x

Дамирангийн Энхбат агсны гэр бүл Улсын ерөнхий прокурорт өргөдөл гаргажээ

УИХ-ын гишүүн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт 2003 онд Дамирангийн Энхбатыг сэжигтнээр татан Франц, Бельги, Германы хил дамнуулан хулгайлан авчирч эрүүдэн шүүж, амь насыг нь хохироосон.

Д.Энхбат агсны хүүхдүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нар сая Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан өргөдөл гаргажээ. Өргөдөлдөө “Бидний аав Д.Энхбатад хилс хэрэг тулган, эрүүдэн шүүж, амь насыг нь хохироосон тул энэ хэрэгт гэм буруутай хүмүүсийг тогтоон, талийгаачийн нэр төрийг сэргээж өгнө үү” гэсэн байна.

Тухайн үед хууль хяналтын шат шатны байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгч гэх мэт зохих газруудад удаа дараа өргөдөл гаргаж байсан боловч хариу ирүүлээгүй өнөөдрийг хүрчээ.

Ийнхүү хилс хэрэгт хэлмэгдэн амь насаа алдсан Д.Энхбатын хань, үр хүүхдүүд, ах дүү нар нь энэ хэргийг шалгуулж, үнэн зөвийг тогтоож өгнө үү хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гэх мэт газарт шат дараалан дахин хандахаар болжээ. Олон улсын парламентын холбоонд мөн өргөдөл гаргаж байгаа юм байна. Д.Энхбат агсны хүүхдүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нарын өргөдлийг бүрэн эхээр нь хүргэе.

image

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан танаа

2019 оны 05 сарын 02 ХБНГУ, Берлин хот

Эрхэм Монгол Улсын Ерөнхий прокурор танд энэ өдрийн мэндийг хүргье.

1998 оны 10-р сарын 02-ны өдөр улс, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг санаатайгаар бүрэлгэсэн улс төрийн аллага олон жилийн дараа илэрч, үнэн зөв нь тогтоогдох цаг үе ирж байна гэсэн итгэл найдвараар танд хандаж байгаагаа илэрхийлье. Өнөөдрийг хүртэл энэ хэрэгт олон хүнийг хилсээр холбогдуулж, хилс хэрэг тулгаж, хүн гүтгүүлэх, улс төрийн ашиг хонжоо олж авахын тулд хүнийг хуулиас гадуур эрүүдэн шүүж, тамлан зовоож, амь насыг нь хохироож байсан нэг тод жишээ нь бидний аав Дамиран овогтой Энхбат юм.

Эдгээр хууль бус, ардчилсан нийгэмд байж боломгүй үйлдэл, арга хэмжээнүүдийг Монгол Улсын болон Монгол төрийн хууль хүчний байгууллагуудын нэр, албан тушаалыг ашиглан улс төрийн болон хувийн ашиг хонжоо болгон биелүүлж, гүйцэтгэж, гүйцэтгүүлж, нууж байсан хэсэг бүлэг хүмүүсийн асуудал ил тодорхой болж, байгаа цаг үед танд болон Монгол Улсын бусад холбогдох байгууллага, газруудад дахин шинээр өргөдөл гаргаж байна.

Дахин гэж тодотгохын учир нь 2003 онд бидний аав Д.Энхбатыг Франц улсаас хүч хэрэглэн хулгайлж, мансууруулах тариа, шингэн хэрэглэж ухаангүй байдалтайгаар Европын холбооны 3 улсын хилийг хууль бусаар нэвтэрч Монгол Улсад авчран, тусгай байранд эрүүдэн шүүж, тамлан зовоож улмаар С.Зориг агсны хэрэгт хүн гүтгэх, хилс хэрэг хүлээлгэх, шан харамж 500 сая төгрөг, гадаад паспорт амлан сэтгэл зүй, бие махбодийн дарамтыг олон хоногийн турш нууц газарт явуулсан байдаг. Аавынхаа нэр төрийг сэргээж, цагаатгахаар үр хүүхэд, хань ижил, ах дүүс, төрөл төрөгсөд нь удаа дараа зохих байгууллагууд болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хандсан өргөдөл гомдол өгсөн боловч өнөөдрийг хүртэл албан ёсны нэг ч хариу, шийдэл авч байсангүй. 

Хүн хулгайлж, хууль бусаар олон улсын хил давуулж Монгол Улсад авчирч эрүүдэн шүүж, амь насыг нь хохироосон хэргийг гардан гүйцэтгэсэн Б.Хурц гэдэг хүнийг Англи улсын шоронгоос ХБНГУ-д шилжин шалгагдаж байсан хүнийг суллуулж эх нутаг Монголд ирэнгүүт Авлигатай тэмцэх газрын Дэд дарга, Тагнуулын Ерөнхий газрын дарга зэрэг өндөр албан тушаалд томилон ГЕНЕРАЛ цолоор шагнаж, улс төрийн өрсөлдөгчийг намнах, тагнах, шалгах, энгийн иргэдийг хилс хэрэгт холбогдуулан яллах,Монгол хүний удам судар нэр хүндийг наадаж байдаг эрх мэдэл бүхий бүлэглэл, улстөрчдийн бий болгосон “ХАРГИСЛАЛЫН ХОНГИЛ” эхнээсээ илэрч байгаа энэ цаг үед тодорхой хариу, шийдэл хүлээн авна гэсэн итгэлээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хандаж байна.

Бидний аав Дамиран овогтой Энхбат нь С.Зориг агсны хэрэгт ямар ч холбоогүй, улс төрийн явцуу эрх ашиг, бүлэглэлүүдийн орчин үеийн хэлмэгдүүлэлтийн золиос болгосон гэдэгт бид эргэлзээ үгүй итгэдэг. Энэ 18 жилийг үр хүүхэд, хань ижил, ах дүүс, төрөл, төрөл төрөгсөд нь үргэлж сэтгэлийн зовуурь, дарамт, харуусал дүүрэн хар толботой өнгөрөөлөө. Иймд:

  1. Бидний аавын амь насаар үнэлэгдсэн энэхүү хэлмэгдүүлэлт, зохиомол хэргийн захиалагч, холбогдогч, гүйцэтгэсэн албан тушаалтнуудыг хуулийн дагуу тогтоож хариуцлага тооцож өгнө үү.

  2. С.Зориг агсны хэрэгт аав минь холбоогүй болох нь тухайн үед тогтоогдож байсан учир Тагнуулын Ерөнхий газрын нууц гэх хууль бус үйл ажиллагааны зарим шаардлагатай холбогдох мэдээллийг ил болгож аав Д.Энхбатын маань нэр төрийг сэргээн цагаатгаж өгнө үү.

Бид Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн асан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн/ хэргийг нягтлах Түр хорооны гишүүдэд, Хууль зүйн байнгын хороо, мөн Олон Улсын Парламентын холбоо, ХБНГУ-ын холбогдох газарт, НҮБ-ын Хүний Эрхийн Хороонд тус тус өргөдөл өгч байгаагаа уламжилж байна.

Жич: 2011 онд Монгол Улсын эрх баригчдад илгээсэн өргөдлийг хавсаргав.

Таныг хүндэтгэсэн Энхбатын Золбоо

Энхбатын Золбообаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • s.baasan (202.126.89.40)
    vneen ymarch xolbogvi xvniig ix zowooson.d.enxbatiig tsagaatgax ni zow.
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (180.149.93.14)
    Нямдорж гэдэг хүн тушаал өгсөн шүү дээ. Тэр хүнийг шалгуулах хэрэгтэй
    2019 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.161.14)
    би ч бас хохирсон хамт тэмцэе
    2019 оны 05 сарын 05 | Хариулах
  • Цэцэг (64.119.17.102)
    ХӨӨРХИЙДӨӨ НЭЭРЭЭ Л ЭНЭ ОЛОН ЖИЛ ЯМАР ИХ СЭТГЭЛИЙН ШАНАЛАЛ ЗОВЛОН ДУНД АМЬДАРСАН БОЛДОО. САЙН ХҮҮХДҮҮД БАЙНА. ААВЫНХАА НЭР ХҮНДИЙГ СЭРГЭЭЛГЭЖ ГЭМ БУРУУТАЙ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭТЭЛ НЬ ШАНТРАЛГҮЙ ЗҮТГЭЭРЭЙ. САЙХАН ЦАГ ИРЖ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬE
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.118)
    Прокурор хүлээж авахгүй бол Батзанданд ханд сайн өмгөөлөгч хуульч хамтарч улс буруутай тул цагаатгах нөхөн төлбөрөө гаргуулж аваарай сэтгэл санааны гээд харамсалтай шүү муу төртэй нийгэм эцэстээ хүртэл яваарай
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 12 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 19 цаг 16 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 19 цаг 21 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 19 цаг 26 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 19 цаг 44 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 19 цаг 54 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 20 цаг 7 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 20 цаг 14 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 21 цаг 11 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 21 цаг 21 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 21 цаг 33 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 21 цаг 44 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 22 цаг 37 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ...
Top