлага тооцсон болохгүй биз. Яг үнэндээ улсын цолтой бөхчүүд давааны мөнгөөр дутахгүй. Тиймээс толгойдоо нэгийг бодох хэмжээний сахилгын шийтгэл оноодог болъё. Товчхондоо бол жудаггүй бөхчүүдийг гэгээрүүлэхэд сануулга багадна. Сануулгыг үл хайхардаг бөх манай үндэсний бөхөд нэг биш нэлээд хэд бий. Доогуур цолтондоо түрэмгий, эрэмгий ханддаг, санаатайгаар учраа бөхөө нудардаг гээд тоочвол олон алдаа дутагдал байдаг. Ийм алдааг залуу бөхчүүддээ үлгэр дуурайлал үзүүлэх ёстой үндэсний бөхийн өндөр цолтнууд ихэвчлэн гаргадаг нь харамсалтай. Мөн аймгийн арслангууд уваагүй үйлдэл гаргаж, учраа бөхөө элдэвлэх, дарамтлах тохиолдол цөөнгүй гарч байгааг орон нутгийн наадмын үеэр харж болно. Энэ удаа зөвхөн ёс зүйн асуудлыг хөндлөө. Допинг, найраа бол тусдаа асуудал.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ДҮРЭМДЭЭ УРЬДЧИЛААД САНУУЛЧИХ ! ! ! (66.181.160.15)
    САНУУЛААД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ ШУУД ЭХНИЙ УДАА 3 УДААГЫН БАРИЛДААНААС ХАС ДАХИН ДАВТВАЛ 6 САРААС 2 ЖИЛ ГУРАВ ДАХИА БОЛВОЛ 3 - 5 ЖИЛ ЭРХИЙГ НЬ ШУУД ХАСАЖ БАЙ ! ! !
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
    • Зочин
      ЯГ ҮНЭН !
      2019 оны 05 сарын 09
  • ЗОЧИН (103.57.94.88)
    БӨХ БОЛ БӨХ ЖУДАГ МУДАГ ГЭЭД ЗӨӨЛӨН ЭНЭ ТЭР ГЭЖ НЯРАЙ НЯЛЗРАЙ ЮМ ЯРЬЖ СОЛИОРЧ БАЙХААР БОЛОХ БОЛОХГҮЙ ДҮРМЭЭ САЙН БАТЛААД ЯПОНЫ СУМО ШИГ ЗӨВ ЧАНГА ШҮҮЖ СУР
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 5 цаг 36 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 5 цаг 44 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 5 цаг 55 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 5 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 7 цаг 19 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 7 цаг 51 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 1 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top