x

Зураач бүсгүй Элизабетта Сиранийн гайхамшигт бүтээлүүд

1638 оны нэгдүгээр сарын 8-нд Италийн зураач эмэгтэй Элизабетта Сирани  төржээ. Тэрээр Болонийн сургуулийн барокко стилийн төлөөлөгч бөгөөд дундад зууны үеийн эм хүйсийн хамгийн амжилттай зураач болсон билээ.

Төсөөлөөд үздээ, энэ эмэгтэй 27 нас хүртлээ 170 орчим зураг, 14 бар зураг, тоо томшгүй таталбар хийж амжсан байлаа. Шашин түүний бүтээлд эерэг үнэлгээ өгсөн гэдэг.

Сирани, Элизабетта:

Дундад зууны үеийн зураач нар дандаа эрэгтэйчүүд. Гэтэл тэдэн дунд муугүй зураач нэгэн эмэгтэй байсан юм. Италийн зураач эмэгтэй Элизабетта Сирани нь Болонья хотод төрж тэнд мөнх бусыг үзүүлэх хүртлээ амьдарчээ.  Гвидо Ренийн хамтран зүтгэгч бөгөөд шавь, Болонийн сургуулийн чиглэлийн зураач, уран зургийн наймаачин Жованни Андреа Сиранийн охин Элизабетта 12 настайдаа уран зураг сонирхож эхэлжээ. Тэрэнд нь Карло Чезаре Мальвази гэх урлаг судлаач нөлөөлсөн гэдэг.  Хожим тэрээр Болонийн зураачдын тухай цуутай номонд (1678) түүний намтрыг оруулсан цорын ганц эмэгтэй болжээ.

Эцэг нь эхлээд түүний сонголтод таагүй хандаж байснаа жилийн дараа охиноо урландаа авлаа. Арван долоо хүрэхдээ тогтсон уран зураач, барлаач болсон ба тэр цагаас эхлэн бүх зургуудаа дэвтэрт бичиж эхэлсэн гэдэг. Түүний арга барил нь Гвидо Ренитэй төстэй бөгөөд тэдний уран бүтээлийг хэд хэдэн удаа солин нэрлэжээ.

Хүчирхийлэгчээ худагт түлхсэн Тимоклея, 1659. Неаполь

Судас нь бүдүүрч, шээсний хүчил, давс организмд нь их болсны улмаас эцэг нь ажил хийж чадхаа больсон байлаа. Зураач бүсгүй гэр орноо тэжээхийн тулд маш ихээр ажиллаж байв. Барбара, Анна Мария  гэсэн хоёр охин дүү нь түүнд тусална. Түүний уран бүтээл нь зөвхөн Болоньяд биш Флоренци, Ромд алдартай байсан юм. Уран зургийг нь Козимо III Медичи үнэлдэг байж. Тэрээр эмэгтэй зураачдын сургуулийг 1660 онд нээсэн бөгөөд тэр жилдээ Ромын Хувилгаан Лукийн академид гишүүн болжээ.  Тэрээр Лира гэх чавхдаст хөгжим дээр тоглож дуулдаг. Тэрээр ходооны шархнаас болон нас баржээ. Түүнийг шивэгчин Лючия Толомелли хордуулсан гэх яриа мөн байдаг. 

Зураач бүсгүй хоёр зуу орчим уран зураг үлдээсэн нь өнөөдөр Европ, Америкийн музейнүүдэд хадгалагдаж байгаа.

Түүний шарилыг Болонья хотын Хувилгаан Доминикийн хийдийн Гвидотти гэх сүмд Гвидо Ренийн чандрын дэргэд нутаглуулжээ.

Соёл дахь дүр нь:

Зураач бүсгүйн намтрын романууд XIX зуунд бичигдэж эхлэв. Италийн яруу найрагч Давиде Рондони шүлгэн драмаа саяхан 2000-аад оны эхээр түүнд зориулсан байлаа. Зураачийн тухай жүжгийг 2005 онд жүжигчин, найруулагч Яя Форте бүтээжээ.

“Нялх хүүхэдтэй дагина”, Элизабетта Сирани

Зураач бүсгүйн бүтээлүүдэд эмэгтэй хүний сэдэв хөндөгдөлгүй яахав. Жишээлбэл энэ зурагт Ромын түүх  хөндөгдлөө. Тэр түүхийн дагуу Катоны охин, Марк Брутын эхнэр Порциа нөхрийнхөө итгэлийг даана гэдгээ харуулахын тулд өөрийгөө хутгаар сийчин шархдуулах гэсэн оролджээ.

Порциа өөрийгөө хутгаар шархдуулахаар оролдож байгаа нь

Энэ зурагтаа Эмгэнэлийн муза Мельпоменийг дүрслэжээ.

Мельпомена

Үлгэр домгийн тухай яриад эхэлсэн болохоор Европыг хулгайлсан сэдэв түүний зурагт буужээ.

Европыг хулгайлсан нь

Сирани өөрийн зургууддаа Магделенаг буулгасан.

Магдалена

Мөн л Христийг ...

Христийг зурагласан нь

...Венера ба Купидоныг зурсан.

Венера ба Купидон

Тэрээр өөрийн хөргөө зурдаг л байлаа.

Өөрийн хөрөг

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top