x

Охид хөл хөдөлгөөнтэй нийслэл хотод бус хөдөө орон нутагт алга болж байгаа нь хачирхалтай

-Охид олдоогүй л байна-

Бага насны хүүхэд, тэр дундаа өсвөр үеийн охид ор сураггүй алга болсон ноцтой хэрэг сүүлийн гурван жилд хэд хэд бүртгэгдлээ. Охид хөл хөдөлгөөнтэй нийслэл хотод бус хөдөө орон нутагт алга болж байгаа нь хачирхалтай.

Монгол орны урд хэсгийн дамжин өнгөрөх томоохон суурин Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 2017 оны аравдугаар сарын 2-ны өдөр II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг 12:00 цагийн үед хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураг тасарсан. Охин хамгийн сүүлд 12:30 цагийн орчимд ээжийнхээ утас руу дөрвөн удаа залгасан боловч ээжийнх нь утасны цэнэг дуусаж ярьж чадаагүй аж.

Хэсэг хугацааны дараа ээж нь охин руугаа залгахад охины утас холбогдохгүй байсан гэдэг. 16:30 цагийн орчимд Д.Сэржмядагийн эгч Д.Ариунзаяа ээж рүүгээ ярьж “Ээжээ дүү алга болчихсон байна. Сургууль дээрээ очоогүй гэнэ. Гэртээ алга байна” гээд уйлсан байна. Охины ар гэрийнхэн эрэл сурал болж өдрийнхөө 18:00 цагт орон нутгийн цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

Цагдаагийн байгууллагаас охиныг алга болдог өдөр Замын-Үүдээс БНХАУ-ын Эрээн хот руу хил гарсан иргэдийн судалгааг Хилийн мэргэжлийн хяналт, гаалийн ажилтнуудаар гаргуулж, шалгасан ч ямар нэгэн сэжүүр олоогүй. Охин алга болох үеэр 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч Замын-Үүдийн айл бүхний булан тохойг нэгжсэн ч сургийг нь гаргаагүй. Сумын төвөөс 15 км-ийн радиуст самналт хийж үзсэн ч амжилтад хүрээгүй. Одоо улс орон даяар эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч сайн мэдээ дуулалгүй хоёр жил орчим болсон байна. 

Охиныг эрэн хайх эрлийн багийнхан өнөөдөр ч татан буугдаагүй. Энэ хэрэгт холбогдуулан гурван хүнийг сэжигтнээр татан шалгасан ч сэжүүр олдоогүй юм.

Д.Сэржмядаг охины сураг гараагүй байхад Монгол орны хойд бүсийн дамжин өнгөрөх томоохон суурин газар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагийн үед ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч Бибишийн Ундармаа охин гэрийнхээ хажуугийн тоглоомын талбайд тоглож байгаад алга болсон нь нийгмийг цочроолоо. Алга болсон даруйд эцэг эх нь сумын бүх айлуудаар сураглаж яваад ололгүй 20:00 цагийн орчимд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн байна.

Хэсгийн төлөөлөгч тухайн өдрийн 00:00 цаг хүртэл эрлийн ажиллагаа явуулаад сумын Засаг даргад мэдэгджээ. Улмаар нийслэл болон аймаг орон нутгийн цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлж орон нутгийн иргэдтэй хамтарч эрлийн ажиллагааг явуулсан байна. Сумын ойролцоох 10 км-ийн орчимд зургаан удаагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан тухай мэдээллийг сумын цагдаагийн хэлтсээс хийсэн юм.

Дорноговийн Замын-Үүд, Сэлэнгийн Жавхлант гэх газрууд бол урагш, хойш хил гарахаар явж буй хэн бүхний зам дээр байршдаг түм түчигнэж, бум бужигнадаг манай орны томоохон суурингууд. Замын-Үүд сум Улаанбаатар хоттой засмал болон төмөр замаар холбогдож, урд талаараа БНХАУ-тай хил залгадаг. Харин Сэлэнгэ аймгийн Жавхлант сум Дархан-Уул аймгаас 36 км, засмал замаас зургаан км, төмөр замаас 15 км-ийн зайтай их хөлийн газар юм. Улаанбаатартай төмөр замаар холбогддог суурин. Алтанбулагийн боомт руу зүглэсэн бүхний улаан зам дээр л Жавхлант сум бий.

Охид сураггүй алга болсон суурингууд бол ийм л хөл хөдөлгөөнтэй, ямар ч атгаг хорон санаатан явж байх эрсдэл өндөртэй газар. Охидыг хааш нь ч авч явсан байх боломжтой.

Энэ сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 29-ний орой 23:00 цагийн орчим насанд хүрээгүй хүүхэд үл таних хүнд хүчирхийлүүлсэн гэмт хэргийн сэжигтнийг тус хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар саатуулжээ. 11 настай охиныг хүчирхийлсэн С.Т гэх этгээд сураг алдраад буй Б.Ундармаа охиныг ууланд аваачиж булсан гэж мэдүүлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодруулахад "Охиныг нас барсан талаарх мэдээ батлагдаагүй, тодорхой ирсэн мэдээлэл алга байна. Одоогийн байдлаар охиныг хайх ажиллагаа үргэлжилж байна” гэж хэлсэн юм. Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа гэнэ.

Алга болсон охидынхоо сургийг гүйцэд гаргаагүй байхад Хөвсгөл аймгийн Рашаант сумын дунд сургуулийн дотуур байранд амьдарч байсан 11 настай охин сураггүй алга болсон гэх бараан мэдээ дахиад л сонсогдох нь тэр.

Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин 11 настай X... сурагчдын дотуур байрнаас дөрөвдүгээр сарын 30 буюу мягмар гаригийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болжээ. Энэ сарын 1-ний өдөр охиныг хайхаар тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар хайсан ч олоогүй байна. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүч нэмэгдүүлж, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамтран Рашаант сумын чиглэлд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлжээ.

Харин энэ сарын хоёрны өдөр алга болсон охиныг 16:00 цагийн орчимд олсон сайн мэдээ дуулдлаа. Охин Рашаант сумын Цэнгэл багийн айлд байсныг нутгийн иргэн харж, ар гэрийнхэнд нь хэл дуулгасан байна. Энэ талаар охины ээж Э.Мөнхцэцэг “Охин маань олдчихлоо. Нутгийн эмээгийнд ирсэн байжээ. Тэр айлд байсныг нутгийн иргэн хараад хэлж өглөө” гэж мэдэгджээ.

Сураггүй болсон Б.Ундармаа охиныг ууланд аваачиж булсан гэж мэдүүлж байгаа этгээд ямар ч хэрэг хийсэн байж болзошгүй. Өөр нэг ийм этгээд хоёр жилийн хугацаанд сураг нь гараагүй Д.Сэржмядаг охиныг элсэнд булчихсан ч байж болно. Охидыг хулгайлж эцэг эхийг нь шар махтай нь хатааж байгаа новшнуудад цаазын ял ч шагнал болно. Бузар хэрэг хийсэн этгээдүүд зовохын шаналал мэдрэлгүй орчлонгоос явна гэдэг шударга бус.

Амар амгалан хөдөө сууринд аж төрдөг ч хүүхдээсээ хараагаа хором ч салгалгүй харахгүй бол амьдын тамд унахад ойрхон цаг иржээ. Атгаг санаатан таны хажууд л алхаж явна. Эцэг эх, асран хамгаалагч нь маш анхааралтай байх ёстой болжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 10 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 19 цаг 14 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 19 цаг 19 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 19 цаг 24 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 19 цаг 42 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 19 цаг 52 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 20 цаг 5 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 20 цаг 12 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 21 цаг 9 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 21 цаг 19 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 21 цаг 31 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 21 цаг 42 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 22 цаг 35 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ...
Top