x

Түүхий нүүрсийг орлох сайжруулсан шахмал түлшийг борлуулж эхэллээ

Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, "Таван толгойн түлш" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах, сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах цэгүүд, нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх хяналт шалгалтын цэг байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд газар дээр нь ажиллав.

Сайжруулсан шахмал түлш худалдах 107 цэг ажиллана

"Таван толгой түлш" ХХК нь Засгийн газрын тогтоолоор 2018 оны тавдугаар сард байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд хоёр үйлдвэр ашиглалтад оруулаад ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Үйлдвэрлэлийн гурван шугам ажиллаж байна. Цаашдаа нийт долоон шугам болгон өргөтгөхөөр ажиллаж байгаа гэв. Өргөтгөл хийснээр сайжруулсан шахмал түлш илүү ихийг үйлдвэрлэх боломжтой юм байна.

Улаанбатар хотод 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. "Таван толгойн түлш" ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь 220 мянган айлыг 600-700 мянган тонноор бүрэн хангах боломжтой гэдгийг хэлж байгаа юм. Сайжруулсан шахмал түлшийг худалдах цэгийг нийслэлийн гэр хорооллын 107 байршилд байхаар төлөвлөсөн байна. Мөн одоо түүхий нүүрс худалдаж байгаа иргэд, ААН хамтран ажиллах юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өнөөдрийн байдлаар "Таван толгойн түлш" ХХК 60 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлвэрлэж, нөөцөлсөн байна. Цаашдаа энэ оны дөрөвдүгээр улиралд багтааж 490 мянган тонн түлш нөөцөлж, худалдах цэгүүд дээр хүргэж, нийлүүлэх юм. Нийлүүлэлт, нөөцлөлтөөс гадна зөв хэрэглээг төлөвшүүлэх асуудал хамгийн чухал байна. Бид энэ асуудал дээр анхаарч ажиллах ёстой. Агаарын бохирдлыг бууруулахад аль нэг байгууллага, албан тушаалтнаас илүү иргэдийн оролцоо маш чухал. Бид иргэдийг сайжруулсан түлш хэрэглэх бүхий л бололцоогоор хангана. Үнийн хувьд түүхий нүүрснээс хямд байх боломжийг бүрдүүлэх бөгөөд эргээд хяналтаа маш хатуу тавина. Мөн нам даралтын болон бусад зуухнуудын хэрэглээг зөв зохицуулалтад оруулах үүднээс шүүлтүүртэй болгоно. Түүнчлэн нүүрснээс өөр тос, масло, дугуй зэрэг бусад зүйлсийг шатаадаг байдлыг таслан зогсооно. Нийслэлийн төвийн зургаан дүүрэг, хороодын Засаг дарга, ажлын алба, мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн ажилтнуудын оролцоотойгоор зохион байгуулалттай хяналтын ажлыг хийнэ” хэмээн ярилаа.

Сайжруулсан шахмал түлш борлуулах жишиг цэгийг нээлээ

"Таван толгойн түлш" ХХК-ийн үйлдэрлэж буй сайжруулсан шахмал түлшийг нийслэлд 107 цэгт борлуулах бөгөөд одоо түүхий нүүрсний худалдаа эрхэлж байгаа иргэд, ААН-үүдтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа юм. Хотын Захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагууд өнөөдөр сайжруулсан шахмал түлш борлуулах эхний цэгийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд нээлээ.

Энэ хороонд 6600 гаруй өрх амьдардаг байна. Эдгээр өрхүүд энэ цэгээс түлшээ худалдан авах боломжтой болж байгаа юм. Цэгийг цаашдаа нийслэлийн гэр хорооллын 107 байршилд нээнэ. Цэг бүрээс түлшний борлуулалт, нийлүүлэлтийн талаар өдөр тутам Засгийн газар болон бусад эрх бүхий байгууллагуудад мэдээ тайлан хүргэх мэдээлэл, бүртгэлийн цэг ажиллах юм байна.

"Таван толгойн түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Таван толгойн түлш ХХК-ийн үйлдвэрлэл жигд явагдаж байна. Үйлдвэрлэлээс гадна худалдан борлуулах цэгүүд дээр анхаарч байна. Өнөөдөр бид сайжруулсан шахмал түлш борлуулах эхний жишиг цэгийг ашиглалтад орууллаа. Цаашдаа 107 байршилд ийм жишиг цэгийг нээнэ. Улаанбаатар хотод нүүрс худалддаг 503 иргэн, ААН байдаг. Бид эдгээр иргэд, ААН-үүд болон 107 жишиг борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулан иргэдэд хүргэнэ. Жишиг цэгүүд дээр 100 мянган тонн орчим түлшийг нөөцөлж, худалдаална” хэмээлээ.

Л.Эрдэнэчулуун: Улаанбаатар руу түүхий нүүрс оруулж ирэх 16 хулгайн зам байна

Хотын Захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагын баг Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахгүй байх хяналтын цэгийн үйл ажиллагаа, төлөвлөгөөтэй танилцав.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулж ирэх 16 хулгайн зам байна. Эмээлт, Баруун туруун, Өлзийт гэсэн гурван байршилд албан ёсны товчоо ажиллаж байна. Таван толгойн товчоо нь элдэв гоц халдварт өвчин гарсан үед ажилладаг. Бид цагдаагийн байгууллагатай хамтраад Тахилт, Гүнт, Налайх, Морингийн даваан дээр пост ажиллуулна. Энэ дөрвөн товчоог ажиллуулах зардал шийдэгдсэн. Үлдсэн газруудад дахин төлөвлөлт хийх шаардлага тулгарч байгаа. Тахилт, Ар гүнт зэрэг дээр цахилгаан, усны асуудал хүндрэлтэй байгаа. Үүнийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Хулгайн гэх 16 замыг хянаж байхын тулд явуулын постыг ажиллуулах зайлшгүй шаардлагатай” гэдгийг хотын удирдлагуудад хэллээ.

“Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих хүмүүсийг айл өрх бүрээр оруулж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулж ажиллах хэрэгтэй. Түүхий нүүрс нөөцөлсөн айлууд байна уу үгүй юу гэдгийг нэг бүрчлэн шалгах ёстой. Хэрэв нөөцөлсөн байвал хэрэглүүлэхгүй байх талаас нь арга хэмжээг зохион байгуул. Шинээр нээх хяналтын байрны тог, ус, камержуулалтын асуудалыг шийдвэрлэх хөрөнгө мөнгөний тооцоо судалгааг гаргаад маргааш танилцуул. Хулгайн замууд дээр явуулын постууд ажиллуул. Заавал худалдаж авалгүйгээр, эхний жилдээ түрээслэх хэлбэрээр шийдэх хэрэгтэй. Нэгдсэн сүлжээнд холбогдох, техникийн шаардлага хангах камеруудыг сонгож суурилуулах ёстой. Хотын зүгээс шаардлагатай төсөв хөрөнгийг шийднэ” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан хэллээ.

Сайжруулсан түлш хэрэглэдэг иргэд "ам сайтай" байна

Өнгөрсөн өвөл "Таван толгойн түлш" ХХК-иас туршилтын журмаар агаарын бохирдол ихтэй бүсийн зарим айлуудад сайжруулсан шахмал түлш хэрэглүүлж, туршсан байна. Хотын удирдлагууд шахмал түлш хэрэглэж байгаа айлд очиж санал, сэтгэгдлийг нь сонслоо.

Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны иргэн Д.Дашхүү “Манайх энд нүүж ирээд зургаан жил болж байна. Өвөлдөө гурван портер нүүрс түлдэг байсан. Энэ нь 6 тонн орчим гэсэн үг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард сайжруулсан шахмал түлшнээс 1.5 тонныг авсан, одоо хэр дуусаагүй байна. Илч сайтай, утаа багатай, гүйцэд шатдаг учраас нүүрс шиг өмхий үнэргүй. Хоногтоо хоёр хувин түлш хэрэглэж байна. Энэ нь агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулна гэж бодож байна. Сэтгэл маш хангалуун байгаа” хэмээн ам сайтай байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • луук (103.10.22.22)
    хурдан авмаар байшүү.
    2019 оны 05 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 5 цаг 44 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 5 цаг 52 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 6 цаг 3 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 13 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 7 цаг 27 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 7 цаг 59 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 9 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top