x

Налайхын бүтээн байгуулалтад орон нутгийн иргэдээс ажиллуулах чиглэл өгөв

Хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 4-ны өдөр нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаны хүмүүсийн хамт Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, замын ажлыг хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өглөө.

Тодруулбал, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаан ажил гүйцэтгэж байгаа үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай Хотын Захирагч уулзаж, ажил явуулахад тулгамдаж буй ямар асуудал байгааг тодруулж,  яаралтай шийдэхийг холбогдох албаны хүмүүст, замын ажилд орон нутгийн иргэдээс авч ажиллуулахыг компанийн удирдлагуудад даалгасан. Мөн замын ажлын хүрээнд түр зам дагуу тоосжилт их байгаа тул зам усалгаа ойр ойрхон хийж байхыг сануулаад, Хот тохижилтын газраас нэмэлтээр усалгааны машин гаргуулахаар болов.

Түүнчлэн авто замын ажлыг чанартай, олон улсын стандартад нийцүүлэн төлөвлөсөн хугацааны дагуу гүйцэтгэх, бусад шалтгаанаар ажил цалгардах ёсгүй гэдгийг анхааруулаад, ажлын зохион байгуулалтаа сайжруулах, хуулсан асфальт хогоо гуу жалганд хаяж болохгүй гэдгийг ч мөн Хотын захирагч анхаарууллаа.

Мөн энэ үеэр Налайхын Барилгын материалын үйлдвэр, технологийн паркийн үйл ажиллагаатай танилцаж, одоогийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид зарим бүтээн байгуулалтад тусгамдаж буй асуудлуудын талаар Налайх дүүргийн болон паркийн удирдлагуудтай ярилцсан юм. Түүнчлэн паркт үйл ажиллагаа явуулж байгаа, хаягдал хогоор хөнгөн цагааны хайлш үйлдвэрлэдэг компани болон удахгүй нээлтээ хийгээд бүрэн хүчин чадлаараа ажиллавал 5 сая хүн амтай хотыг барилгын хар цагаан замаск, будаг, бүх төрлийн эмульс гээд шаардлагатай зүйлсээр хангах боломжтой  үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцав.

Үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхэд ямар асуудал тусгамдаж байгааг үйлдвэрлэл эрхлэгчдээс асуухад паркт дэд бүтэц тэр дундаа эрчим хүчний асуудал тулгамдаад буйг Хотын захирагчид уламжилж байлаа. Тиймээс энэ  асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг гацаахгүй байх, Налайх дүүрэгт тулгамдаж буй томоохон асуудал болох ажилгүйдлийг бууруулах үүднээс үйлдвэрүүдэд дүүргийн ажилгүй иргэдийг ажиллуулахыг холбогдох хүмүүст мөн үүрэг болгов. Тус паркийн 4.67 км авто замын ажил ирэх наймдугаар сард дуусна гэдгийг Хотын захирагчид энэ үеэр мэдэгдлээ.  

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 5 цаг 47 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 5 цаг 55 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 6 цаг 6 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 16 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 7 цаг 30 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 2 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 12 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top