x

Автобуснаас 8 хүн унаж, бэртжээ

Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт нийт 1082 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 787 зөрчлийг шалгажээ. 

Дээрх ослын улмаас нийслэлд 31 хүн бэртэж, нэг хүний амь нас хохирсон байна. Харин орон нутагт долоон хүний амь нас хохирч, найман хүн гэмтсэн байна. Бэртсэн хүмүүсийн 12 нь бага насны хүүхэд бөгөөд 11 нь зам хөндлөн гарч явжээ. Дээрх ослын хэргийг харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага шалгаж байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 2-ны өдөр 18.25 цагийн орчимд нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны Нарангийн 24 дүгээр гудамжинд байдаг айлын 2 настай хүүхдийг "H.Accent" маркын автомашин дайрчээ. Жолооч хэргийн газраас зугтсан ч Багахангай дүүргийн хяналтын постод саатуулагдсан байна. Мөн өнгөрсөн сарын 30 буюу мягмар гаригийн 21.00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг, “Монгол зоог” гэх газрын урд замд "Kia Granbird" маркын автобус 45 настай явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон ноцтой осол бүртгэгджээ.

Машины ард болон доор хүүхэд байгааг жолооч анзааралгүй автомашинаа хөдөлгөснөөс осол гаргах аюултай байдаг. Тиймд жолооч машиндаа суухаас өмнө машинаа тогтмол тойрч шалгаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Жолооч маш хянуур болгоомжтой ухарч, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй.

Замын цагдаа нар эдгээр өдөр 192 согтуу жолоочид хуулийн хариуцлага оноосон байна. Мөн согтуугаар жолоо барьсан, жолооны эрхгүй 40 хүнийг 7-30 хоногоор баривчилжээ. 

Энэ долоо хоногт бүртгэсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад нийт дуудлага 3,2 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6 хувиар, гэмтсэн хүн 8 хувиар буурч, амь нас нь хохирсон хүн 3 дахин, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56 хувиар тус тус өссөн байна. 

Нийтийн тээврийн хэрэгслээс 8 хүн унаж, бэртжээ

Оны эхний дөрвөн сарын байдлаар, нийтийн тээврийн автобуснаас зорчигч унаж гэмтсэн найман осол гарчээ. Тэдгээрийн  дийлэнх нь сууж, буух үед нь хөдөлсөн, огцом тоормослосон зэргээс шалтгаалсан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг, Баянзүрхийн товчооны зам “МТ” ШТС-ын хойд замд зорчигч тээврийн автобусны жолооч огцом тоормослож, 62 настай зорчигч гэмтсэн, мөн Чингэлтэй дүүргийн нутаг, Бага тойруугийн замд "Aero city" маркын автобусны жолооч огцом тоормослож, 23 настай зорчигч гэмтсэн хэргүүд бүртгэгдсэнийг Тээврийн цагдаагаас шалгаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.9.42.199)
    Автобусанд гэнэт тооромсолсноос юмнаас барьж яваагүйгээс гэмтвэл хариуцлага жолооч хариуцлага хүлээхгүй гэж бичсэн байна тэхээр хариуцлаг хүлээхгүй гэж мурих нь байна.даа
    2019 оны 05 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 5 цаг 46 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 5 цаг 54 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 6 цаг 5 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 15 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 7 цаг 29 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 1 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 11 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top