x

Өнөөдөр Жазз хөгжмийн олон улсын өдөр

Олон улсын жазз хөгжмийн өдрийг 2011 оны арваннэгдүгээр сард Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит 36 дугаар чуулганы үеэр ЮНЕСКО болон бусад Олон улсын байгууллагууд хамтран жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг "Олон улсын жазз хөгжмийн өдөр" болгон тунхагласан юм.

XX зууны эхээр буюу 1910-аад оны үед АНУ-ын Нью Орлеаны мужийн хар арьстнуудын дунд анх үүссэн. Жазз гэдэг үгийн утгыг орчуулахаар судлаачид олон таамаг дэвшүүлж, нэг хэсэг шуугиж байсан тул АНУ-ын Хэл судлалын хүрээлэнгээс жазз гэдгийг XX зууны шинэ үг хэмээн онцолсон юм.

Жазз хэмээх үгийн утгыг тайлахад ихэнх судлаачдын санал нийлсэн хувилбар нь жаас буюу сэм явалдах гэдэг үгнээс гаралтай хэмээжээ. Сэм явалдах гэсэн утга зохимжгүй байсан учраас авиа сэлгэн жазз болгосон хэмээн судлаачид тайлбарлажээ.

Жазз бол эрх чөлөөний хэл. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж, боолчлогдож явсан хар арьстнуудын эрх чөлөөг хүсэмжлэн, зовлонгоо умартах гэж амандаа аялдаг байсан хөдөлмөрийн уриан дуугаар анх үр нь цацагдсан гэдэг. Блюз буюу уйтгар гунигийн дууны хэв маягаар эхлэлээ тавьсан байдаг.

Африкийн уламжлалд суурилж Европын хөгжмийн хэлбэрүүдийг агуулсан жазз хөгжим нь ямар ч урсгалын хөгжимтэй хосолж, ноотонд баригдахгүй чөлөөтэй найруулан тоглодогоороо онцлог. Энэ хөгжим фольк, тропикал, бест, латин, чөлөөт, жазз рок, жазз реп гэх мэтчилэн 20 гаруй төрлөөр хөгжиж байна.

Image result for Jazz international day

Дэлхийн шилдэг 10 жазз дуучин: 

1. Louis Armstrong /1901-1971/

2. Johnny Hartman 1913-1983/

3. Frank Sinatra /1915- 1998/

4. Ella Fitzgerald /1917-1996/

5. Lena Horne /1917/

6. Nat “King” Cole /1919-1965/

7. Sarah Vaughan /1924 – 1990/

8. Dinah Washington /1924 –1963/

9. Nancy Wilson /1937/

10. Billie Holiday /1915 –1959/

Монгол жаззын хувьд 1940-өөд оны орчим циркийн урлагаар дамжин нэвтэрч, Монголын онцлогтой жазз үүсэн хөгжих үндэс тавигджээ. “Зөвлөлтийн хөгжилтэй залуус” кино ба түүний Утесовын жазз бас их нөлөөлсөн гэдэг. 1960-аад оноос нийтийн бүжгийн, концертын гэх зэрэг олон хэлбэрээр хөгжиж, хүчээ авсан жазз хөгжим тухайн үеийн залуучуудын сонсдог ганц хөгжим байсан гэхэд буруудахгүй.

“Баян Монгол” чуулга, “Соѐл-Эрдэнэ” хамтлаг жааз хөгжмийг манай оронд дэлгэрүүлж байв. Мөн манай оронд жазз хөгжмийн урсгал чиглэлүүдээр олон шинэ хамтлагууд, уран бүтээлчид уран бүтээл хийж байгаа.

Жазз хөгжмийн олон улсын өдөр дэлхийд анх удаа 2012 онд тэмдэглэгдсэн харьцангуй залуу баяр юм.

Сонирхуулахад, “Жазз” гэсэн үг 1912 онд анх удаа хэвлэлд бичигдэж байжээ.

Дашрамд, өнөөдөр 19.30 цагт “Шангри-Ла” зочид буудлын IMAX танхимд “Олон улсын жазз хөгжмийн өдөр”-т зориулсан тоглолт болох гэж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top