x

Хүүхдийг хүчирхийллээс ангид байлгахад чиглэсэн компанит ажил өрнүүлнэ

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан  "Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих" төслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар олон нийт болон оролцогч талуудын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хүүхдийг хүчирхийллээс хамгаалах мэдлэг олгох тогтолцоо бий болгох зорилготой тус төсөл өнгөрсөн хугацаанд эцэг эх, багш, хүүхэд багачуудад тохирсон агуулгаар ойлголт мэдлэг олгох сургалт зохион байгуулан ажиллажээ.  Хөндлөнгийн үнэлгээний байгууллагаас гаргасан дүгнэлтээр төсөлд хамрагдсан багш нарын мэдлэг 10-25 хувиар, эцэг эхийн мэдлэг 14-28 хувиар, 4 настай хүүхдийн зөв хариулт 10-36 хувь, таван настай хүүхдийн зөв хариулт 23-37 хувиар нэмэгдсэн байна. 

Тухайлбал, 4-5 настай хүүхдэд биеийн онцлог хүйсийн ялгаатай байдлыг таниулах, биеийн хүрч болох, болохгүй хэсгээ мэдэж авах, өөрийгөө аюулаас хамгаалах арга зэрэг агуулгаар сургалт явуулдаг байна. Төслийн зүгээс хамрагдах хүрээг өргөжүүлэх, цаашлаад бага ангийн сурагчдыг хамруулах тал дээр БСШУСЯ бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, нийгэм ёс зүйгүй, хүн амын тоотой харьцуулахад хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг өндөр хувьтай байгаа энэ үед хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн төрийн болон төрийн бус байгууллагууд чадлынхаа хэрээр ажилласан ч өгөөж муутай байгааг тэмдэглээд олон талын оролцоог хангасан томхон компанит ажил өрнүүлэх санал төлөвлөгөөг яаралтай хамтран боловсруулах, хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудаас гадна төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтарсан уулзалтыг ойрын үед зохион байгуулахыг даалгалаа.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 5 цаг 45 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 5 цаг 53 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 6 цаг 4 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 14 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 7 цаг 28 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 0 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 10 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top