x

Үлгэрт гардаг алим Ховдын Булганд ургадаг

Монголын хамгийн том алим Ховдын Булганд ургадаг. Амталсан хүн  азтайд тооцогдоно. Үзээгүй нь үлгэрт гардаг алимаар төсөөлнө. Хязгаар нутгийн  энэхүү  “Ургадаг эрдэнэ” нь  жимс боловсрох цагаар барьж хүртэхгүй алга болдог. Өөрөөр хэлбэл, дэлгүүрт тавигдахгүй хол ойрынхон цуглаад  талбай дээрээс  шууд худалдан авалт хийчихдэг. Өөрөөр хэлбэл, Булган сум олон улсын чанартай хилийн хоёр боомттой ч жимс, жимсгэнээ экспортолж амждаггүй. Тэгэхээр бид эх орондоо эрүүл хөрсөнд ургуулсан алим жимсээр дотоодынхоо эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй экспорт хийе гэвэл  боломж их байна.

Ховд аймгийн  Булган суманд тариалж буй аварга алимны энэ сорт “Жимсний  эх орон”  гэгддэг хойд хөршид маань ч ургадаггүй юм билээ. Ихэнх нь тэртээ социализмын он жилүүдэд ОХУ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс авчирч тарьсан алимны моднууд. Монголын хөрсөнд нутагшаад олон  жил болж байна. Тиймээс Оросын Сибириэс ирсэн эрдэмтэн судлаачид дуу  алдан гайхах нь аргагүй биз.

Аварга алимны модыг  тордон  ургуулж ирсэн хүмүүсийн нэг нь Улсын аварга тариаланч Б.Төмөрбаатар гуай юм. Манайхан гаднаас жимсний олон мянган суулгац өндөр үнээд аваад  ургадаггүй. Монголын хөрсөнд зохицож ургаж чадах эсэх, хэр  үр ашигтай байх талаар  судалдаггүйгээс тэр байх. Тэгвэл  жимсний  моддын  үндсийг хөөн судалж, судлыг нь  барьж чадсан дотоодын мэргэжилтэн, үйлдвэрлэгчдээсээ суулгац авч, туршлагыг нь орон даяар нэвтрүүлбэл гэсэн бодол түүнтэй ярилцаж суухад төрж байлаа. Гэхдээ “Мод таръя” нэвтрүүлэгт оролцсоноос нь  хойш  21 аймгаас  Б.Төмөрбаатар гуайтай холбогдож алимны модны суулгац авахын зэрэгцээ сургалт, зөвлөгөө авдаг болсон гэнэ.

Ховдын Булган суманд алимны мод ургаж эхэлсэн түүх 1959 оноос эхтэй. Тухайн үед тэнд жимс, жимсгэний цэцэрлэг байгуулсан нь Минжит булганы жимсний аж ахуй хэмээн орон даяар  алдаршиж  байв. Түүнээс хойш булганчууд 30 жил жимс, жимсгэнээр тасарсангүй. Гэвч юм бүхнийг хувьчилж бас эзэнгүйдүүлэн үйлдвэр аж ахуйн  хаалгыг  барьсан ардчиллын  сүүдэр  жимсний  цэцэрлэгийг  бас тойроогүй.

Бараг л устаж үгүй болоход хүрч байсан үе бий.  Эгзэгтэй энэ мөчид  нутгийн зарим хүн алимны моддынхоо  үндсийг тасалчихалгүй авч үлдсэн хүмүүсийн нэг нь Б.Төмөрбаатар гуай. Түүний  хувьд 1976-1980 онд Минжит булганы жимсний аж ахуйд цэцэрлэгчээр ажиллаж байсан. 1995 оноос  өнөө хүртэл гурван  га газарт жимс жимсгэний тариалан эрхэлж иржээ.  Хажуугаар нь модоо тарьж, үрслүүлж, судалгаа хийж, бусад аймаг, сумыг  жимс, жимсгэний талбайтай болгож үйлдвэрлэл эрхлэхэд тусалдаг юм байна.

Монголдоо “Жимсний хаан” болсон  Булган сумынхан  аварга алимаа “торниун”  гэж нэрлэдэг. Торниун алимны папировка /зуны сорт/, антоновка, грушовка московская гэсэн 4-5 сортыг тариалдаг. Энэ дундаас  Монголын хөрсөнд дасан зохицож чадсан нутгийн брэнд болох “Минжит булган” сортыг гаргажээ. “Минжит булган” сортын давуу тал нь Монголын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, өндөр ургац өгдөг. Ширхэг алим   190-200 граммын жинтэй, нэг модноос 50-60 кг жимс  гардаг. Амт нь бусад сортынхоос онцгой.

Харин бэсрэг алимны алтайский болон давжаа алимны 10-аад сорт бий. Харин жимсний мод тарих  хамгийн таатай  үе  нь дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд тохиодог юм байна. Эцэст нь хэлэхэд хэдхэн хүн алимны мод тарьснаар Монголд  жимс жимсгэний аж ахуй хөгжихгүй. Бүх нийтийн үйлс болгож, бүгд хашаандаа жимс, жимсгэнэ тарьж өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлье. Нэг айлын хашаанд  алимны мод тав, чавганы мод тав, үхрийн нүдний 20 бут,  дээр нь ногоон тошлой, гүзээлгэнэ байхад л “Өрхийн цэцэрлэг” болчихно гэж Улсын тэргүүний тариаланч Б.Төмөрбаатар гуай зөвлөж байна.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.54)
    Энэ хүний утсыг мэдэх хүн бна уу
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 5 цаг 46 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 5 цаг 54 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 6 цаг 5 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 15 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 7 цаг 29 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 1 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 11 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top